loading...
Тур де Франс уралдааны тав дахь гараа Кап Даүд хотоос Перпиньян хот хүртэл 197 км замд үргэлжилсэн байна. Энэхүү гарааны ялагчаар BBO багийн тамирчин Томас Воклер 4 цаг 29 минут 35 секундын амжилтаар тэргүүлсэн ба түүнээс долоон секундын алдагдалтайгаар Михайль Игнатев, Марк Кавендиш, Тайлор Фаррар, Жеральд Койлек зэрэг 7, 8 тамирчин зэрэг барианд орж ирсэн байна. Воклер тэмцээн эхэлснээс хойш анх удаагаа түрүүлж байгаа бөгөөд ”Үнэхээр баяртай байна. Миний амжилтанд салхиний хүч нилээдгүй тус боллоо. Уралдааны өмнө түрүүлнэ гэсэн ямар ч бодол байгаагүй. Цаашдын уралдаандаа хичээж, амжилтаа ахиулахыг хичээх болно” гэжээ. Одоогийн байдлаар Тур де Франс уралдааныг Саксо Банк багийн дуйгуйчин Фабиан Канчеллараа 15 цаг 7 минут 49 секундын амжилтаар тэргүүлж байгаа юм. Хоёрдугаар байранд Астана багийн Ленс Армстронг мөн адил цагийг үзүүлсэн амжилттай яваа. Түүний багийн анд Испанийн Алберто Контадор 19 секундын алдагдалтайгаар 3-р байранд бичигдэж байгаа бол Германы Андрес Клоден 23 секундын ард 4-р байранд жагсаж байна. Өнөөдр Тур де Франс уралдааны зургаа дахь гараа Испаний Жироно хотоос, Каталоны нийслэл Барселон хот хүртэл 175 км замд үргэжлэх юм.
loading...




Dugui sonirhdog humuust goy medee bna buh turliin medeeg oruulj bgaarai
loading...
Armstrongiyng uneheer bishirch bn shuu gaihaltay yumaa
loading...