loading...
Монголын хөлбөмбөгийн холбооны 50 жилийн ойн хүрээнд зохиогдсон “Borgio cup” тэмцээн өнгөрөгч бямба гаригт өндөрлөлөө. Нийт 27 баг долоон хэсэгт хуваагдахад үндэсний лигийн багууд торолгүй хэсгээсээ шалгарсан. Лигийн багуудаас “Эрчим”, “Хүлгүүд” багууд нэг хэсэгт ороод байсан. “Хүлгүүд”-ийн хувьд хоёр хожил, нэг тэнцээгээр хэсэгтээ хоёрдугаар байр эзлэн хасагдах шатанд гарсан юм. Тэдний учраа нь “Хараацай” баг байв. “Хүлгүүд” эхний үед 1:1-ээр тэнцсэн. Тэд энэхүү тэмцээнд өнгөрсөн жил түрүүлсэн бөгөөд аваргаа хамгаалах хүндхэн даалгавартай тоглов. Хэсгийн гурван тоглолтдоо ердөө дөрөвхөн бөмбөг оруулсан тэд “Хараацай”-гийн эсрэг хоёрдугаар үед зургаан гоол оруулснаар 7:1-ээр бут ниргэлээ. Тус багт энэ жилээс хүчин зүтгэж буй довтлогч Б.Ганзориг хет-трик, Б.Мөнгөнсүх дубль, Г.Бат-Ялалт, Д.Энхтайван нар тус бүр нэг гоол оруулсан. Уг тоглолтоор шөвгийн наймын тоглолт эхэлсэн юм.
Нэг тоглолтод 16 шар+5 улаан
Шөвгийн найман дараагийн учраа “Мазаалай”, “Сэлэнгэ пресс” багуудын хооронд болов. С.Золбоогийн гоолын ачаар тоглолтын 86 дахь минут хүртэл тэргүүлж явсан “Сэлэнгэ пресс”-чүүд дараалан хоёр ч гоол алдан хожигдов. Ихэвчлэн залуучуудаас бүрдсэн “Мазаалай”-д довтлогч Б.Энхбаатар эргэн иржээ. Тэрбээр өмнөх тэмцээнүүдэд “Улаанбаатар” дээд сургуулиас тоглож байв. Тус тоглолтын дараа 2009 оны залуучуудын УАШТ-ий алтан медальт, шигшээ багийн ахлагч Д.Лүмбэнгараваар хүчээ зузаатгасан “Улаанбаатар” дээд сургууль лигийн гурван удаагийн аварга Эрдэнэтийн “Хангарьд”-ыг 4:2-оор илүүрхэв. Хамгаалагчдын алдааны улмаас “Хангарьд” эхний үед л гурван бөмбөг алдсан. Улмаар тус багийн гол довтлогч О.Мөнх-Од 11 метрийн торгуулийн цохилтоо алдсан юм. Улмаар хоёрдугаар үед тэрбээр хоёр гоол оруулсан ч баг нь нутаг буцах болсон. Шөвгийн наймын сүүлийн учраа 2008 оны үндэсний лигийн финалд үлдсэн “Эрчим”, “Хоромхон” багуудын тоглолт боллоо. Бохир бүдүүлэг тус тоглолтод хоёр багийнхан нийтдээ 16 шар картаар тав нь хоёр дахь шар картаа буюу улаан жавтий хүртэж талбайг чөлөөлсөн. Тухайлбал “Эрчим”-ээс Б.Анар, Т.Дүүрэнбаяр, Б.Өнөнбаяр, Б.Гарьдмагнай, Ц.Энхжаргал нар улаан хуудсаар торгуулав. Үүнээс Т.Дүүрэнбаяр, Б.Анар, Б.Гарьдмагнай нар аюултай алдаа гаргаж улаан хуудас авсан бол Б.Өнөнбаяр шүүгчийн эсрэг бүдүүлэг авир гаргаж, Ц.Энхжаргал зориуд эсрэг багийнхаа тоглогчийг мөргөн талбайгаас хөөгдөх торгууль хүлээжээ. Улмаар дүрэм ёсоор нэг багийн таван тоглогч талбайг орхисон тул тоглолтыг хугацаанаас нь өмнө зогсоосон юм. Уг нь эхний үед хоёр баг 1:1-ээр тэнцсэн ч “Хоромхон”-ынхон хоёрдугаар үед хоёр бөмбөгийг “Эрчим”-ийн хаалгач Дэлгэрдалайгийн хаалганд оруулсан юм. Дээрх улаан хуудсаар торгуулсан тамирчдаас Б.Өнөнбаяр тэмцээнд оролцох эрхээ хоёр жилээр хасуулсан аж. Мөн Монголын хөлбөмбөгийн түүхэнд “анти” буюу улаан хуудасны дээд амжилт тогтоосон “Эрчим” клубт мөнгөн торгууль хүлээлгэх гэнэ. Энэ шийдвэрийг МХХ өнөөдрийн хурлаараа батлах аж. Дээрх будлиантай тоглолтыг МХХ-ны шүүгч Хаш-Эрдэнэ шүүн явуулжээ. Үзэгч хөгжөөн дэмжигчдийн дэмжлэгээр 16 шар карт өргөсөн энэ шүүгч тус тэмцээний шилдэг шүүгчийн шагналыг авав. Тэрбээр мөн аваргын төлөөх тоглолтыг шүүж цөөнгүй шар, улаан хуудас өргөсөн юм.
Хагас шигшээ
Өмнөх тоглолтдоо гайхамшигийг бүтээн “Сэлэнгэ пресс”-ийг хожсон “Мазаалай”-гийнхан дахин гайхамшиг бүтээх дөхөв. Тэд 2:1-ээр хожигдож байсан ба эцсийн мөчид тоог тэнцүүлэв. Тус тэмцээний дүрэмд “Багууд тэнцсэн тохиолдолд шууд 11 метрийн цохилтоор ялагчийг тодуурлна” хэмээн заажээ. Үүний дагуу “Хүлгүүд”, “Мазаалай”-тай торгуулийн цохилт цохиход 4:2-оор “Хүлгүд” давамгайллаа. “Хүлгүүд”-ээс Д.Энхтайван, Ц.Пунцагдорж, Б.Мөнгөнтулга, Т.Батмөнх нар цохилтоо амжилттай болгосон бол “Мазаалай”-гаас Т.Одбаяр, Б.Энхбаатар нарын цохилтыг ахмад хаалгач Ш.Насанжаргал хамгаалж дөнгөв. Харин нэгдүгээр үед 1:0-ээр хожигдож явсан “Улаанбаатар” дээд сургуулийг хоёрдугаар үед илт илүүрхэн дөрвөн гоол оруулж хожив. Эхний үед “Хоромхон”-ы Э.Алтанзул хаалгач хамгаалагчийн алдааг ашиглан оруулав. Гэсэн ч яг үүнтэй ижил гоолыг “Улаанбаатар” дээд сургуулийн хөлбөмбөгчид олруулж дөнгөсөн юм.
Медалийн төлөөх тоглолт
“Хоромхон”-ы 17 настай таван залуу тоглолтын 90 минутад үүргээ сайн биелүүлсний үр дүнд баг нь хүрэл медаль хүртэв. Тус багийн өсвөрийн багаас лигийн баг руу шилжсэн Б.Улсболд, хашир мастеруудын нэг Г.Даваа-Очир нар гоолдож 3:1-ээр “Хоромхон” хожин хүрэл медалийн эзнээр тодров. Харин аваргын төлөөх тоглолтод “Улаанбаатар” дээд сургуулийн довтлогч Ц.Түмэнжжаргал хамгаалагчдын гоолоор сугарч хаалгачийн эсрэг ганцаараа гарч гоолын салхийг нээсэн юм. Ингэснээр түүний баг 55 дахь минутаас эхэлж давамгайлж эхэлсэн. Үүнээс хойш “Хүлгүүд” эрчимтэй довтолж байсан ба багийн гол довтлогч Д.Энхтайванд шүүгч эргэлзээтэй улаан хуудас өгч талбайг чөлөөлүүлэв. Хэдийгээр арвуулаа үлдсэн “Хүлгүүд” тоглолтын үндсэн цаг дуусч шүүгчийн мэдлийн цагт булангийн цохилтоор тоог тэнцүүлсэн. “Хүлгүүд”-ийн ахлагч Ц.Пунцагдорж булангаас хаалга руу шууд цохисон бөмбөг хаалгачийн гараас хальтиран хаалганд орлоо. Үүний дараагаар тоглолтын цаг дуусч 2009 оны “Borgio cup” тэмцээний ялагчийг торгуулийн цохилтоор тодруулах болов. “Хүлгүүд”-ээс энэ удаад Ц.Пунцагдорж, Б.Гомбо-Очир нар алдсанаар шинэ аварга мэндлэв. “Улаанбаатар” дээд сургуулиас гол довтлогч А.Мөрөн алдсан ч Н.Цэдэнбал_ Ц.Түмэнжарнал, Э.Ганцогт, Д.Лүмбэнгарав нарын цохилт оновчтой болсноор аваргын болзол хангав. “Borgio cup”-ийн аварга баг дараа ондоо мөнгөн медаль хүртсэн хоёр дахь тохиолдол боллоо. Анхдугаар тэмцээний аварга “Хангарьд” өнгөрсөн жил аман хүзүүдсэн бол “Хүлгүүд” өнөө жил мөнгөн медаль хүртлээ. Тэмцээний шилдэг хаалгачаар Ш.Насанжаргал (Хүлгүүд), хамгаалагчаар Ц.Дарамбаяр (Хоромхон), хагас хамгаалагчаар П.Алтантулга (Улаанбаатар ДС), довтлогчоор Цогтбаатар (UBDAS) нар тодорлоо.
А.Түмэнбаяр
loading...




Заримдаа шууд л тэр тэр гээд зөвхөн тоглогчдыг нь дурьдаад багийг нь бичихгүй болохоор толгой баахан эргэлээ.
loading...
Заримдаа шууд л тэр тэр гээд зөвхөн тоглогчдыг нь дурьдаад багийг нь бичихгүй болохоор толгой баахан эргэлээ……….
loading...
thh goe temtseen bolson shuu!!! UB huchtei bla. Harin ter hogjoon demjigchid in jaahn hetsu bla toglolt uzuulku oriloldood yor in jahn t1 yahvde tged 90 min hooloigoo soologsnii achind 1 000 000 tog avsan l da haha
loading...
thh Baljinnyam agaagiin yaria yeroosoo sonsogdohgui hugjuun demjigchid hajuud orilood Baljinnyam agaa bas duug ni davah gj orilood tgd zuragt delberchihgeed getsuul blaa. Hulguudiin Enkhtaivand ugsun ulaan yamar uchirtai bsiin bol ochij uzej muzsn hun bval …
loading...
URAAAAAAAAAAAAAAAAA FEDEREEEEEEEEEEEEEER
loading...
federer aguu ymaa. ih l snin toglolt bolloo.
loading...
За тэр Федерер гээд байгаа нөхдүүд ийшээ ороод ирээрэй http://legends.blog.banjig.net/post.php?post_id=220853
loading...
Ulaanbaatarin ahlagch ni tasartsin bnle..altantulga glu?
loading...
Монголын хөл бөмбөгийн холбоо АПУ компаниар ивээн тэтгүүлж байгаа тэмцээнээ зөвхөн өөрсдийн лигийн багуудын халаалт тэмцээн болгож явуулсан нь илт байсан л даа. Тэгээд л лигийн болон сонирхогчдийн багуудын чансааг харууллаа ч гэх шиг. Мэдээж шүү дээ. Лигийн тэмцээнд 90 хувь нь 20-25 залуу хүүхдүүд гүйж байгаа юм чинь. Харин сонирхогчдийн багуудаас UBDASA болон DELTA нар сайн тоглосон доо. Эхний тойргийн тоглолтууд талдаа 30 минут байсан. Тэгээд яг тоглолтондоо илүүрхэж чадахгүй л байсан даа. хоёр дугаар хагасын 25 минут хүртэл энэ тэнцүү өрсөлдөж байсан бөгөөд сүүлийн 2-5 минутанд 3 гоол алдаж хожигдсон.
loading...
Гэхдээ шүүгчид илт лигийн багууддаа үйлчлэх маягтай байсан. Манай тоглолтонд Хангарьд 2 удаа гараараа бөмбөг тогтоож байгаад гоол хийхэд шүүгчид дуугай л өнгөрсөн. Тэгээд манай багийн гишүүдийг шүүгчтэй маргалаа гэж нэг улаан өгсөн. Энэ дөнгөж 2 хагас эхэлж байхад. Тэгээд манай 11 өгөхөд Хангарьдийн 5-6 тоглогч шүүгч хүү улайм цайм дайрж зарим нь бүр цохиод байхад ядаж нэг ч гэсэн шар карт байхгүй. Тэгээд 40 гарсан тоглогчидтой сонирхогчийн баг 10 лаа 11 18-25 настай бацаануудтай дахиад 25 минут гүйнэ гээд боддоо. Хэрэв бид Хангарьдийг хожиж чадсан бол МХББ-ны нэр хүндэд үнэхээр муугаар нөлөөлөх байсан тул тэд ингэж аргалсан ухаантай юм байна гэж дараа нь ойлгосон л доо. Яахав сүүлд нь хэлэхэд лигийн гээд байгаа багууд маань ядрахгүй, мань хэдээс үнэхээр залуу байгаа дээр бэлтгэлтэй байгаа учир дийлж байна лээ. Тэрнээс биш арга чадлаар илүүрхэсэн юм байхгүй юм билээ. Тэгээд гараар татах, гараар тоглох, худлаа унах зэрэг муу аргандаа гарамгай сайн сурсан хүүхдүүд байна лээ. Монголд ийм удирдлагатай хөлбөмбөг хэзээ хөгжинө дөө… Олон асуудал үлдээсэн тэмцээн болсон доо.
loading...
Bi um bichsen chin’ orohgui baih um???
loading...
МХБХ АПУ-гаар ивээн тэтгүүлсэн тэмцээн нь лийгийн багуудын халаалт маягаар явуулсан тэмцээн болсон.
loading...
Bi uni code mongoloor bicheheer iorohgui baih zarim huniih orood baih um yamar neg uchir baina uu?
loading...
Za za galihaas daa.
MXBX ene temtseeniig APU-gaar iveentetguulsen murtluu leaguegyn baguudyg demjsen temtseen hiisen gedgyg heleh gesen um.
1. Zonoos neg l bag shlagarna gedeg chin’ u gesen ug ve? Tegeed zone bolgond league-yn bagaar tolgooluulsan…?
Deer TV-geer MXBX baahan muulaad ajilgui baagiinuud gesen chin’ ene jil buh temtseenyg taxgui bolgoson gej baigaa. Gehdee sonirhogchdyg ilt gaduurhsan ehelsen. Ene jil sonirhogchdyn dund boldog Ev negdel temtseen hiihgui gesen. Gants sonirhogchdtyg oruulj baigaa temtseen n; Borgio. Tegeed iim mayagar yavuulj baigaa um.
loading...
Tegeed manai Delta bag Xangar’dyg barag hojih gej baihad shuugch nar n’ ilt hiij ugsun l duu.
1. Xangar’dyn 4 gooloos 2 goolyg garaaraa zasaj baigaa oruulsan. Shuugch duugarahgui.
2. Manai gol toglogchdyn negiig margalaa geed 2 time-uyn 5 minut deer ulaan ugch huusen gej baigaa.
3. Bantsandaa manaid 11 penalthy ugsun. Ter eud Xangar’dyn 5-6 toglogch shuugchyg buchin avch 2-3 n’ bur tsohiod avsan tegsen chin;’ yadaj neg ch shar card baihgui shuu.
4. Bid 10 suulyn 5 minut hurtel teseed aldsan daa. Argagui zaluu um bolohoor yadarahgui baina lee.
5. League-iin tamirchid zaluu murtluu muu sanaandaa bur garguund bolson um bilee. garaar tatah, garaag togloh, hudlaa unah zereg. Terendee bol uneheer profi bolson baina lee.
85-90 huv’d n’ ene tentsuu ursulduud duussan. Deer n’ shuugch n’ hiij uguud baigah diilehbolomjgui baisan sanagdaj baina. Medeej shuu dee MXBX league-iin bag neg muu sonirhogchiin bagt husuulchihval manai MXBX deed hedyn ajil yamar tuvshind baigaag haruulah bolohoor ene barag l uls turyn asuudal baisan gehed helsdehgui dee. Iim l temtseen bolson doo.
loading...
League-iin geed baigaa tamirchid maan’ zaluu bolhoos neg ikh iluurhej sain toglood baigaa um baihgui um bilee. Iluu hurdan, udaan togloson ch yadrahgui baigaa daa l um bilee.
Suuld n’ helehed sonirhogchgui geer league-iin tamirchid neg ikh saijraad baih n; haa l baigaa boldoo. Sonirhogchiin bolon huudyn tom army toglogchidtoi baij dundaas sain tamrichid garna. tegehed MXBX huuhed sonirhogchyn baguudyg ilt doosh n; hiine. Ta nar harj baigaa biz dee huuduud geheer Duulian 2020 geed, Sonirhogchid bolhoor Tiger league geed.. Harin MXBX tedend yadaj talbaigaa unegui tureeselj bolno doo. Tusaldaggui um aa gehed saad bolohgui baigaa bilee dee. Haraad baihad esreg um hiigeed baigaa um shig haragddag daa.
loading...
tiimshuu ter Holbooni yoronhiilogch gj muu ajilgu durak yu ch hiihgui mu **a ter hunii unergui novshiig avch hayaval taarna. Bas ter zone oos 2 bag garsan bol ilu sonirholtoi boloh bla.Zaaza yavaa yavaanda tged zasna gj naidhaas
loading...
ulaanbaatariinhan ugaasaa sainl daaaa ern bainga beltgel hiideg sain ch zaluuchuud baer hurgie ub
loading...
ulgeriin baatruud soccer gutaasan sdaanuud tamirchid ter deed alban tushaald n bgaach nuhur bugdeeree ys zui medleg homs holduuu sdaanuudaar duuren ym bgaamshdee iiim sdaanuud MGL iin Socceriig ood n bish doooosh n oruulj bgaa pzdaa naahuuznuud ymiig helheer oodoos tomron idej uuj bgaa pzdaa ter ys zuigui tamirchdiig zailuul
loading...
harhaar l baas hureed bdiin togloj bgaa ter baidliig n ee ter hujaa droojindoo uheh gej bgamaa
loading...
Гоё тэмцээн болсон бололтой. Үзмээр л байна. УБ сайн байна аа. Тэр олон хуудаснууд юу вээ?
loading...
ene ganzorig garidmagnai gesen karer hooson nohdvvd bna aa anh yaaj holbombog togloj yaaj odii hvrtlee yabj bgaagaa medehgvi sonin nohdvvd bn aa ug vvsel garal n bol mazaalai biz dee tegeedl oor oor bagluu orool garaadl bie vnelgegch yum uu haashaa yum bolimoor yum aa
loading...