Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг, Реал Мадрид » Роналду албан ёсоор Мадридад ирлээ

GD Star Rating
loading...

1246909297_extras_albumes_0Испаний алдарт Реал Мадрид клуб Манчестер Юнайтедаас 80 сая фунтээр худалдан авсан португалийн супер од Криштиану Роналдугаа албан ёсоор танилцууллаа. Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд явагдсан энэхүү үйл ажиллагaаг үзэхээр нийт 80000 үзэгч цугласан бөгөөд хэдэн өдрийн өмнө Какагийн танилцуулах ёслолыг сонирхохоор энэ цэнгэлдэхэд 50000 Мадридиста цугларч байсан юм.

Хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн үнэтэй тоглогчоор тодорсон Роналду ийнхүү хамгийн олон үзэгчийг танилцуулах ёслол дээрээ цуглуулсан амжилтын эзэн болжээ. Тэртээ 1984 онд Италийн Наполи клубын 75000 дэмжигчид Диего Марадонаг угтан авахаар цугларч байсан юм.

1246909297_extras_albumes_0Шинэ клубтээ Роналду 9 дугаарыг эзэмших бөгөөд өмнө нь ”Шүдэрхэг” Бразил Роналдо Эзэн хааны багт хүчин зүтгэж байхдаа мөн энэ номерийг зүүдэг байсан билээ. Реал Мадрид телевизэд өгсөн ярилцлагадаа 24 настай Португал эр ”Би энд Англид үзүүлснээсээ илүү амжилтанд хүрнэ гэж найдаж байна. Хэдийгээр Испаний лигийн багууд хүчирхэг тоглогчид нь өндөр ур чадвартай ч, энэ нь надад огтхон ч хүндрэлтэй санагдахгүй байна. Харин ч шинэ адал явдалтай учирч, өөрийгөө шинээр нээнэ гэдэг миний хувьд таатай санагдаж байгаа. Реал Мадридад би хүссэн бүхнээ авах болно гэдэгтээ итгэлтэй байна. Тун удахгүй би өөрийгөө хэн гэдгээ харуулах болно” гэжээ.

1246909297_extras_albumes_0Солилцоо наймааны улирал эхэлснээс хойш Эзэн хааны баг дөрвөн тоглогчийг өөрийн эгнээнд нэгтгээд байгаа билээ. Тэд Миланаас Какаг 65 сая еврогоор , Валенсигаас Раул Албиолыг 15 сая еврогоор, Олимпик Лионоос  Карим Бенземаг 35 сая еврогоор тус тус худалдан аваад байгаа юм. Испани болон Английн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар тэдний ”Галактикo 2” төлөвлөгөөний ээлжит бай нь Ливерпулийн Чави Алонсо, Валенсигийн Давид Вилья нар байх аж.

GD Star Rating
loading...
Роналду албан ёсоор Мадридад ирлээ, 4.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

51 Сэтгэгдэл

  1. Ganaa says:

    Nerguid

    Aanhaa avdaggui yum uu. Toglogch zuvhun tsalin bolo shagnalaa l gereelj togloj bgaa klubeesee avdag.

    Ene doloon sard biluu dee yag hugatsaag n sain sanahgui bn EUFA-giyn super tsomiyn temtseen bolno

    8 sariyn suulees ehleed l ulsuudiyn ligiyn temtseen ehlen 9 sariyn dundaas Yeropiyn Hul bumbugiyn holboonoos zohion baiguuldag ‘ulsiynhaa’ 2008-2009 oniy ligt amjilttay oroltsson baguudiyn dundah “avarguudiyn lig” nertey tsuvral toglolt zohion baiguulagddag yum.

    Mun 12 sard Toyoto cup nertey tiv tiviyn avarga klubuudiyn dundah temtseen bolno

    Za tegeed uzeed medlegee saijruulaad baij dee hu. Amjilt husiye

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: