loading...
Монголын автомастеруудын холбоо 2009 оны цуврал уралдааны нэг “Грет Прагон мастер кросс-2009” уралдааныг энэ сарын 4-нд Хан-Уул дүүргийн морингийн даваанд зохион байгууллаа. Нийт 35 төмөр хүлэгтэн энэхүү уралдаанд оролцсон бөгөөд гурван хэсэгт хуваагдан өрсөлдөв. Нэгдүгээр хэсэгт ахмад мастерууд ур чадвараа сорьсон бол удах хэсэгт залуу мастерууд уралдсан. Харин гуравдугаар хэсэгт 2009 оноос хойш автомастеруудын уралдаанд оролцож есөн таимрчин автомашиныхаа хурдыг үзлээ. Эдгээ хэсгээс тус бүр зургаан тамирчин шигшээ шатанд шалгарчээ. Шигшээ уралдаанд гол өрсөлдөөн ОУХМ Д.Болдбаатар (Морьтхангай), Ш.Гомбодорж (Алтайн бугат) нарын хооронд болно хэмээн олонх авто спорт сонирхогчид тааварлаж байв. Гэвч өнөө жил оролцсон тэмцээн бүртээ өнгөлж буй Д.Болдбаатарын автомашинд гэмтэл гарч уралдааны дундаас хасагдсан. Түүнийг эзгүйд 2007, 2008 оны улсын аварга Ш.Гомбодорж итгэл төгс уралдааныг тэргүүллээ. Түүнтэй тэргүүн байрын төлөө “Алтайн бугат” компанийн спортын мастер Ж.Төрмөнх өрсөлдөн хараахан гүйцсэнгүй, мөнгөн медаль хүртэв.
Хүрэл медалийг авто спортоор дөнгөж хоёр дахь тэмцээндээ уралдаж буй мотоциклийн ОУХМ Э.Халиунболд хүртсэн. Тэрбээр урьдчилсан шатанд өнгөлж шиггшээ уралдааны тэргүүн эгнээнээс гарах болзолыг биелүүлсэн байна. Монголын автомастеруудын холбоо уламжлал ёсоороо дөрөв, тавдугаар байрыг байлдаг ба эр зоригийн тусгай шагналыг олгов. Дөрөвдүгээр байрт Сэлэнгэ аймгийн хилийн цэргийн ахмад тамирчин ОУХМ Д.Батсайхан орсон бол айргийн тавд Дорноговь аймгийн “Төмөр транс” компанийн тамирчин Ч.Лхамжав хурдлав. Ч.Лхамжавын хувьд энэ нь түүний оргил амжилтаа давтсан явдал болсон. Тэрбээр өмнө нь энэ онд “Баян монгол мастер кросс” уралдаанд айрагдаж байсан юм. Харин эр зоригийн тусгай шагналыг “Алтайн бугат” компанийн Б.Дашдаваад олгосон байна. Манай оронд тархаад байгаа халдварт өвчний улмаас бүтэн нэг саро хойшилсон тус уралдаанд урд өмнөх тэмцээнүүдээс онцлогтой явагдлаа.
loading...




Ene Boldbaatar buur sugarch bna daa aan
loading...