Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Белград-2009 » Белград 2009 – Универсиадын сониноос

GD Star Rating
loading...

Logo_2009SU_Belgrade_new2Сербийн нийслэл Белград хотноо Зуны 25 дахь Универсиад наадам үргэлжилж байгаа билээ. Ингээд та бүхэнд наамдын эргэн тойрны мэдээллээс хүргэе.

Анхны медаль Солонгосынх

7 сарын 1-нд нээлтээ хийсэн Универсиад наадмын анхны алтан медалийг Солонгосын Ли Ки Сун хүртлээ. Таеквондогийн төрөлд хүч сорьсон тэрээр Вьетнамын тамирчныг ялан медалийн тавцанд гишгэсэн юм. FISU-гийн ерөнхийлөгч Жорж Кильянаас медалиа гардаг авахдаа Ки Сун ”Энэ бол миний анхны алтан медаль. Тиймээс маш их баяртай байна. Миний бодлоор наадмын зохион байгуулалт  үнэхээр сайн байна. Тамирчдын тосгон, сайн дурынхан бүгд сайн ажиллаж байгаа” хэмээн өгүүлжээ. Мөн энэ өдөр талбайн эзэд анхны медалиа зүүсэн байна. Таеквондогийн багийн төрөлд өрсөлдсөн эмэгтэй тамирчид эх орондоо хүрэл медаль авчирсан бөгөөд ”Үнэндээ би медаль авч чадсандаа итгэж ч чадахгүй байна. Эх орондоо анхны медалийг авчирсандаа үнэхээр баяртай байна. Манай медалийн тоо цаашид өснө байх” гэж тус багийн гишүүн Наташа Бажик сэтгэгдлээ хуваалцжээ.

Хоёр тоглолтонд 19 гоол

Универсиад наадмын хөлбөмбөгийн төрөл тун сонирхолтой өрнөж байна. Одоогоор хэсгийн шатны тоглолтууд үргэлжилж байгаа ба эрэгтэйчүүдийн D хэсэгт Япон, Бразилийг ялан багагүй шуугиан дэгдээжээ. 4 : 1-ээр өндөрлсөн тус тоглолтонд хет-трик хийсэн Японы багийн довтлогч Нагай Кенсуке ”Манай багийн амжилт үүгээр дуусаагүй гэдгийг хэлэх байна. Бид аварга болох гэж энд ирсэн. Тиймээс энэ ялалт бол дөнгөж эхлэл нь” хэмээжээ. Наран улсын залуус, Францын 2 : 1-р мөн ялснааp 6 оноотой болж хэсгээ тэргүүлж байна. А хэсэгт Мексик, Их Британи, Серби, Ганын багууд өрсөлдөж байгаа бол Б хэсэгт Чех, Канад, Украйн, Морокко улсын шигшээ багтжээ. Харин ”эртний өст” Итали, Солонгосын багууд, Ирланд, Уругвайн залуустай С хэсэгт орсон байна.
Харин эмэгтэйчүүдийн төрлийн сонин хачнаас дурьдаад байвал дуусахгүй.
Эстоний шигшээ багийн бүсгүйчүүд хэсгийн эхний тоглолтдоо Их Британид 10 : 0-оор ”цэвэр тавиулсан” бол удаахь учраа болох Оросын бүсгүйчүүдэд 9 гоол алдаж ховорхон тохиох амжилтын эзэн болжээ. B хэсэгт гарсан уг шуугианаас дутахааргүй сенсаацыг Солонгосын хөлбөмбөгчид дэгдээгээд байна. Тэд C хэсгийн хоёр дахь тоглолтдоо Өмнөд Африкийг 0 – 12-ээр илүүрхэн ялсан ба Афикчууд өмнө нь Бразилд 7 : 1-ээр ялагдаад байсан юм. Одоогоор Солонгос 6 оноотой хэсгээ тэргүүлж, Бразил 3 оноотой удаалж байна. D хэсэгт хаа очиж нэг нэгнээ илүүрхсэн тоглолт явагдахгүй байна. Япон, Франц тус бүр 3 оноотой хэсгийн тэргүүн байранд бичигдэж байгаа юм.

FISU буюу Олон улсын оюутны спортын холбооны удирдлага Белград 2009 наадмын зохион байгуулагчдыг өндөр түвшинд ажиллаж буйг сайшаажээ. Тэд мөн наадмын нээлтийн ажиллагааг шинэ түвшинд авчирсан, зохион байгуулалт сайтай болсныг дурьдсан байна.

Медалийн байдал

Одоогийн байдлаар Өмнөд Солонгосын оюутнууд 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн үзүүлэлтээр хүснэгтийн тэргүүн байранд бичигдэж байна. Тэдний араас 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтайгаар БНХАУ, 2 алт 1 хүрэлтэй Испаний залуус нэхэж байна. Нийт 31 медаль эзэддээ очоод байгаа ба 15 орон ямар нэгэн медалийн болзол хангажээ.

Универсиад 2009 зарим баримтаас

25 дахь зуны наадам 12 өдөр үргэлжилж 7 сарын 12-нд хаалтын үйл ажиллагаагаа хийнэ.

Наадмын үйл ажиллагаанууд Белград хот, болон ойролцоох 69 төвүүдэд явагдана.

Тус наадмын маскот буюу сахиусаар Бор шувуу сонгогдсон бөгөөд энэ нь хурд хүч, оюун ухааныг бэлгэдэж буй аж. Бор шувууны нэрийг сонгохоор санал асуулгыг 10,000 сайн дурынхны дунд явуулж Срба хэмээн


# орон алт мөнгө хүрэл нийт
1 Ө.Солонгос 3 1 1 5
2 БНХАУ 2 2 1 5
3 Испани 2 0 1 3
4 Польш 1 0 0 1
5 Польш 0 2 1 3
6 ОХУ 0 1 1 2
7 Беларус 0 1 0 1
7 Румын 0 1 0 1
9 Египет 0 0 3 3
10 Итали 0 0 2 2
11 Х.Солонгос 0 0 1 1
11 Иран 0 0 1 1
11 Япон 0 0 1 1
11 Япон 0 0 1 1
11 Серби 0 0 1 1
нийт 8 8 15 31
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. nisdeg_melkhii says:

    huue ingehed manaihan yu bolj bna? nam taviulaad l bnuu?judo orsonuu ene jiliinhd?yaposhkanuud yamar tom duutai bhiin?5 brand vietnamiin tug tavichaad poland gsn bhiin?2 poland bdag boltsiinmuu?4brand yah argagui poland-n tug l bn l daa hariu uguurei humuusee

    GD Star Rating
    loading...
  2. tuugii says:

    haha hulbumbugt ni 10-0 r tsever taviuljee ntr getsen manaihan ochson bol yah bsan boloo bas neg howorhon tohioh amjiltiin ezed boloh bsan da estoniig amjiltiig ewdene de haha

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: