Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Онцлох, Талбайн теннис » Рожер Федерер – Их түүхийн эзэн

GD Star Rating
loading...

12468198292009 оны 7 сарын 5-ны өдөр теннисний ертөнцөд хожим дуурсагдахаар өдөр боллоо. “Их Дуулга”-ын дөрвөн цувралын хамгийн нэр хүндтэй нь гэж хэлж болохоор Уимблдоны эрэгтэй шигшээ тоглолт явагдлаа. Бүх үеийн түүхэн дэх хамгийн галзуу финал гэж нэрлэгдэж ч болохоор сонирхолтой тоглолт боллоо. Тоглолтын ач холбогдол ч агуу байлаа. Хэрвээ Федерер хожих аваас Пит Сампрасын бүх үеийн 14 “Их Дуулга”-ыг гүйцэн 15 болгож рекорд тогтоох, түүнчлэн Уимблдоны 6 дахь түрүүгээ авч Бьорн Борг, Лоренс Дохертигийн 5 түрүүлсэн амжилтыг эвдэх байлаа. Энэ түүхэн үйл явдлын гэрч болохоор олон одууд тоглолтыг үзэхээр ирсэн нь харагдсан. Ийм хариуцлагатай тоглолтыг хоёр теннисчний тоглолт улам бүр чимлээ.

Сет бүрд өрсөлдөөн, гэйм бүрт өрсөлдөөн болж байсан ба эхний сетийг Энди Мюррейг мулталсан Энди Роддик эхний сетийг авлаа.

Хоёр дахь сет харин чухал өрсөлдөөнтэй болсон. Роддик ч тай-брейк дээр сетийг авах боломжтой байсан хэдий ч “амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэхийн” үлгэрээр тай-брейкийн төгсгөлд алдаа гаргаж Федерерт энэ сетийг бэлэглэсэн юм.Тэр 5 оноо дараалж алджээ. Нэг л оноо авахад хангалттай байж. Хэрвээ энэ сетийг Роддик авсан бол байдал өөр байх байсан болов уу.

Гурав дахь сет мөн л тай-брейк. Энэ тай-брейк дээр мөн л Федерер 7-6 аар хожиж 2-1ээр тэргүүлэх болсон.

Харин энэ тоглолтын хамгийн богино сет 4 дэх сет байж Роддик 6-3-аар хожсоноор үзэгчид хүсэн хүлээсэн 5 дахь сетийг үзэхээр болсон юм. Тав дахь сетэд аль аль тоглогч харилцан оноо авсаар 16-14 өөр Федерер ялалт байгууллаа.15-14 байх үед Федерер duece буюу адил байх үед Роддик цохилтоо алдсанаар Федерер тоглолтонд ялах боломжтой болсон ба гайхалтай давуулалтыг Рожер хийснээр ялалт Рожерт ирсэн.

87978030MT323_The_ChampionsФедерерийн ялалтын гол хүчин зүйл нь түүний давуулалт байлаа гэхэд буруудахгүй байх. Тэр өөрийн бүх үеийн дээд амжилт болох 50 эйсийг хийжээ. Түүний эсрэг давуулалтын мэргэжилтэн Энди Роддик 28 эйс хийсэн байна. Тоглолт 4 цаг 18 минут үргэлжилсэн нь бас урт цаг.

Энэ тоглолтонд нийт 77 гэйм гарсан нь “Их Дуулга”-ын финалын бүх үеийн манлай болж байна. Өмнөх рекорд нь 1927 оны Австралийн нээлттэй тэмцээний шигшээд 71 гэйм гарсан тоглолт аж. Түүнчлэн хамгийн урт 5 дахь сетийн тоглолт болон бүртгэгдлээ. 1927 оны Францын нээлттэй тэмцээнд 20 гэйм гарч байсан гэнэ.

CORRECTION Britain Wimbledon TennisТоглолыг Пит Сампрас ирж үзсэн. Тоглолтын дараа “Тэр түүхийг бүтээлээ. Тэр агуу тамирчин. Тэр хэрвээ эрүүл байвал дахиад 18, 19 дахиа ч түрүүлж чадна. Ердөө 28 настай шүү дээ” хэмээсэн байна. Харин Рожер “Би хэдийгээр түүнийг гүйцэж буй боловч бид хамтдаа рекордыг эзэмшиж буй гэж хэлж болно. Тэр агуу тамирчин. Би түүний эсрэг тоглож байснаараа бахархаж байх болно. Тэр холоос зорьж энд ирсэнд баярлалаа” гэжээ. Харин Роддик “Уучлаарай, Пит. Би чадлаараа хичээсэн боловч чадсангүй” гэсэн байна.

Федерер мөн түрүүлснээр сүүлийн 40 жилийн хугацаанд Роллан Гаррос, Уимблдонд нэг жил түрүүлсэн гурав дахь тоглогч боллоо.

Роддикийн хувьд энэ их теннисчинтэй нэг үед төрснөөрөө азгүй ч гэмээр юм. Тэр Уимблдоны финалд 3 дахиа Федерертэй үлдэж хожигдлоо. Ер нь Федерер “Их Дуулга”-д Эндитэй 8 тоглоход ганц ч хожигдоогүй юм.

Федерер (Швейцарь, 2) – Роддик – 5:7, 7:6 (8:6), 7:6 (7:5), 3:6, 16:14.

Бүх үеийн хамгийн их “Их Дуулга”-тангууд

15-Рожер Федерер (Швейцарь)

14-Пит Сампрас (АНУ)

12-Рой Эмерсон (Австрали)

11-Бьорн Борг (Швед)

Род Лэйвео (Австраль)

10-Билл Тилден (АНУ)

8-Андре Агасси (АНУ)

Жимми Коннорс (U.S)

Иван Лендл (Чехословак)

Фред Перри (Британи)

Кен Роузволл (Австрали)

7-Анри Коше (Франц)

Рене Лакосте (Франц)

Билл Ларнед (АНУ)

Жон Ньюкомб (Австрали)

Жон МакЭнрой (АНУ)

Уильям Рэншо (Британи)

Ричард Сирс (АНУ)

Мэтс Виландер (Швед)

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

15 Сэтгэгдэл

  1. saanaa says:

    Энэ тоглолт дуусгаад унтая гээд хүлээсээр байгаад орой унтсан чинь нойр хүрээд эвшээлгээд байхийн. Үнэхээр галзуу тоглолт болсон шүү. Роддик чадлаараа хичээсэн.

    GD Star Rating
    loading...
  2. saanaa says:

    Үнэхээр сайхан тоглолт боллоо. Нойрондоо харамсах юм алга. Федерер үнэхээр агуу юм аа.

    GD Star Rating
    loading...
  3. izquierda says:

    Эндийг ямар их дэмжвээ. Тэр хайран 2 дах сет дээр 5-1 болгоод алдчихийн. Уул нь жоохон аз ивээсэн бол. Гэхдээ сайхан тоглолт боллоо. Нээрээ ч Федерертэй нэгэн цэг үед төрсөн нь азгүй ч гэмээр юм уу даа

    GD Star Rating
    loading...
  4. Haaak. says:

    shunjin uztsen tolgoi zad usreh gej bnshd ogloo bosson chin uneheer ene 2 ydarsaan suuldee ergej alhsaar bagad tolgoi n ergee blgu tsug uzeltssen Manu bulgaa 2 t bayarlaj talarhdgaa helmer bn hahahahahha

    GD Star Rating
    loading...
  5. Hantulga says:

    айхтар тоглолт болсоон

    GD Star Rating
    loading...
  6. GUEST says:

    Za daa saihan toglolot bolson. Andy ug ni federer-n esreg ene udaa hamgiin sain togloson daanch az jaahan dutlaa daa. Gehdee yah vee

    GD Star Rating
    loading...
  7. nambar one says:

    WOW WOW WOW. AMAZING GAME. AMAZING PLAYER.

    GD Star Rating
    loading...
  8. galsan says:

    ene togloltiig uzeh gej noiroo hugaslan suulaa sht gehdee uneheer chika bailaa

    GD Star Rating
    loading...
  9. saanaa says:

    Tasarhai toglolt bolson shuu. yun noirondoo haramsah.

    GD Star Rating
    loading...
  10. miki roko says:

    Tiim shuu!Yun noir!
    Gexdee bi Roddickiig demjij b.san boloxoor jooxon tiim b.san!
    Rojer gaixamshigt amjiltiig ebdlee!Daxiad ch turuulex nas b.na!Shine rekord uugeer duusaxgui biz dee!Tsaash ni axiulna gedegt itgeltei b.na!
    Bi Endi Roddickiin Samprast xandaj xelsen ugiig sonsood unexeer dotor zuragdsan shuu!Roddick chi unexeer sain b.san shuu!Daana ch jooxon az muutai bailaa!Zugeeree daxiad Ix duukgad taarch toglox bailgui dee!

    GD Star Rating
    loading...
  11. carmelo says:

    uneheer gaihaltai shuniin 1.30 hurtel shan toglolt uzsen
    shuu
    yyayayaya 16;14 bhdaa yahav dee uneheer aguu
    suuldee ch 2 tamirchin uneheer ydarsan shuu
    long rally barag garkui l bsan
    1 2 s hetrehgui
    FED chi uneheer chadlaa
    chin uneheer od ni yum aaa

    harin 1 yum lavlahad rafa-g guitsej butsaad No1 bolohod onoo her dutuu bgaa bol???

    GD Star Rating
    loading...
  12. Man U says:

    chansaa yu sn medkui l bn. gehdee ter odoo buh tsag ueiin No1 bolsooon . aguu.

    GD Star Rating
    loading...
  13. new real says:

    bayarhurgie. uneheer gaihaltai. go go Roger

    GD Star Rating
    loading...
  14. miki roko says:

    Odoo shineshilsen chansaag ROGGER terguulexeer bolsoon!

    GD Star Rating
    loading...
  15. snooker says:

    Үнэхээр сайхан тоглолт болсон л доо. Эндигийн Рожер 2-ын ялгаа нь Энди энэ тэнцүү тоглохын тулд өөрийн жирийн түвшигээс хамаагүй илүү сэтгэлийн хүч, бэлтгэл, энерги зарцуулж байсан. Харин Рожер бол ердийнхээсээ тэгж их хичээж байгаа нь мэдэгдэхгүй байсан. Мань эр гол алдаагүй тоглохыг хичээж байсан болохоор сүүлдээ Энди эхлээд суларсан л даа. 1-р давуулалтыг дараалан 3 удаа давуулалт алдсан түүний алдсан анхны болон сүүлийн хожигдлын брэйк байсан. Харин Рожер 2 ч брэйк өгсөн мөртлөө эцэст нь хожлоо доо. Бас нэг агуу тоглогчдийн ялгаа байгаа анзаарсан бэкхэнд/ манайхаар буруу талын цохилт гэмээр ч юм уу?/ ганц гараар хийлдэг байсан гэж байгаа. Пит Сампрас, Рожер Федерер, Род Лэйвер мөн Жустин Энин нар.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: