loading...
Сингапур улсад зохиогдож байгаа Азийн хүүхдийн наадам өндөрлөх тийшээ хандлаа. 6 сарын 29-нд нээлтээ хийсэн ”багачуулын” наадмын хаалтын ажиллагаа ирэх мягмар гаригт буюу 7-нд явагдах бөгөөд одоогийн байдлаар 62 багц медаль эзэддээ очоод байна. Наадмыг 21 алт, 8 мөнгө , 5 хүрэл медаль хүртсэн үзүүлэлтээр Хятадын баг тамирчид тэргүүлж байгаа бол араас нь 13 алт, 11 хүрэл, 12 хүрэл медальтайгаар Өмнөд Солонгосын “багачуул” явж байна. Тэд медалийн тоогоор Нанхиадуудаас илүү ч, чанарын хувьд бага байгаа тул ийн хойшилсон аж. Өнөөдөр элсний воллэйбол, усанд сэлэлтийн төрлийн шилдэгүүд тодрох бөгөөд маргааш хөлбөмбөг, ширээний теннис, боулинг, далбаат завь, усанд сэлэлтийн төрлийн медальтнүүд тодорч тэмцээн өндөрлөх юм. Ингээд та бүхэнд манай баг тамирчид хэрхэн оролцсон мэдээллээс хүргэе.
Хөнгөн атлетик
Хөвгүүдийн 100 метрийн гүйлтэд С.Тогоонтөмөр 13.19 секундын амжилтаар 7-р байранд шалгарч, шигшээд үлдэж чадсангүй. Тэрээр уралдааны үеэр бэртэл авсан тул 400 метрийн гүйлтэд оролцож чадаагүй юм.
Б.Од-Эрдэнэ 800 метрийн гүйлтэд 2:08.25 сек хурдалж 5-р байранд оржээ. Иймээс шигшээ уралдаанд шалгарч чадсангүй. 1500 метрийн төрлийн финалд тэрээр 4:27.77 секундын амжилтаар 7-р байранд орсон ба Иемений тамирчин Салех Лаяах энэ төрөлд 4:00.91 секундээр алтан медаль хүртсэн аж.
Уртын харайлтын төрөлд өрсөлдсөн Г.Шижирбаатар 5.81 м ”үсэрч” 15 тамирчнаас 12-р байранд шалгарсан амжилт үзүүлжээ.
Охидын 800 метрийн төрөлд Ү.Азбилэг амжилттай уралдаж шигшээд шалгарсан ч 2:30.58 секундын амжилтаар 8 тамирчнаас 6-р байранд оржээ. Алтан медаль хүртсэн Энэтхэгийн Намита Кабат 2:15.55 секундэд зайгаа туулсан юм. Азбилэг мөн 1500 метрийн төрөлд өрсөлдөх ёстой байсан ч бэртлийн улмаас бариандаа орж чадсангүй.
400 метрт уралдсан Э.Сарангуа охин 1:03.51 секунд хурдалж, гараандаа 4-р байранд оров. Харамсалтай нь тэрээр мөн шигшээд шалгарч чадсангүй.
Элсний волэйболл
Хөвгүүдийн баг Иемен, Энэтхэг, Оманы багуудтай нэг хэсэгт багтсан ба 3 хожигдолтойгоор тэмцээнээ өндөрлүүлжээ. Манайхан Энэтхэгийн багаас ганц оноо зулгаасныг эс тооцвол, тун амжилтгүй өрсөлдлөө.
Охидын баг ч мөн адил амжилтыг үзүүлсэн. Талбайн эзэн Сингапур, Киргизстаны багтай нэг хэсэгт өрсөлдөж тус бүрт нь 2 : 0-оор ялагдал хүлээсэн юм.
Сагсан бөмбөг
Хүүхдийн наадмын сагсанбөмбөгийн төрөл 3×3 дүрмээр явагдсан. Манай тамирчид Япон, Иран, Иордан, Филиппиний тамирчидтай нэг хэсэгт багтсан юм. Эхний тоглолтдоо Ираны хөвгүүдэд 6–3-р ялагдсан манай сагсчуд , удаахь тоглолтууддаа 10–33, 10–33, 11–34 гэсэн харьцаагаар ялагдал хүлээж, хэсгийн хомоол хамсан байна.
Буудлага
Бидний хамгийн их найдвар тавьж байсан буудлагын төрлийн тамирчид ч хүссэн амжилтаа үзүүлж чадсангүй. Хөвгүүдийн 10 метрийн хийн гар бууны төрлийн урьдчилсан шатанд манай тамирчин Б.Улсболд 540 оноо авч 23-р байранд шалгарсан бол О.Төгөлдөр 534 оноогоор 26-р байранд оржээ.
10 метрийн урт бууны төрөлд Д.Мөнх-Онон амжилттай буудаж 577 оноо цуглуулж 11-р байр эзэлсэн ч финалд шалгарч чадсангүй. Түүнээс гурван оноогоор финалын буучдыг тасалсан аж.
Харин охидын амжилтыг арай гайгүй гэж дүгнэж болох юм. Б.Агиймаа 10 метрийн гар бууны төрөлд 8-р байраар фналдаж 468.1 оноо цуглуулса үзүүлэлтээр 7-р байранд орсон байна. Харин Д.Энхзул урьдчилсан шатанд 357 оноо авч 21-т жагссан аж.
Урт бууны ангилалд Б.Лхам 385 оноогоор 16-р байр, Г.Нандинзаяа 389 оноогоор 10-р байранд тус тус шалгарсан байна.
Ширээний теннис
Ч.Саруулсайхан 2-р шатанд Энэтхэгийн тамирчинд 11-5 11-3 11-2–орр ялагдаж тэмцээнээ дуусгав.
А.Энэрэл Солонгосын тамирчид 11-3 11-3 11-1-ээр мөн ялагдсан ба хос төрөлд өрсөлдсөн Б.Мөнх-Оргил, А.Энэрэл, С.Баасанхүү, Ч.Саруулсайхан нар өрсөлдөгчөө ялж чадсангүй.
Багийн төрөлд Солонгос, Энэтхэг, Убзекистан, Туркменистаны хүүхдүүдтэй нэг хэсэгт орж ганц ч ялалт байгуулж чадаагүй аж.
loading...




ene mgliinhaa tamirchdiig bish. togtolzoog ni shuumjilmeer bn da. odoogiin mgl iin tamirchid gej ihenh ni sonirhlooroo l togloj bn shu de. ternees bish yag zutgeed amidralaa ogood yavaya geheer unendee amidraliin batalgaa bhgui . tiim yum hootsoldoj bsnaas tsagiin ajil ch boltugai higeed amidralaa avad yavhiig hen ch gesen bodno biz dee. ene erguu 76 uhnuudiig haraad amidral saijrihgui ni oilgomjtoi. ter mahn bnuu an bnuu yalgaagui. zaluuchuud bid nar l oligtoihon bj uls ornoo ood tatah uchirtaim shu . tiim bolhoor bugdeeree uls ornoo ood ni tatahiin toloo ih hodolmorloj ih zuil surch medeh heregtei. herve tegj chadval bidniig hogshin ovoo emee nar bolson bhad manai huuhduud ene temzeenees ni alt iig ni hamaad yavj bval goe bizdee ain . bidnii ue bol negentee ongorsoon hoich uedee aytaihan amidral buteej ogotsgooy l doo bugdeere tiimuu
loading...
huuye arai hovguud 100d 13 tai guihgv bailgv.buruu bichsen ym bish uu.Ohid l tiim tsagtai guine shd
loading...