loading...
Уимблдоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээн тулаанууд явагдаж өндөрлөлөө. Талбайн эздийн гол найдвар болсон Энди Мюррей энэ шатанд Америкийн Энди Роддиктой тулсан бөгөөд 5 сет үргэлжилсэн ширүүн тулааны эцэст ялагдал хүлээж, их дуулгын түрүү хүртэх мөрөөдлөө дахин хойшлуулахаас өөр аргагүй боллоо. 3 цаг 7 долоон минут үргэлжилсэн энэхүү гайхалтай тулаанд тэрээр 25 эйс гүйцэтгэж, 78 удаа ялалт байгуулсан ч Их Британичуудын хүлээлтийг төгсгөл болгож чадсангүй. Чансааны 6-д эрэмбэлэгдсэн Роддик тоглолтын эхнээс л санаачлагыг гартаа аван, хүчтэй давуулалтуудаараа Мюррейг сандаргаж байсан бөгөөд үүнийхээ хүчинд эхний сетэд 6 -4-өөр давамгайлжээ. Гэвч Мюррей зүгээр ч нэг Уимблдоны хагас шигшээ хүрээгүй гэдгээ нотолж хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн дор хоёр дахь сетийг өөрийн болгож чадсан байна. Ингээд гурав дахь сет эхлэхэд Роддикийн хүчтэй цохилтууд түүн дээр ээлж дараалан бууж, 5 : 2-оор ялагдал хүлээж эхлэв. Энэ хүнд байдлаас тэр геймийн харьцааг 6 : 6 болгож дөнгөсөн бөгөөд тай-брикээр шийдэгдсэн энэхүү сетэд 7 : 6-гаар Роддик давамгайлсан юм. Дараагийн сетэд ч ”Ace”-н мастер гайхалтай тоглолтыг үзүүлсээр Британи эрийг тай-брикээр буулган авч гурав дахь удаагаа Уимблдоны финалд шалгарсан үлдлээ. Тэрээр өмнө нь 2004, 2005 онуудад тэмцээний шигшээд шалгарч байсан ч түрүүлж чадаагүй юм. Мөн Роддикийн давуулалтуудын 75 хувь нь энэ өдөр амжилттай болсон юм. Тэрээр тоглолтын дараа ”Миний карьерийн хамгийн шилдэг тулаануудын нэг боллоо. Эндигийн тоглолтын талаар ямар нэгэн зүйл хэлж чадахгүй нь магадгүй түүнд хэтэрхий их дарамт шахалт ирж байсан нь нөлөөлсөн байх. Би өөртөө олдсон боломжоо л ашигласан. Сүүлийн жилүүдэд ингэж сайн тоглосноо санахгүй байна” хэмээн өгүүлжээ. Харин Мюррей ”Би өөрийгөө сайн тоглосон гэж бодож байна. Алдаа бага гаргаж, эйс олныг хийсэн ч ялагдал хүлээчихлээ. Уг нь энэ тэмцээнд би өндөр амжилт гаргана гэж найдаж байсан юм. Роддикийн давуулалтууд үнэхээр хүчтэй гэдгийг мэдэрлээ. Хэрвээ энэ эрчээрээ явбал тэр түрүүлж чадна байх” хэмээсэн байна. Хагас шигшээн нөгөө хос болох Томми Хаас, Федерер хоёрын тулаан удаан үргэлжилсэнгүй. Гурван сет үргэлжилсэн тус тоглолтонд Рожер 7-6 7-5 6-3-аар ялан 7 дахь жилээ дараалан Уимблдоны шигшээд шалгарлаа. Рожер хагас шигшээд мөн амжилт тогтоосон бөгөөд 21 дэх удаагаа дараалан Их Дуулгын шөвгийн 4-т үлдсэн ховорхон амжилтын эзэн болсон аж. Түүний энэ сүрдэм рекорд 2004 оны Уимблдонoос эхтэй юм. Федерер Роддиктой өмнө нь 20 удаа тулж байсан бөгөөд үүний 18-д нь Швейцарь эр ялалт байгуулж байсан тул 15 дахь их дуулгын түрүүгээ хүртэхэд түүнийг ойрхон байна хэмээн мэргэжилтнүүд дүнгэж байна. Федерер карьерийнхаа туршид таван удаа Уимблдонд магнайлж байсан билээ. (2003, 2004, 2005, 2006, 2007)
loading...




nodnin 2008 ond Rafael Nadal turuulee biz de. Zuv bich l dee.
loading...
Рожер ….Тэрээр хагас шигшээд мөн амжилт тогтоосон бөгөөд 21 дэх удаагаа дараалан Уилблдоны шөвгийн 4-т үлдсэн ховорхон рекордын эзэн болсон аж…
Rojer Fed chini odoo 8 sard 28 hureh bizdee. yaj yavaad 21 deh udaagaa 4t uldej bna aaa. Niitlelee oruulahaasaa umnu jaahan shalgaj baigaarai. amjilt.
loading...
mjgfliug iyf
loading...
Рожер 7-6 7-5 6-3-аар ялан 7 дахь жилээ дараалан Уимблдоны шигшээд шалгарлаа. Тэрээр хагас шигшээд мөн амжилт тогтоосон бөгөөд 21 дэх удаагаа дараалан Уилблдоны шөвгийн 4-т үлдсэн ховорхон рекордын эзэн болсон аж. odoo 28 nastai hun shuudee.
loading...
28tai hun shuu dee 21 deh udaagaa yaj 4t uldeh ve?
loading...
21 deh udaagaa Ih Duulgiin hagas shigsheed uldej bna gej bichih bsan bolov uu.
loading...
Tiim uu?
loading...
ok
loading...
laitai
loading...
jild 4 ih duulga boldiimshdee ho
loading...
2008 ond Nadal turuulseen 2003-2007 ond Federer turuulsiin. Bayrsaihan jhon enduurtsn bololtoi.
Pete Sampras ene temzeend chin 7 turuulzen hun shuu dee. gehde Roger maani onoodor turuulj 15 turuu tei bolnooooooo. ene uneheer aguu bish gejuuuu
loading...