Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Белград-2009, Бусад наадмууд » П.Лхамдэгд “Универсиад-2009” наадмаас мөнгөн медаль хүртлээ

GD Star Rating
loading...

lhamaa-02Дэлхийн оюутны „Универсиад“ их наадмын жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан өчигдөр /VII.08/ боллоо. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 81, 90 кг, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болж, манай дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс жүдо бөхийн ОУХМ П.Лхамдэгд /70 кг/ Монголын тамирчдын салхийг хагалж, мөнгөн медалийн эзэн боллоо. Манай тамирчин эхний тойрогтоо Словенийн бөх Миржанич Бранкатай барилдан 46 секундэд цэвэр ялж, дараагийн тойрогт Ливаны Боу Рачид Лоуйсег ялсан бол гуравдугаар тойргийн барилдаанд Казахстаны бөх Албина Аманбелдиеваг ялснаар мөнгөн медалийн төлөө барилдах боломжтой болсон юм. Хэсгийн аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд манай бөх Английн тамирчин Гиббон Жеммаг ялсан бол аваргын алтан медалийн төлөө Японы тамирчин Кунихара Ёрикод оноогоор ялагдаж, энэ удаагийн наадмаас мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү П.Лхамдэгд мөнгөн медалийн эзэн болсноор монголчууд “Универсиад” наадмын түүхэнд ихэр мөнгөн медальтай боллоо. Өмнө нь манай тамирчид бага олимп гэгддэг оюутны “Универсиад” их наадмаас зургаан алт, нэг мөнгө, таван хүрэл медаль хүртэж байсан бөгөөд анхны мөнгөн медалийг 2007 оны наадмаас буудлагын тамирчин, ОУХМ Ц.Мөнхзул хүртэж байсан юм. Түүнчлэн Олон улсын хэмжээний мастер П.Лхамдэгд бага олимпиос мөнгөн медаль хүртэж буй анхны жүдоч болж байна.

Белградын татамид зодоглосон Монголын бусад тамирчдын тухай мэдээлэл хүргэхэд, эмэгтэйчүүдийн 63 кг-д өрсөлдсөн ОУХМ Ц.Мөнхзаяа эхний тойрогтоо ОХУ-ын Громова Иринд ялагдсан ч Оросын бөх цаашид амжилттай барилдсан тул торгуулийн барилдаан хийж, Испанийн Пуче Палао Марио, Словакийн Комлосиова, Кубын Абел Рояас нарыг оноогоор ялж, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Манай тамирчин хүрлийн төлөө Португалийн бөх Качало Ана-тай хүч тэнцүү өрсөлдөж, цаг сунган барилдан ялагдал хүлээснээр шагналт тавдугаар байрт орлоо. Харин эрэгтэйчүүдийн 90 кг-д барилдсан Э.Тулга эхний тойрогтоо БНХАУ-ын бөх Лиу Пенгэд ялагдсан бол 81 kг-д өрсөлдсөн Г.Түвшинжаргал Финляндын бөхөд ялагдсанаар тэмцээнийг орхилоо.

Жингийн медальтнууд: 2009.07.08-ны өдрийн барилдаан

81 кг /Эрэгтэй/:

Медаль

Тамирчны нэр

Улс

Алт Gurbanov Ramin Азербайжан
Мөнгө Kim Mim Gyu БНСУ
Хүрэл Blach Lukasz Польш
Хүрэл Jezek Jaromir Чех

90 кг /Эрэгтэй/:

Медаль

Тамирчны нэр

Улс

Алт Gerasimenko Dmitry ОХУ
Мөнгө Kolesnik Lukasz Jacek Польш
Хүрэл Buffet Romain Франц
Хүрэл Lee Kyu Won БНСУ

63 кг /Эмэгтэй/:

Медаль

Тамирчны нэр

Улс

Алт Wang Chin-Fang Тайвань
Мөнгө Tanaka Miki Япон
Хүрэл Cachola Ana Португаль
Хүрэл Gromova Irina ОХУ

70 кг /Эмэгтэй/:

Медаль

Тамирчны нэр

Улс

Алт Kunihara Yoriko Япон
Мөнгө П.Лхамдэгд Монгол
Хүрэл Gibbons Gemma Jeanette Их Британи
Хүрэл Hwang Ye Sul БНСУ

Өнөөдөр /VII.09/ жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 52, 57 кг-ын барилдаан болох бөгөөд эдгээр жинд манай бөхчүүд дараах байдлаар сугалаа сугалжээ.

66 кг: Нийт 36 бөх өрсөлдөнө. С.Мияарагчаа – Cho Jun-Ho (БНСУ)

73 кг: Нийт 37 бөх өрсөлдөнө. С.Ням-Очир-Zyl Gideon van (Өмнөд африк)

52 кг: Нийт 25 бөх өрсөлдөнө. Б.Бат-Эрдэнэ – Kagaya Chino (Япон)

57 кг: Нийт 29 бөх өрсөлдөнө. М.Бундмаа-Rogic Jovana (Серби), Aloisi Valentina (Итали) нарын хэн ялсантай нь эхний тойрогтоо барилдана.

Б.Бадмаа

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. miki roko says:

    Bayar xurgie!
    Daxiad uunees iluu amjilt gargaarai!

    GD Star Rating
    loading...
  2. Ganaa says:

    Uneheer sain bn shuu. Ulam ih amjiltiyg husiye

    GD Star Rating
    loading...
  3. Answer says:

    Lhamdegd sain ene ircheeree tsaashaa yavaarai amjilt husey

    GD Star Rating
    loading...
  4. SG-8 says:

    Lhamaa OLYMP-d azguitsen deee.
    Tegj butsalsan usand tulegdeegui bol yadaj l medaliin toloo barildah bsan.
    Gehdee VII bairt orson doo.
    Er ni bol tsaashid omnoh 20 jild Erdenet-OD Mongoliig delhiid taniulj bsan shig sain barildah busgui. Amjilt husie. Nohor ni 73-d hurel avlaa. Bayar hurgie.

    GD Star Rating
    loading...
  5. SG-8 says:

    Uranchimeg 48 kg-d mongon medal avlaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: