Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Белград-2009, Бусад наадмууд » Универсиад-2009: Жүдо бөхийн эхний өдрийн барилдааны дүн

GD Star Rating
loading...

judo-02Сербийн нийслэл Белград хотноо дэлхийн оюутны „Универсиад“ их наадам амжилттай үргэлжилж байна. Их наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр (VII.08) хоёр дахь өдрөө Белградын Үзэсгэлэн, чимэглэлийн төвд үргэлжилж байна. Белград хотод яг одоо 11.00 цаг болж байна. Энэ удаагийн “Универсиад-2009” их наадамд Монголын жүдочид эрэгтэй, эмэгтэй бүтэн багийн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа. Өчигдөр (VII.07) болсон эхний өдрийн тэмцээнд Монголын шигшээ багийн тамирчдаас эрэгтэйчүүдийн -100кг-д Б.Тэмүүлэн, +100кг-д Б.Сугаржаргал, эмэгтэйчүүдийн -78 кг-д Я.Дулмаа, +78-д Б.Мөнхтуяа нар өрсөлсөн ч харамсалтай нь манай тамирчид медальд хүрч чадсангүй. Манай тамирчдын барилдааны талаарх болон эхний өдрийн барилдаанд медаль хүртсэн тамирчдын тухай мэдээллийг дараах хэсгээс харна уу.

100 кг /Эрэгтэй/: Энэ жинд барилдсан манай тамирчин Б.Тэмүүлэн эхний өрсөлдөгч болох Словены тамирчин ErjaҮec Matija-г ялсан ч хоёрдугаар тойргийн барилдаанд ОХУ-ын тамирчинд ялагдав. Улмаар манай бөх торгуулийн тойрогт Азербайжаны бөхөд оноогоор хожигдсоноор энэ удаагийн тэмцээнийг орхилоо.

Жингийн медальтнууд: 100 кг /Эрэгтэй/:

Медаль

Тамирчны нэр

Улс

Алт Maret Curiille Франц
Мөнгө Kodayashi Daisuke Япон
Хүрэл SamoyloҮich Sergey ОХУ
Хүрэл Biadulin Yauhen Болгар

+100 кг /Эрэгтэй/: Энэ жинд барилдсан манай тамирчин Б.Сугаржаргал эхний тойрогтоо Испанийн бөх Эскоба Гонзалесыг ялж, дараагийн тойрогт Польшийн бөхөд ялагдсанаар энэ удаагийн тэмцээнийг дуусгалаа.

Жингийн медальтнууд: +100 кг /Эрэгтэй/:

Медаль

Тамирчны нэр

Улс

Алт Verbij Luuk Недерланд
Мөнгө Kamikawa Daiki Япон
Хүрэл Volkov Andrey ОХУ
Хүрэл Bor Barna Унгар

78 /Эмэгтэй/: Энэ жинд манай тамирчин Я.Дулмаа барилдсан. Манай тамирчин гараагаа амжилттай эхэлж, Grant Stephanie (Австрали), Celletti Marisa (Итали) нарыг тойргийн барилдаанд ялсан ч БНСУ-ын бөхөд ялагдсан бол улмаар дагах барилдаанд Сербийн тамирчин Tamara Milisic-тэй барилдаж, оноогоор ялагдал хүлээлээ. Я.Дулмаа өрсөлдөгч бөхөө барилдааны эхний хоёр минутад ялж явсан ч цаг дуусахын өмнө юко үнэлгээ алдсанаар Сербийн бөх энэ барилдааны ялагч болсон юм.

Жингийн медальтнууд: 78 кг /Эмэгтэй/:

Медаль

Тамирчны нэр

Улс

Алт Mentouopou Geraldin Франц
Мөнгө Jeong Gyeong Mi БНСУ
Хүрэл Automachin Merencio Куба
Хүрэл Purmanek Katarzyna Польш

+78 /Эмэгтэй/: Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жинд буюу +78 кг-д Б.Мөнхтуяа барилдлаа. Манай бөх өчигдөр барилдсан Монголын бусад тамирчдын адил эхний тойрогтоо ялсан ч /Сербийн бөхийг/ дараагийн тойргийн барилдаанд БНСУ-ын бөхөд ялагдсан. Улмаар торгуулийн тойргийн барилдаанд Тайванийн бөхөд ялагдсанаар манай бөх энэ удаагийн тэмцээнийг орхилоо.

Жингийн медальтнууд: +78 кг /Эмэгтэй/:

Медаль

Тамирчны нэр

Улс

Алт Qin Qian БНХАУ
Мөнгө Lee Jung Eun БНСУ
Хүрэл Laromka Svitlana Украйн
Хүрэл Issanova Guilzhan Казахстан

Б.Бадамгарав /Серби. Белград. VII.07.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: