loading...
Клуб Атлетико Осасуна буюу нийтэд Осасуна нэрээр алдаршсан хөлбөмбөгийн клуб нь Испанийн Наварр мужийн Памплона хотод 1920 онд байгуулагджээ. Гэртээ тэд улаан цамц, хөх богино өмдтэй тоглодог бол айлын талбайд хөх цамц, улбар богино өмд өмсдөг.
Осасунагийн талбайг Эстадио Рейно де Наварра гэх бөгөөд Баск хэлээр “Эрүүл” гэсэн утга агуулна.
Түүх
Сегунда дивизион дэвшин орохын тулд 12 жил зарцуулсан Осасуна 1933 он Ла лигт анх удаа дэвшин орж байв. 1985-1986 оны улиралд Ла лигийн 6-р байрт шалгаран анх удаа УЕФА-ын цомын тэмцээнд орохоор болж байв.
2005-2006 оны улиралд амжилттай тоглож 4-р байрт орж, Аваргуудын лигийн гуравдугаар шатнаас эхлүүлэх болзлыг хангасан ч Гамбург клубт хожигдон шагшээ 32 багт багтаж чадаагүй юм. УЕФА-ын цомд оролцох болсон Осасуна клуб Парма, Ланс, Оденс, Хээрэнвен, гэсэн шаггүй чанга клубүүдтэй нэг шатанд багтан тоглосон бөгөөд хэсгээсээ амжилттай шалгарч чадав. Гэвч Борде клубыг нутагтаа оруулсан гоолынхоо ачаар хожиж, Шотландын алдарт Рейнжэрсийг мөн л гэртээ оруулсан ганц гоолын ачаар буулган авчээ. Улмаар Байер Леверкузен клубыг буулган авч, семифиналд Севийятай тунан үлдсэн юм. Гэвч түрүүлэх тавилантай Севийя цааш шалгарсан юм.
Өнгөрөгч улиралд маш муу тоглож эгээтэй л Сегунда руу уначихаагүй. Сүүлийн тойрогт Реал Мадридад 1-0 –ээр хожигдож яваад 2 гоол оруулан 3 оноо салгаснаар дээд дивизионд үлдэж чадсан юм.
- 31 улирал La Liga (highest-ever position 4th (1990-91, 2005-06))
- 33 улирал Segunda División
- 13 улирал Tercera División
- 1 улирал Categorías Regionales
Амжилт
- 4 удаа UEFA Cup оролцсон
- 2005 оны Испанийн Эзэн хааны цомын дэд аварга
Алдартай дасгалжуулагч
Бүрэлдэхүүн
Онцлох тоглогч
Онцлох од болсон тоглогч гэхээр хүн энэ багт одоогоор алга. Уругвайн Вальтер Пандиани довтолгооны гол тоглогч бол хагас хамгаалалтыг Ираны Жавад Некуниам голлон хариуцдаг. Хамгаалалтын цөм нь Мигуел Флано. Баруун жигүүрийн хагас хамгаалагч Хуанфраныг ирэдүйтэй гэж ярьдаг байсан.
loading...




Monreal geed U21-t toglodog zaluu ug n ih dajgui sain toglodog yum baina lee sh d. 2 3 jiliin daraa tom bag ruu yavnaa daa gesnees bi kirilleer comment bichiheer bolohgui yum. yamar neg problem baival teriigee zasaarai
loading...
Барсатай адилхан Кастилуудын дургүй багуудын нэг дээ.
Барса, Осасуна нарыг Испани биш новшнууд гэж одоо хүртэл
дуулдаг хэвээрээ байдаг нь Баскууд юм болохоороо юм байна шдээ.
loading...