Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Үндэсний бөх » Д.Сумъяабазар: Өсөхөөг хаях аргыг Баянаа аварга зааж өгсөн

GD Star Rating
loading...

sumya-barildahgui20090702Хэдхэн хоногийн дараа болох Ардын хувьсгалын 88 жилийн ойн баяр наадамд отгон аварга Д.Сумъяабазарын зодоглох эсэх талаар бөхийн хорхойтон ам уралдан ярьцгааж байна. Түрүүлэх бөхийн тоонд зүй ёсоор орох залуу аварга барилдахгүй бол наадмын өнгө нэгээр дутах нь тодорхой билээ. Олны ам дамжсан энэ яриа ортой эсэхийг тодруулахаар залуу аваргатай уулзаж ярилцлаа.

-Удахгүй болох улсын наадамд таныг барилдахгүй гэх шуугиан олны дунд гараад байна. Энэ үнэн үү? Үнэн бол чухам ямар шалтгаанаар улсын наадамдаа зодоглохгүй болов?
-Би 1986 оноос бөхөөр хичээллэж, 1988 онд улсын наадмын хүүхдийн барилдаанд анх зодоглон түрүүлээд дараа жил нь үзүүрлэж байлаа. Түүнээс хойш томчуудтайгаа хүч үзэж, давахдаа давж, унахдаа унан сайн муу хэлүүлсээр улсын наадамд 20 жил барилджээ. Харамсалтай нь тохой, өвдөгний бэртлийн улмаас улсын их баяр наадмаа анх удаа өнжих болчихоод байна. Уяулж сурсан морь гэдэг шиг энэ олон жил барилдсан болохоор наадамдаа барилдахгүй гэхээр сэтгэл санаа таатай биш л байна.

-Хэзээ авсан бэртлийн урхаг улсын наадмыг өнжихөд хүргэв?
-1998 оны сорилгоор Б.Ганбат заантай барилдаж байгаад авсан тохойны гэмтлийг бүрэн эдгээгээгүйн хор уршиг одоо гарч байна. Түүнээс хойш мөн ч олон удаа сэдрээж хүндрүүллээ. Дээр нь өнгөрсөн жил олимпийн өмнө циркт бэлтгэл хийж байгаад өвдгөө гэмтээчихсэн. Одоо жаахан сагс тоглоод гүйхээр л хавдаад алхахад хэцүү болоод байна. Мөн ажил байдлын улмаас бэлтгэлээ бүрэн базаах боломж хомс боллоо. 200 гаруй хүний амьдралыг дааж, авч яваагийн хувьд үүнд хариуцлагатай хандах хэрэгтэй. Бөх, ер нь спортын талбарт бие, сэтгэлээ 100 хувь зориулж байж амжилт гаргана. Одоогоор миний хувьд ийм боломж алга. Би ажлыг хийсэн шиг хий, эс бөгөөс чадахгүй бол хоосон дүр эсгэх хэрэггүй гэсэн зарчмыг баримталдаг.

-Аливаа гэмтэл, бэртлийг оношлоод эдгэх хугацааг нь тодорхойлдог. Та хэзээ дэвжээндээ эргэн гарах вэ?
-Би цагаан сарын өмнө гэмтлээ амжиж эмчлүүлээд барилдчих санаатай Японд очсон. Гэтэл тийм санааны зоргоор болчихдог юм биш байна. 14 хоногт эмчлүүлээд барилдана гэсэн бодолтой очсон надад япон эмч нар бүтэн жилийн эмчилгээ шаардлагатай гэж хэлсэн. Энэ мэт олон шалтгааны улмаас энэ жилийн наадамд зодоглож чадахгүй болчихлоо. Бас жил, ус ч орлоо. Төв цэнгэлдэх хүрээлэнд арван хэдэн мянган үзэгч, дэмжигчийн уухайгаар аварга цол авчихаад барилдахгүй гэж хэлэх эрх надад байхгүй. Дараа жил тодорхой зорилго тавьж барилдана аа.

-Барилдахгүй ч гэсэн та наадмын галаа эргэж тойрч байгаа байх?
-Бөхгүйгээр намайг, миний амьдралыг төсөөлөшгүй. Хэдий гэмтэлтэй гэж байгаа ч долоо хоногт 2-3 удаа тогтмол бэлтгэл хийдэг хэвээрээ. Маргааш (өнөөдөр) Өвөрхангайн галдаа очно гээд ажил, төрлөө амжуулах гээд сууж байна. Би улсын баяр наадамдаа түрүүлж чадахгүй байлаа ч барилдсанаараа эндээс сэтгэлийн таашаал эдэлдэг. Одоо А.Сүхбат аваргыг хар л даа. Зодог тайлсан ч гэсэн шавь нараа, бэлтгэж байгаа залуучуудынхаа араас гүйгээд бөхтэйгөө ойр л явна шүү дээ.

-Түрүү, үзүүрийн бөхийн өнгийг тодорхойлдог та энэ жилийн наадамд ийнхүү үзэгчийн байр сууринаас оролцох нь ээ. Наадмын өнгийг хэрхэн харж байна вэ?
-Д.Ганхуяг арслан маань дээгүүр барилдах байх аа. Түүний хувьд байнгын бэлтгэлтэй, их спортоор сайн барилддаг гээд давуу тал их бий. Гол нь тэр өдрийн өнгө, ам яаж авах, учраатайгаа хэрхэн барилдахаас их шалтгаална. Д.Цэрэнтогтох аварга, Б.Ганбаатар арслан наадмын өдрүүдэд заавар, зөвлөгөөгөө өгөх биз. Мөн манай галд Т.Санчир, Б.Сангисүрэн, Б.Батдорж нарын улсын цол авахад гайхахааргүй залуучууд бий. Өөр галынхнаас харахад жил бүр улсын цол авах бөхөөр нэрлэгддэг Увсын А.Бямбажаваас эхлээд олон залуугийн тухай ярьж болно. Гол нь тэдний биеийн болон сэтгэлзүйн бэлтгэл хэр хангагдсанаас зорилгодоо хүрэх эсэх нь шийдэгдэнэ.

-Г.Өсөхбаяр аварга та хоёрыг үй зайгүй сайн найз гэдгийг Монголын ард түмэн сайн мэднэ. Найзын хувьд, ойр дотны хүний үүднээс энэ наадамд далай аваргыг яаж барилдах бол гэсэн таамгаа хэлнэ үү?
-Өсөхөө бид хоёр 1990 онд залуучуудын шигшээ багт орсноос хойш нөхөрлөж явна. Тэмцэлдэхдээ тэмцэлдэж, дэмжих үедээ дэмжиж байсан. Найзын хувьд Өсөхөөгөө цолоо хамгаалж түрүүлээсэй гэж бодож байна. Хөдөлмөрлөсөн хугацаа, гаргасан хөлс, туршлагын хувьд одоо барилдаж буй хэнээс ч хол илүү. Гол нь амаа яаж авах, наадмын өдрүүдэд хэрхэн барилдахаас амжилт нь шалтгаална.

-Дөрөвдүгээр сарын сүүлчээр болсон Монгол туургатны наадмын талаар танаас асуухгүй өнгөрч болохгүй. Энэ арга хэмжээ ард түмний санаанд гойд нийцсэнийг хэлэх нь зүйтэй болов уу. Харин саяхан МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж эсрэг байр суурьтай буйгаа илэрхийлснийг олж уншсан. Энэ талаар таны бодлыг сонсъё?
-Тэд хэтэрхий “вакуум” орчинд орчихжээ. МҮБХ-ны удирдлагууд ард түмэн юу хүсч байгааг, хөрсөн дээр юу болж буйг мэдэхээ больтлоо хөөрсөн байна. Монгол бөхийн өргөөг бүтээн босгосон гэх мэт тэр хүмүүсийн хийж байгуулсныг нь үгүйсгэхгүй. Гэхдээ болж бүтэхгүй зүйл их байна. Японы үндэсний спортоор огт өөр хэл, соёлтой, өөр улсын хүн барилдаж болоод байхад яагаад монгол бөхөд үүнийг хэрэгжүүлж болохгүй гэж. Ялангуяа монгол туургатнууд. Тэд наадамд ирээд чадаж байвал улсын цол авч түрүүлэг л дээ. Одоо бид жалга дов, нутаг нугын үзлээс салах цаг болсон. Энэ л монгол бөхийн хөгжилд чөдөр тушаа болж байгаа. Монгол туургатны наадмын хоёр дахь нь Өвөр Монголд наймдугаар сарын 5-7-нд болох хуваарьтай байгаа.

-Чөлөөт бөхийн холбоо эрс шинэчлэл хийж, бүтэц зохион байгуулалтаа өөрчлөөд хэдэн сар л болж байна. Үүнд гар бие оролцож яваагийн хувьд ажлын үр дүн, ирээдүйн талаар танаас асуумаар байна?
-Чөлөөт бөх бол Монголыг дэлхийд таниулсан манай ууган спортын нэг. Харамсалтай нь 1990-ээд оны эхэн үеэс уруудсаар шинэчлэлийг зайлшгүй шаардаж эхэлсэн. Талцсан байдал, их хэрүүлийн улмаас холбооны хурал дээр гавъяат дасгалжуулагч Д.Адъяатөмөр гуай зүрх нь зогсож байлаа. Гэхдээ бид өнгөрснөө ярихгүй, зөвхөн урагшаа харъя гэсэн бодлоготой ажиллаж байна. Одоо бол бидний хувьд ажил төрлийн маргаан байхаас талцсан, нутаг нуга харсан, тал тохой татсан байдал үгүй болсон.

Аливаа зүйл хөгжих гол үндэс нь зөв бодлогоор санхүүжилтээ зөв хийхэд байдаг. МЧБХ-ны ерөнхийлөгч Л.Чинбат ах, “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ нарын олон хүний хөрөнгө санхүү, сэтгэл санааны дэмжлэгээр ажил урагштай явж байна. Нэгдмэл энэ байдлаас амжилт гарах нь тодорхой. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэсэн үг байдаг даа. Үүнийгээ цэгцэлсэн хойноо бид тамирчдаасаа амжилт нэхэх эрхтэй болно.

-Зарим нэг сонин хэвлэлд Асашёорюү аваргыг 30 нас хүртлээ сүмогоор барилдаад дараа үндэсний бөхөөр хүч үзнэ гэсэн мэдээлэл гарсан…
-Шууд хэлчихье. Тийм юм огт байхгүй.

-Хэрэв Асашёорюү аварга мэргэжлийн сүмод яваагүй бол… гэсэн таамаг яриа олны дунд явдгийг та мэдэж байгаа байх. Үнэхээр Дагваа аварга үндэсний бөхөөр барилдсан бол хэр хэмжээнд хүрэх байсан бол?
-Үүнд би олон тайлбар хэлэхгүй. Аварга аваргаараа төрдөг гэсэн үг байдгийг л дурдъя даа.

-Долгорсүрэн зааны хөвгүүд бүгд бөхөөр барилдаж, тодорхой амжилтад хүрсэн. Үүнээс хоёр нь бөхийн өөр төрөлд аваргууд болжээ. Та нар хоорондоо үндэсний бөхөөр барилддаг уу? Тийм бол хэн нь түлхүү давамгайлдаг вэ?
-Би аварга дүүтэй өнгөрсөн жил үндэсний бөхөөр барилдсан. Тэгэхэд тав барилдаад нэг л давж байлаа. Нэг давсан маань бараг хайн шахуу. Мэдрэмж сайн, мэх огт хийлгэхгүй шүү.

-Нэгэн үеийн зургаан залуу зааны барилдааныг бөхийн хорхойтнууд үгүйлдэг нь нууц биш. Тэднээс гурав нь аварга, хоёр нь гарьд цол авчээ. Та үеийн хүчтэнүүдийнхээ онцлогийг дурдвал манай уншигчдад сонин байх болов уу? Нөгөө таван зааны хэнийг нь аргалахад хамгийн хэцүү байсан бэ?
-Цэрэнпунцаг гарьдыг давах ганц л арга бий. Дан шуудагтай байхад Пунцаг ахыг аргалах боломж арай их. Хэрэв давхар шуудагдчихвал давах тухай саналтгүй. Хамгийн хэцүү нь Өсөхөө. Харин аварга болсон жил маань Баянаа аварга Өсөхөөг давах аргыг зааж билээ. Үүнийг тэр болгон хүмүүс мэдэхгүй болов уу. 2006 оны тавдугаар сард “Irish Pub”-д хооллож суутал Баянаа аварга ороод ирсэн. Тэгээд бид ойр зуурын юм ярилцаж байтал “Чи яагаад Өсөхөөг барахгүй байна? Уг нь чамд боломж байгаа шүү дээ” гэсэн. Өсөхөөтэй Сүхбат, Цэрэнпунцаг, Ганбаттай барилддаг шигээ нягт үзэх хэрэггүй, харин Сүхбат шиг л унахаас айлгүй задгай барилд гэж зөвлөсөн.

Үнэхээр ч аваргын зөвлөгөөгөөр би Өсөхөөг давсан даа. Тэр барилдааны бичлэгийг эргээд харвал би дандаа баруун хутгах, хавсрах мэх хийсэн байгаа. Харин унасан барилдаанууд маань яг өөрийнхөөрөө солгой золгож, хүлээгээд баглуулсан байдаг. Сүхбаттай бол эсрэгээр, барилдааны хэмнэл, хөдөлгөөнд нь орж болохгүй. Хий гаргалгүй нягт барилдахгүй бол ямар ч үед юу ч ирж мэднэ. Гантогтохтой шигшээ багт чөлөөт бөхөөр олон жил хүч үзсэн болохоор бие биенийхээ юу хийдэг, яадгийг маш сайн мэддэг. Тиймээс барилдахад арай дөхөм. Гантогтохтой дээгүүр гарын барьц булаацалдсан барилдаан хийхэд хөл нь эзэнгүй явдаг дутагдал бий. Үүнийг анзаарч сүүлийн давсан барилдаанууддаа дандаа хавираа, хутгаа хийсэн байдаг. Ганбаттай босоо золговол өнгөрөө. Түүнтэй цээж хөндий, тааз доошоо барилдвал тогтож болно.

-Ярилцсанд баярлалаа. Гэмтлээ хурдан эдгээгээд ард олноо баясгаарай.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

25 Сэтгэгдэл

  1. LAL&CFC says:

    shan yriltslaga boljee Suhbat avraga maani barildahq bga bolhoor jaahan tmerhuu l bnda

    GD Star Rating
    loading...
  2. bat says:

    sumia dandaa usuhbayard diilddeg shuu dee. Minii hamgiin durtai buh bol A.Sukhbat aa gej

    GD Star Rating
    loading...
  3. noomoo says:

    Sumya awragaa tanii yriltslaga uneheer engiin saihan bolson bn.5n zaaniihaa tuhai goy helsen bn shuu…Daraa jil taniig barildan gedegt itgej suuya daa

    GD Star Rating
    loading...
  4. Aagii says:

    Saihan yariltslaga bolj.

    GD Star Rating
    loading...
  5. T says:

    shan yriltslaga bn

    GD Star Rating
    loading...
  6. Haaak. says:

    Sukhbat neeree denduu shu ter ued setgeliin yuch gehiimdee hoorol ym bolwuu zodog tailah yaagaach bologuu bsiin denduu haramsmaar

    GD Star Rating
    loading...
  7. bibaa says:

    Sumya awarga xamgiin sain n bsan yumaa ugn. turuulj amjiltand xursen. daanch suulruugee l az iweegeegui. 96 onii zaan awdag naadam unexeer gaixaltai bsan shuu, ter uyiin tseren puntsag zaan aixtar bsan. Sumya awarga Osoxoo awargatai ogoo awaatai bsan bol 3 turuulchix bolomj baidag.

    GD Star Rating
    loading...
  8. bulgaa says:

    bayanaa awarga zaaj ogson bj l dee. neeree ih zadgai ooroo unachih gj bgaa yum shig mehee hiij bsan sanagdah yum. ter yed uzej bhad osohoo hudlaa unachihaw uu geltei sanagdaj bsan da

    GD Star Rating
    loading...
  9. aaa says:

    hudlaa unasan ni hend oilgomjtoi shuu dee. Hoiton dahiad l guigaad uruu tsarailaad zogsono, odoo unasan boloy gej Osohoo bodson. Tegeed ch Monhbat avarga Davaajargaliig yokozuna bolgohiin tuld Asashoryud Sumiyag avarga bolgoj ogoy gej helsen baih. Tegeel Osohoog chi naizdaa unaad ogchih dandaa l tsaadhaa uiluulj bh yum gej helsen biz. Daanch haramsaltai Japanuud Hakuhod bolzoliig hangachaad baihad yokozuna ogoogui Asashoryu buuj ogson gedgiig medsen hereg. Davhar Myabiyama hohirood l uldseb shuu dee 2006 onii 7 sariin bashyo gej

    GD Star Rating
    loading...
  10. deedehd says:

    chi yg medej bgaa ym shig l helj bna shuu. gehdee iim ym gej hezee ch bdguin. bodoj bich

    GD Star Rating
    loading...
  11. aaa says:

    chi ch medeh ch gui sanahch gui bizdee. 2006 onii naadmiin 9iin davaa, 7 sariin bashyogiin hamgiin suuliin barildaan 2iig olj uzcheed bodoj bgaad chi ooroo neg yum bichdee!!!

    GD Star Rating
    loading...
  12. korea says:

    sumiya uneheer shildeg ni bsan 98 99 onii naadmuudaar busdaas iluu bsan daan ch baagii avargad daruulchihdag. buhiin shinchilegdsen durmeer bol turuulj garid avaad tunaanaas garaad barildsan bol darhan avarga bh l bsan 6 zaanaas sumya l tundag bsan shu de. odoonii buh shal sonirholgui yadaj bie e sumyag guitsdeggui yum a gehed dohoj ochij hogjuulsen buh uneheer bhgui shu sumiya mgl eriin javhaa

    GD Star Rating
    loading...
  13. hakeem says:

    ta nar medehgui bn uu. 98 ond ugaasaa bat-erdene avargiig diileegui. 99 onii naadmaar sumya avarga bat-erdeniig shaah bsiin. ter uyed bayanaa, bat-erdene 2 ardiin huvisgalaar tus bur 10 turuulsen baisan. halhiin avargiig durvudiin avargaas iluu gargah geed munhbat, tserentogtoh nar hucheer uguulsiishdee. haramsaltai yumaa.

    GD Star Rating
    loading...
  14. ochir says:

    Үнэхэээр сайхан ярилцлага болжээ. Аваргынхаа ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье.

    GD Star Rating
    loading...
  15. barca_88 says:

    Svxee AWARGAA gants naadmiin talbai deer xarax yumsan

    GD Star Rating
    loading...
  16. koread bnoo says:

    ene setgegdeluudiig unshaad bsan chini manaihan chiniymar sain medej bnaa kkkkkkkkk symya avraga hamgiin lag ni gedegt sanal neg bnooo daraa jil turuu avna biz!!! anh boh uzej irseneesee hoish symya avraga davgaa hoeriig shutej hundelj yvlaa daa
    ene jil sodnomdorj byambajav hoer ydaj hartsaga avaasai gej erooy!!!!!

    GD Star Rating
    loading...
  17. HapCap says:

    Hamgiin sain ni bish baisan. Sukhbat uneheer tasarhai bolson. Ene yariltslaga ih saihan bolj. Uzuuleltuud baidag baisan yum. Hoorond ni haritsuulaad l.
    Korea gedeg hun shal buruu bichij. Odoogiin buh estoi oor bolson. Sonirholtoi hurdtai huchtei zaluuhan bohchuud shuugiulaad l. Eh orondoo ireed uzeerei. Sodnomdorj 2n davaand unachihsan shuu. Azgui gedeg ni.

    GD Star Rating
    loading...
  18. buya says:

    ee chi xvni sul talig medej avalgv xvchere barlidaad diilexgv bol naad ulsiin tsoloo butsaagad ogson ni deer deee er byaraaraa en tentsvv barildaj baij ulsiin tsolig avax shig sxan zvil bn gjvv? uulasa zalu sain boxchvvdde zaiga tavij og ok

    GD Star Rating
    loading...
  19. batu says:

    sodnomdorj 2t unaaguie bolij uz

    GD Star Rating
    loading...
  20. badraa says:

    sumiya chi uneheer sain ch boh saihan ch boh judagtai ch boh tiimee chinii yriltslaga saihan bolj uneheer chamaig bainga demjdeg shuu gehdee odoo beltgelee sain hiihgui bol zaluuchuudiig diileheergui bolj bgaa gedgee medej bgaa bh nodnin yalaa 7giin davaand ganbaatariig uneheer baraagui ug ni 33 nas tegtlee harichih nas bish shuudee beltgelee sain bazaagaad demjigch bid buhnee baysgaj saihan barildana gej huleej bna shuu harin ene setgegdel bichij bgaa humuus bichij bgaa yumaa jaahan medej bj bichij bgaach sodnomdorj 2iin davaand unasan gej yu ve ulsiin nachin avsan huniig unagaagaad bh yumaa 6iin davaand bat-orshihod unsan yum ter 2iin davaand unadag chini tsergiin arslan sanjaadamba yumshuudee govi-altai aimgiin arslan tserentogtohod unasan yum end tend haa saigui l naadmiin bichleg bna sh dee bolohgui bol orood uzeech hudlaa yrisanaas deer shdee

    GD Star Rating
    loading...
  21. HapCap says:

    Ooo anduurchihsan l baina sh dee. Sorry shuuuuuu…..

    GD Star Rating
    loading...
  22. bayar says:

    PUNTSAG garid iluu shuu

    GD Star Rating
    loading...
  23. Badraa says:

    Badraa shaa l da…Sanjaadamba chin 2n davaand Govi ALtain arslan Sumanchuluund unasan shuu de..medemhiireh gj bgad ooro shan zalhimaa

    GD Star Rating
    loading...
  24. HURLEE says:

    SUMIYA AVARGAA TA BOL UNEHEER AWARGA SAIN BOH SHUU TANIG ZULEG NOGOON DEWJEENDEE DAHIN GARCH IRJ TURUULEESEI GEJ HULEEJ BGA SHUU BAS DAGVAA AWARGADAA AMJILT HUSEYE

    GD Star Rating
    loading...
  25. chshhhh says:

    Zssss muu sain ymnuud buh medehgui zugeer shaaj ugch bna aa? Usuhuud 500n sayiig l uguu biz dee? Baynaa avarga zaasan gj shal hudlaa!!! Baynaa avarga esvel mungu ug gj zaahiimu? hezee usuhuu teneg hun shig mai ingeed namaig mord gj bga ym shig tgd huluu uguud gediigeed zogsoj bsiin? Tgd sukhbat avargiig ert zodog tailsan, setgel hudlul yu yu gene vee? Dophing heregleed l eleg dodoh 2 ni ajillahaa boliod l argaguin erhend zodog tailaa biz dee? ta nar medehgui bj bitgii inge eeee ta nar zugeer

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: