loading...
Тайгер Вудс PGA турын 68 дахь түрүүгээ хүртэж, бүх цаг үеийн жагсаалтын гуравдугаар байранд орж ирлээ.
Жил бүрийн 7 сард зохион байгуулагддаг PGA турын нэг болох AT&T National тэмцээн АНУ-н Вашингтон хотод амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тайгер Вудс сангаас ивээн тэтгэдэг энэхүү тэмцээний ялагчаар Вудс өөрөө тодорсон бөгөөд энэ нь түүний 68 дахь PGA турын түрүү болж байгаа юм. Энэ амжилтаараа тэрээр PGA турын бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон түрүү хүртсэн гольфчдын жагсаалтын 3-р байранд бичигдэх болжээ. 33 настай эрийн өмнө 73, 82 түрүүтэй алдарт Жэк Никлаус, Сэм Снид нар бичигдэж байгаа аж. Өнгөрсөн жилийн ”US open”-ий үеэр бэртэл авч нилээдгүй хугацааг спортоос ангид өнгөрүүлсэн Тайгер 2009 он гарснаас хойш тав дахь түрүүгээ хүртэж байгаа ба удахгүй эхлэх Нээлттэй тэмцээний өмнөх томоохон шалгуур боллоо хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.
Тэмцээний сүүлийн өдөр хүртэл аваргын төлөө тэмцсэн Хантер Махан бага зэрэг азгүйтэж -12 оноогоор хоёрдугаар байранд орсон бол Энтони Ким, Брюс Молдер нар удаахь байруудыг эзэлжээ.
loading...




heheh golf yaj bertel avah uu ooroo ooriigoo tsohihgui l bol
loading...
maltaad bgaaraa chi hund ymarch ym tohioldoj medne ball n nisch ireed berteechij boliish:P
loading...
Shatart bas bertel avdag gevel yaahuu ?
loading...
tegeed vnenshd bi erteed togloj bgaad noyon dagzandaaa zoolguulj bsiin
loading...
medehgu bjiij yahnaw dee…murniii shurmus bolon tsohiltiin garnii bulchine shurmusnii gemtel hamgiin ih bdiin huuhduudee
loading...