Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Бусад наадмууд, Сингапур 2009 » Сингапурын сониноос

GD Star Rating
loading...
http://sportnews.mn/wp-content/uploads/2009/07/Singapore2009.jpgШирээний теннисний тооцоо
Манайхаас ширээний теннисний багийнхан эхний өдрөөс нэлээн хэд хоног хүч сорьсоор 2 хожилтой нутаг буцах боллоо. Азийн “ногоон ширээний ханхүү, гүнж” нар ихээхэн чадмаг тоглож буй нь илт харагдаж байсан бөгөөд уг тоглолтуудыг Сингапурт суугаа ЭСЯ-ы ажилтан Ж.Баттунгалаг амтархан үзэж суусныг “тагнуулдахад” тэрбээр өөрөө Дархан хотын Лхагвадорж багшийн шавь ахмад теннисчин байсан ажээ. Дашрамд дурьдахад түүний эгч Ж.Батжаргал нь Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны генсек-ээр үр бүтээлтэй ажиллаж байсан өндөр Батжаргал бүсгүй гэнэ. 
Иран бүсгүйн түрүүлсний нууц
Иранчууд энд хүчирхэг том бүрэлдэхүүн бүхий десант хаяжээ. Ялангуяа лалын ертөнцөд эмэгтэйчүүдийн спортыг дэлгэрүүлэх талаар “тэнгэрээс од шүүрдэг” персийн удмынхан энэ удаа ч олон хар гивлүүртэй тамирчдыг авчиржээ. Тэднээс хамгийн түрүүн авьяасаараа цоорсон Назанин Голохмади бөөрөнцөг шидэлтэд алтан медаль хүртэв. Яагаад ингэв гэсэн чинь мань хүн Мусавиг дэмжин гудамжинд гарч баахан чулуу шидсэн байж магадгүй гэнэ.
Монгол “Ажима” долоод
Бидний ганц найдвар буудлага, түүний доторхи найдлага Б.Агиймаа энэ удаа наймаар шигшээд шалгараад, дайнч Вьетнамаас энх цагийн Монгол илүү гэдгээ харуулан гүйцэж 7-р байраар өндөрлөв. Түүнийг зарлах англи хэлтэн маань “Bi Yam Ba Gjima” гэхэд солонгосчууд үлэмж цочин “Яахаараа хүүхдийн наадамд Монголоос ажима (солонгос хэлээр авгай гэсэн үг!) илгээдэг билээ ?” хэмээн дуу алдсан гэдэг. Агиймаа маань Гүндэгмаа шиг болж Азийн биш Олимпийн наадмаас бусад нөхдийн хамт медаль авах болтугай.

Мэргэн буудагчдын цугларалт

Азийн Олимпийн Зөвлөлийн Шейх Ахмадын төрсөн дүү Шейх Салман нь Азийн Буудлагын Холбоог тэргүүлдэг билээ. Ах дүүс Азийн хүүхдийн наадмын үеэр ажил хэрэгчээр уулзан, ирэх жилийн Хүүхдийн олимпийн өмнө мэргэн буудагчдаа шургуу бэлтгэх зорилгоор нэгэн сайхан төслийн батлав. Уг хөтөлбөрийн дагуу АОЗ-ийн гишүүн ҮОХ бүрээс хийн урт бууны хоёр тамирчин (16-19), нэг дасгалжуулагчийг Бангкок хотноо 14 хоногийн нэгдсэн цугларалтад урьж, бүх зардлыг АОЗ даахаар боллоо. Уг урилгыг МҮОХ-оос Буудлагын холбооны генсек Б.Нямсүрэнд шуурхай гардуулав.

Монголын багийн баяр

Шарын голоос ирсэн, 800 метрийн зайд 6-р байрт шалгарсан, 11-р ангийн Үермаагийн Азбилэгийн төрсөн өдөр 7-р сарын 4-нд буюу АНУ-ын тусгаар тогтнолын баяртай давхцсан бөгөөд манай охины төрсөн өдрийг тамирчдын тосгоны бүх хүмүүс алга ташин тэмдэглэв. БТСГ-ын дарга Ч.Наранбаатар тэргүүтэй албаныхан гарын бэлгээ өгч, Сингапурын талын туслах Линда том бялуу өргөн барив.

Монголын багийн сандрал

Хөвсгөл аймгийн Их Уул сумаас ирсэн хөнгөний тамирчин Б.Од-Эрдэнийн баруун талын уруулын зөөлөн эд идээлэн хавдаж, түргэн тусламж дуудахдаа хүрэв. Сингапурын эмнэлгийн өндөр чадвар, АОЗ-ийн эмнэдгийн комиссын дарга Жегатассений хүчин зүтгэлээр шуурхай эмчилгээ хийж, пластик зүсэлтээр аюулыг зайлуулж чадав. Төрсөн өдрийн дараа эмнэлгээс гарсан хүүгээ мөн л Монголын багийнхан эргэж, бие илааршсанд сэтгэл амарлаа.

Халуун шеф

Сингапурын “Хайлааст”-д байдаг Evergreen дунд сургууль нийт 1700 сурагчтай, 60 гаруй багштай тэргүүлэх зэрэглэлийн сургууль ажээ. Манай улсын Гёте сургуультай шефийн харилцаа тогтоож, МҮОХ, ЭСЯамны дэмжлэгээр Монголыг идэвхитэй сурталчлан, энэ харилцаагаа цаашдаа улам гүнзгийрүүлэх төлөвлөгөөтэй байна.  Ялангуяа хойтон болох Хүүхдийн Олимпийн Наадмын үеэр бүх сонирхолтой хэлбэрээр Монголын соёл, түүх, уламжлалыг дэлхийн нийтэд сурталчлахаар ханцуй шамлан ажиллахаар зүтгэж байна.

Цэнхэр замаа дуусгав

Усан спортын хоёр тамирчин эх газрын монголчууд чадах чинээгээрээ оролцлоо. Эмэгтэй тамирчин маань харамсалтай нь “false-start” хийснээ мэдэлгүй цэнхэр замаа дуусгасан боловч шүүгчийн зөвлөлөөс түүний цагийг нойллож орхив. Харин усчин хүү маань Доха Азийн Наадамд өрсөлдөж байсан туршлагатай нэгэн бөгөөд ардаа ганц Хонг Конгийн тамирчин “усаараа булав”.

Сингапураас тусгай сурвалжлагч Ж.Отгонцагаан

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. ganaa says:

    manai mongol huuhduud asia-n busad huuhuudees xamaagui door amjilt uzuulej bna.Dugnelt gevel mongol huuhuduud maan bie byldrariin doroitold orson bn. manaixan davjaa bietei xaragdaj bn.Mash muu amjilt gargaj bna.Iim tom temhcheend ymarch beltgel surguulaltai orolchoj bn.xaramsaj bna

    GD Star Rating
    loading...
  2. Manchester United says:

    Araıchdee ıngej oroltsnoo ıneed hanıadam bolgood bhdaa yahaw dee manaı amjılt ulmal dooshoo orood bh yumaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: