Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Онцлох, Талбайн теннис » Серенагийн 3 дахь түрүү

GD Star Rating
loading...

Serena-Williams-Champion-Wimbledon-2009-Day-T_2325343Эгч дүү Уильямсын учраа таарч буй дөрөв дэх Уимблдоны ганцаарчилсан төрлийн финалд Серена давамгайллаа. 1 цаг 27 минут үргэлжилсэн тус тоглолтонд Серена эгчийгээ 7-6 6-2-оор буулган авч Уимблдоны гурав дахь ,  Их Дуулгын 11 дэх түрүүгээ хүртжээ. Тэрээр энэ ялалтынхаа талаар

”Үнэхээр гайхалтай, маш их баяртай байна. Надад өөрийнхөө биш, Венусын цомыг атгаж байгаа юм шиг  мэдрэмж төрж байна. Учир нь энэ ялалтаа би түүнд зориулж байгаа юм” гэжээ

Сүүлийн хоёр жилийн тэмцээний аварга Венус эхний сетэд тай-брик гаргаж чамгүй эсэргүүцэл үзүүлсэн ч, хоёр дахь сетэд юу ч хийж чадалгүй байсаар хоёр гейм авсан үзүүлэлттэйгээр тулааныг дуусгасан байна.

”Энэ ялагдал надад хүндээр тусахгүй байна. Дүү маань үнэхээр шилдэг тоглолтыг үзүүлсэн учраас цомыг авах нь зүй ёсны хэрэг. Түүний өмнөөс би баяртай байна ‘‘ хэмээн Венус ярьжээ.

29 настай тэрээр карьерийнхаа туршид У имблдонд  5 удаа магнайлсан амжилттай байгаа.  (2000, 2001, 2005, 2007, 2008)
Эгч дүүс энэ тоглолтын өмнө бие биенээ тус бүр 10 удаа хожоод байсан бөгөөд Серена уг ялалтынхаа ачаар өөрийн ялалтын тоог 11-д хүргэсэн байна.

Уимблдоны эмэгтэй хос төрлийн финалд эгч дүү Уильямсууд Австралийн Стосур, Стуббс нарыг буулган авч (7-6 6-4) түрүүлсэн бол эрэгтэй хос төрөлд өнгөрсөн жилийн аварга  Недад Зенонич (Серби), Даньел Нестор (Канад) нар Америкийн ихэр ах дүү Боб, Майк Брайнийг ширүүн тулааны эцэст 7–6(7), 6–7(3), 7–6(3), 6–3-р ялан аваргаар тодорчээ.
Өнөөдөр тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрлийн финалд 15 дахь Их Дуулгын түрүүгээ хүртэж, рекорд тогтоохоор хичээж буй Рожер Федерер – Уимблдон дахь азгүйтлээ төгсгөл болгохоор үзэж буй Энди Роддик нар тулалдана.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. Man U says:

    williams bol ueneheer aguu bn doo. ezegnej bn shu dee. Onoodor bugdeeree wimbledon uzeerei. bid tuuhen uil yavdliin gerch bolj magadguim shuu. uchir ni Federer hojvol 15 ih duulga tai bolno . ene bol BEST BEST BEST Record shuu dee. bi lav tesen yadan hulej bn daa

    GD Star Rating
    loading...
  2. carmelo says:

    FED bol oilgomjtoi bh
    gehdee 5 set garaasai
    roddick ch bas aguu shuu dee

    GD Star Rating
    loading...
  3. fabio says:

    medeelel ih hotsorch bn daa…

    GD Star Rating
    loading...
  4. sportnews says:

    yu hotsroh gej ?

    GD Star Rating
    loading...
  5. miki roko says:

    roddick turuuleesee gej bodoj b.na!

    GD Star Rating
    loading...
  6. Bolorchuluun says:

    Unexeer gaixaltai baisan., ongorson 14xonogiin tursh Wimbledond zurx setgeleesee uzej bailaa. Gaixaltai- Federer, Roddick, Willams, Orosiin oxiduud. Safinaa, Dementiva 2 unenxuu azgui umaaaaaa. Bi end gants xuneer baxarxaj bailaa. Japan-s oroltsoj baigaa aldart Ai Sugiyama. Ter unexeer xarix boloogui l bna.,….. Sharapovo, Jankovic, Ivanovic-n azguideliig es tootsvol sonirxoltoi, uzuushtei, saixan bolson.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: