Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Түүх, баримт » Шилдэг 10

GD Star Rating
loading...

Artur_FridenreichДэлхийд алдартай спортын сэтгүүлчид хамтран “Хөлбөмбөгийн одод” номонд хөлбөмбөгийн түүхэнд үлдсэн,. хамгийн шилдэг гэх 10 том оддыг шалгаруулжээ. Ингээд та бүхэнд эдгээр тоглогчдын танилцуулгаас товч хүргэе. Дашрамд дурьдахад жагаалтыг гаргахдаа он цагийн дарааллаар жагсааж бичсэн аж.

1. Артур Фриденрайх

Төрсөн он – 1892
Нас барсан он – 1969
Улс – Бразил
Байрлал – Довтлогч

Тэр Бразилын анхны супер од байлаа. Фэнүүдээ гялалзсан тоглолтоороо баясгадаг байсан энэ бразил эр хөлбөмбөгийн бүх үеийн түүхэнд хамгийн их гоол хийсэн тоглогчоор тооцогддог. ФИФА хожмоо түүний оруулсан албан ёсны гоолыг 1329 гэж гаргасан. Ердөө 2 тоглогч буюу нутаг нэгт Пеле, Австрийн Франц Биндер нар карьерынхаа түүхэнд 1000-ын босгыг давсан ч түүний рекордыг эвдэж чадаагүй юм (1280, 1006). Тэр хууралтын мастер байлаа. Хүссэн үедээ хаалгачийг гэнэдүүлж гоолддог байв.

Фриденрайх герман эцэгтэй, хар арьст бразил ээжтэй байсан бөгөөд Бразилын шилдэг багуудын анхны өнгөт арьст тоглогчдын нэг байсан юм. Дэлхий дээр зөвхөн Нигерид л Бразилаас илүү хар -арьстан байдаг. Хар арьст болон хольцтой тоглогч, фенүүдийг хөлбөмбөгт уруу татахад түүний гавьяа зүйрлэшгүй их. Артур ихэнх тоглолтоо төрөлх хот Сао Паулугийнхаа дэргэдэх клубүүдэд хийсэн бөгөөд эдгээрээс хамгийн алдартай нь Паулистано байсан юм. Энэ багаа улсын аваргаар арван удаа тодроход тэрээр голлох үүргийг гүйцэтгэсэн. Шигшээгийнхээ цамцыг 22 удаа өмсөж, 1919-1922 онд онд Өмнөд Америкийн аваргад багаа удирдан тоглож байв. Энэ үе дэх тоглолтуудыг нь түүний хамгийн шилдэг тоглолтууд гэж үздэг. Бөмбөгийг эзэмших шидэт хөлөөрөө тив даяар баярлаж хөөрсөн фэнүүдийг гайхшруулж байсан гэдэг. Тэдний дайсан болох Аргентинчүүд хүртэл түүнийг хүндэтгэн el Tigre (Бар) гэж дууддаг байв.Тэр бөмбөг авсан даруйдаа л шууд өрсөлдөгчийнхөө хаалгу уруу зүтгэдэг байсан гэдэг.
1925 онд Артур багаа удирдан Европоор айлчлан тоглолт хийв. Ур чадварынхаа хүчээр ингээд түүний алдар суу Европ даяар цуурайтсан юм. Үүнээс арван жилийн дараа 43 насандаа тэр зодог тайлжээ. Өнөөг хүртэл олон бразил хүн түүнийг бидний хамгийн шилдэг тоглогч гэж үздэг. Хөлбөмбөгийн хаан гэгддэг Пеле хүртэл үргэлж түүний нэрийг яриандаа хавчуулж байдаг.

2. Сэр Стэнли Маттеус

Төрсөн он – 1915
Нас барсан он – 2000
Улс – Англи
Байрлал – Баруун вингер

Тэрээр Бобби Чарльтоноос өмнө Английн хамгийн алдартай тоглогч гэгддэг байлаа. Мэргэжлийн хөлбөмбөгийг 50 нас хүртлээ 30 гаруй жил тоглосон тэрээр 1956 онд анхны Европын шилдэг хөлбөмбөгчнөөр тодорч байжээ. Бөмбөгийг дээд зэргээр эзэмшдэг байсан түүнийг дрибблийн мэргэжилтэн хэмээн өргөжилдөг байв. Эсрэг талын хамгаалагчдын толгойг эргүүлж гүйж явснаа довтлогчиддоо ”чихэр” шиг амттай пассуудыг хаяж өгдөг байв.

Тэр 698 тоглолт хийхдээ “ердөө” 78 гоол хийсэн ч түүний гоолууд үргэлж хожлынх байдаг байсан юм.  Стенли тоглолтын хэмнэлийг хүссэнээрээ атгаж чаддаг байлаа. 1953 оны Английн цомын үеэр хийсэн гоолыг Англид өнөөдөр ч дурсдаг. Стэнлигийн баг болох Блэкпүль,  Болтонд цаг дуусахад 23 минут дутуу байхад 3-1-ээр хожигдож байлаа. Удалгүй түүний багийн Мортенсен гоолдож тооны зөрүүг багасгав. 3-хан минут дутуу байхад Маттеус карьерийнхээ агуу дамжуулалтуудын нэгийг хийн бөмбөгөө Болтоны хаалгач дээгүүр давуулан Мортенсенд аваачихад тэр хоосон хаалганд гоолдож тэнцчихэв. Тоглолтын сүүлийн минутыг өнөө хэр нь Стэнлигийн минут гэж хэлдэг билээ. Тэр баруун талд бөмбөг хүлээж авангуут айлын талын хэд хэдэн тоглогчийг хуурч хөлөн дундуур нь бөмбөгөө гаргав. Хэн ч түүнийг зогсоож чадсангүй. Хэдхэн секунд өнгөрөхөд тэр хаалганы өмнө зогсоо Мортенсенд дамжуулалт хийх байрлалыг аль хэдийнэ эзэлсэн байв. Тэр пассаа хаяхаар өшиглөтөл хөл нь зүлгэн дээр гулсаж шагайгаа мултлах нь тэр. Пасс хаях байрлалаа ч алдаж орхив. Гэвч тэр бүхнийг тэвчиж хаалга уруу шууд өөрөө цохилоо. Хөл нь тэсвэрлэхийн аргагүй өвдөж тэр зүлгэн дээр унахтай зэрэгцээд хурсан олны дуу хадлаа. Хожлын гоол аль хэдийнэ оржээ.

3. Альфредо де Стефано

Төрсөн он – 1926
Нас барсан он -
Улс – Аргентин
Байрлал – Төвийн довтлогч

Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд ”Цагаан сум” хэмээн алдаршсан энэ агуу эрхэмийг танихгүй спорт сонирхогч үгүй бизээ. Реал Мадридыг 5 удаа Европын аваргад түрүүлүүлсэн гавьяа түүнд л ноогдоно .Европын цомын тэмцээнд хийсэн 49 гоол нь саяхан болтол рекордоор тооцогдож байсан гэхээр Альфредо ямар агуу тоглогч болох нь харагдаж байгаа байх. Карьерийнхээ хугацаанд 800 илүүтэй гоол хийсэн тэрээр Испаний лигийн мэргэн буучаар таван удаа тодорч, Европын шилдэг хөлбөмбөгчнөөр 2 удаа тодорч байжээ.

2-alfredo-diestefanoЭцэг эх нь итали хүмүүс байсан ч тэр Аргентинд төрсөн. Тэрээр бага залуу насандаа хүчин чармайлт гаргаж биеэ хөгжүүлсний хүчинд , хүчирхэг сайхан биетэй болсон бөгөөд хөлбөмбөг тоглохоо болих хүртэл галбираа хадгалж байжээ. Стефано бага байхдаа зөвхөн баруун хөлөөрөө тоглодог байсан тул аав нь зөвхөн зүүн хөлөөрөө тоглож байхыг шаарддаг байв. Үүний үр дүнд тэрээр аль ч хөлөөрөө хууралт хийж чаддаг болжээ. Түүний мэргэжлийн хөлбөмбөгчний гараа Ривер Плэйт клубээс  эхэлсэн бөгөөд үндсэн бүрэлдэхүүнд багтсанаасаа хэдхэн сарын дараа улсынхаа шилдэг гоолдогчоор шалгарчээ. Орон нутгийн лигийн 66 тоглолтонд Стефано  50 гоол оруулсыхаа дараа тэрээр шигшээ багтаа  дуудагдаж  нэр хүнд нь дэлхийд түгсэн юм. 1949 онд Стефано Колумб уруу нүүж Миллионариос багийн гишүүн болсон ба  иргэншлээ өөрчилж Колумбын шигшээд тоглох болжээ. 1953 онд Испанийн алдарт Реал Мадрид клубт ирэх хүртлээ тэр энэ багтаа 102 тоглолт хийж 88 гоол оруулсан байдаг. Харин Колумбын шигшээн өмсгөлийг ердөө дөрвөн удаа л өмсөн талбайд гарч байсан байх юм. Эзэн хааны багт ирснээр Стефаногийн жинхэнэ алтан үе эхэлсэн гэж үздэг.

Унгарын агуу Ференц Пушкаш зүүн талаар түүнтэй нийлээд довтлоод ирэх цагт Реал Мадридын урд шугамыг зогсоох аргагүй байв. Мадридад 9 жил болохдоо тэрээр 624 тоглолтод 405 гоол хийжээ. Ялангуяа 1955-1960 оны хооронд европын дэвжээг эзэгнэн байсан Мадридийн багийн гол хөдөлгөгч мотор нь Стефано байсан гэхэд хилсдэхгүй. Мөн Реалд ирсэнийхаа дараа иргэншлээ сольж Испаний иргэн болсноор багийнхаа андуудтай хамт олон улсын тэмцээнд оролцох боломжтой болсон байна.  Энэ хугацаанд анд Пушкаш нь лигийн мэргэн буучдым жагсаалтыг дөрвөнтөө манлайлж байжээ.  Зодог тайлсныхаа дараа Аргентин ба Испаний жижиг багуудыг удирдаж чамгүй амжилтанд хүргэсэн ноён Стефано өдгөө ч хөлбөмбөгөөсөө хөндийрөөгүй л явна. Аргентиний домогт тоглогч Диего Марадона түүний тухай ”Стефаногийн хэлсэн үг болгоныг би хүндэлдэг. Тэр бол бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг учраас ийм хүндлэл хүлээх эрхтэй. Хүмүүс Пеле, Марадона гэж ярьдаг ч яг үнэндээ Стефано бол хамгийн шилдэг нь шүү дээ” гэжээ. Стефано ла лигийн мэргэн буучаар нийт 5 удаа (1954, 1956, 1957, 1958, 1959) тодорч байсан ба Европын шилдэг тоглогчид олгодог Баллон Д’ор шагналыг хоёр удаа (1957, 1959), Испаний шилдэг тамирчнаар дөрвөн удаа (1957, 1959, 1960, 1964) удаа тус тус шалгарч байсан юм.

4. Лев Яшин

Төрсөн он – 1929
Нас барсан он -
Улс – Орос
Байрлал – Хаалгач

Лев Яшин уян налархай бие болон найдвартай хаалтынхаа үрээр бүх үеийн хамгийн шилдэг хаалгач гэж өргөмжлөгддөг. Оросын түүхэн дэх хамгийн алдартай тоглогч болсон тэрээр багийнхандаа асар их урам зоригийг өгдөг байлаа. Ямар ч тохиолдолд тэд түүнд бүрэн итгэдэг байв. Урт гартай, өндөр гулжгар Яшин хаалгаа бүрэн мэдэрч тоглодог байсан. Тэр ойртож ирж буй тоглогчийг тосон гүйж гараа сунган бөмбөгийг яаж ийгээд салган чаддаг онцгой авьяастай нэгэн байлаа.. Овоорсон тоглогчдын дундаас гартаа бөмбөгтэй, нүүрэндээ инээмсэглэлтэй сугаран гарч ирдэг байсан нь түүний төрх. Заримдаа тэрэээ өөрийнх нь хаалганд гоол хийх гээд чадаагүй тоглогч уруу хандан гараа нөхөрсгөөр сэгсрэн, тоглоом хийдэг байв.

9-EuroTw-10Яшин мэргэжлийн хөлбөмбөгийг 1953 онд Динамо Москвад эхэлж, зөвхөн энэ л багтаа насан туршдаа үнэнчээр зүтгэсэн юм. Тэр энд 600 гаруй тоглолт хийхдээ Оросын 5 удаагийн аварга болж, 2 мэргэжлийн цом хүртсэн. Тэр хаалган дээрээ үргэлж хар хувцастай зогсдог байсан бөгөөд үүгээрээ алдаршиж, “The Man in Black” гэж нэрлэгддэг байлаа. Мөн ирвэс адил хурдан шаламгай байсан тул ‘Хар ирвэс” ч гэж нэрлэгддэг байжээ. Бүх дэлхий даяар түүний ур чадвар болон чадварлаг хошигнолд дуртай байв. Эсрэг багийн фэнүүд хүртэл түүнд уурлах нь байтугай найрсагаар хандаж , тоглолтын явцад гайхалтай тоглолтонд нь баяр хүргэдэг байлаа. 1956 онд Оросын шигшээг удирдан олимпийн алт авсан тэрээр 3 дэлхийн аварга болон 1960 оны Европын анхны аваргаар багаа ахалж байлаа. Хамгийн сүүлд тэр 1971 онд өөрт нь зориулан тусгайлан бэлтгэсэн тоглолтод оролцон тоглосон бөгөөд Динамогийн эсрэг бүх дэлхийн шилдгүүд түүнийг хүндэтгэн ирж тоглосон юм. ФИФА-н дэргэдэх хөлбөмбөгийн түүх статистикийн холбооноос Яшинийг 20-р зууны шилдэг хаалгачаар нэрлэсэн билээ.

5. Гордон Бэнкс

Төрсөн он – 1937
Нас барсан он -
Улс – Англи
Байрлал – Хаалгач

Хөлбөмбөгийн эх орон гэгддэг Англи оронд төрөн гарсан хаалгачдаас тэр хамгийн шилдэг нь хэмээгддэг. Хөлбөмбөгийн түүх статистикийн холбооноос Бэнксийг Яшиний дараах 20-р зууны шилдэгээр нэрлэсэн ч үүний нэг илрэл.
Гордон өөрийнхөө авьяасыг хүнд хүчир дасгалын хүчээр хөгжүүлсэн бөгөөд цаг үргэлж өөрийнхөө болон бусад хаалгачдын бичлэг үзэж суралцдаг байлаа. Тэрээр хүчирхэг биеэ ашиглан зоригтой тоглодог байсан маш хурдан үсэрч бөмбөгийг хаана ч байсан алдалгүй өөрийн болгодог байжээ.

Английн шигшээн хамт 2 дэлхийн аваргад оролцсон тэрээр  1966 оны түүхэн тэмцээний гол баатруудын нэг байсан юм. Тус тэмцээний үеэр Бэнкс шигшээн үндсэн хаалгачаар явж 6 тоглолтод ердөө 3-хан гоол л хаалгандаа алджээ.  1970 оны дэлхийн аваргад ч гэсэн өрсөлдөгчдөө тэр айлгаж байсан. Энэ тэмцээний үеэр Бразилтай хийсэн тоглолтод Пелегийн бөмбөгийг хаасан нь түүний спортын замнал дэх хамгийн шилдэг хаалт нь болсон байх. Бразилын довтлогч Жаирзиньо баруун талаар харван орж ирж, түүний өмнүүр дриббл хийснээ гэнэт хаалганы урдуур Пелед өндөр хаяж өгчээ. Энэ үед Пеле сум мэт хурдлан үсрээд бөмбөгийг хаалганы доод булан луу мөргөв. Тэр гараа ялалтын байдалтай савчин “Гоол” гэж ориллоо. Гэвч бүтэн сунасан Гордонгийн гар шугаман дээр бөмбөгийг барьж авсан байв. Пеле хожим нь тэр хаалтыг “итгэмээргүй, байж боломгүй… миний харсан хамгийн шилдэг хаалт ” гэж хэлсэн байдаг. Гордон өөрөө ч гэсэн үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг ч бусад олон домогт хаалтууд түүнд байдаг юм. Тэдний нэг нь 1972 онд анх удаа явагдсан Английн лигийн цомын хагас шигшээд Жефф Хёрстын эсрэг хаалт байсан. Херстын багтай Гордонгийн ахалсан Стоук баг тоглон, цаг дуусахад 3-хан минут дутуу байхад Стоук пеналтигээр торгууллаа. Өмнөх тоглолтод нь түүний хаалганд пеналтигээс гоол хийсэн Харст баруун дээд булан луу өшиглөв. Гордон зөв үсэрсэн ч бөмбөг дэндүү хол байлаа, бөмбөг бараг л оржээ. Гэвч тэр агаарт үсэрсэн чигээрээ дээшээ сунаж, гараараа бөмбөгийг цохиж чадсан юм. Тэр жилээ Английн шилдэг болсон тэр энэ хаалтнаасаа долоон сарын дараа осолд орж баруун нүдээ алдсан ч гэмтлээ огоорон NASL (Америкийн лиги)-д тоглон, тэндээ яваандаа карьерээ өндөрлөсөн юм.

6. Пеле

Төрсөн он – 1940
Улс – Бразил
Байрлал – Довтлогч

”Хөлбөмбөгийн ертөнцийг нэгэн улс гэх юм бол Эзэн хаан нь Пеле яах аргагүй мөн юм.
Эдсон Арантес до Насименто хэмээх энэ эрхэм зөвхөн талбай дээр  шилдэг нь байгаад зогсохгүй талбайн гадна ч олны хүндлэлийг хүлээж чадсан агуу нэгэн билээ.  Түүний бөмбөгтэй харьцах мэдрэмж нь ер бусын байв. Өөрийнхөө хаалганы дэргэд эсрэг багийн тоглогчыг хуураад гүйж байснаа гэнэт хурд хийн,  айлын 6 тоглогчийг хаалгачтай нь хууран гоолдож байх. Түүний пасс хэзээ ч адилхан байдаггүй байлаа. Заримдаа үсрэлтийнхээ үед өөрөө өөртөө уран пасс өгч эсрэг талын хамгаалагчдыг ажилгүй болгодог байв. Түүнийг зогсоохын тулд дор хаяж хоёр гурван хүн хэрэгтэй байдаг байлаа. Ядуу гэр бүлд төрсөн тэрээр эхлээд хөл нүцгэн тоглодог байжээ. Бөмбөгний оронд оймсон дотор даавуу чихэн ашигладаг байв. 15 настайдаа далайн эрэг дээрхи Сантос хотын багт элсэн орлоо. Түүний анхны гоолыг одоо ч хүмүүс дурсдаг. pele149078Нуруугаараа хаалга уруу харж байгаад пассын гуян дээрээ авангаа мөрөн дээгүүрээ давуулан хаяж, бүтэн эргээд бөмбөг газар унахаас өмнө цохин гоолдсон юм. 1958оны дэлхийн аваргын дараа Европын клубүүд түүнд асар их мөнгө амлан, санал илгээлээ. Түүнийг хадгалж үлдэхийн тулд Бразилын Конгресс тусгайлан хуралдаж, түүнийг үндэсний эрдэнэс хэмээн зарлан, улсаа орхихыг нь хориглосон шийдвэр гаргажээ. Дөрвөн дэлхийн аваргад орсон түүний хамгийн шилдэг тоглолт нь магадгүй 1970 оны финалын тоглолт. Италийн эсрэг өөрөө нэг гоолдоод, бусад 3 гоолонд нь дамжуулалт өгч, Италийг 4-1-ээр бут ниргэн аваргалж байлаа. 1974 онд зодог тайлах үед нь түүний өнгөрсөн товчоон уруу өнгийвөл 1254 тоглолтод 1216 гоол гоол хийсэн байх ажээ. Шигшээгийн 110 тоглолтод 97 гоол хийн, 92 хэт трик хийсэн тэрээр дэлхийн аваргаар долоон гоол хийжээ.  Пеле бүх дэлхий дээр баатрын ёсоор хүндлэгддэг. Улсуудын төрийн тэргүүнүүд, пап гээд л уулзаагүй хүн цөөн. Хятадын хамгаалагчид Хонконгод түүнийг хамгаалж, Нигерийн дайсагнагч этгээдүүд түүнтэй уулзахын тулд галаа зогсоож 2 тал хоёулаа түүнийг хүлээн авч уулзаж байсан гээд л түүний алдар нэр хаана ч түгээстэй. Гэсэн хэдий боловч тэрээр даруухан хүн хэвээрээ үлдсэн юм. 1975 онд тэр зодог тайлалтаасаа буцан ирж NASL-ын Нью Иорк Космос багт тоглон 2 улирал илүүтэй тогложээ. Ингээд тэр ногоон дэвжээнээсээ бүрмөсөн холдоход 1363 тоглолтод 1280 гоол хийсэн амжилтыг үзүүлжээ. Пелегийн хувьд хөлбөмбөг бол “The beautiful game” байлаа. “The beautiful game”-д дуртай хүн болгоны хувьд Пеле “The beautiful game”-ын хаан байсан юм, одоо ч байгаа хэвээр.

7. Эйсебио

Төрсөн он – 1942
Улс – Португал
Байрлал – Довтлогч

Түүний аянгын хурд, эсрэг багтаа үхлийн цохилт өгдөг баруун хөл нь “Хар ирвэс” гэсэн алдрыг хайрлажээ. Түүн шиг хүчтэй цохилттой тоглогч тун ч цөөхөн байдаг. Эйсебио Африкаас дэлхийн хэмжээнд тодорсон анхны хар арьст тоглогч байлаа. 2 удаа тэр Европын бүх шилдэг довтлогчдыг тэргүүлж , 1965 онд Европын шилдэг тоглогч болсон юм. 1967 онд лигийн 26 тоглолтод 42 гоол хийсэн нь солиормоор амжилт гэлтэй. Энэ үеүүд нь түүний гялалзсан он жилүүд байв. 1966 онд дэлхийн аваргад Португал хойд Солонгост 3-0-оор хожигдож байлаа. Гэвч Эйсебио  тоглолтын санаачилгыг гартаа авч 4 гоол хийгээд зогсохгүй 5 дахь гоолны дамжуулалтыг өгчээ. Уг тэмцээний мэргэн буучаар ч тодорч байлаа.

Эйсебио  Мозамбикт Пеле шиг ядуу өсчээ. Түүнийг таван настай байхад аав нь өнгөрсөн тул тэр хар багаасаа ээждээ туслахыг хчээдэг байв. Тэр анхныхаа тоглолтоо 8 хүүхдээ тэжээх гэж зүтгэж буй ээждээ зориулж байсан гэдэг. Хөлбөмбөг ч дороо л түүний сэтгэлийг эзэмдэв. Овоолсон хогон дундаас хөлбөмбөгийн өрөөсөн гутал олох хүртлээ тэр хөл нүцгэн тоглодог байлаа. Энэ гуталтайгаа тэр гудамжны тоо томшгүй олон тоглолтод оролцож байжээ. Түүний хөлбөмбөгийн анхны мэргэжлийн гэрээний шагнал нь хөлбөмбөгийн хос гутал байсан гэдэг. Том болоод шигшээд тоглосныхоо дараа Бенфикад уригдан очлоо. Шинэ багтайгаа дасаад тун удалгүй Пелегийн Сантостой тест тоглолт хийв. 2-р үе эхлээд 15 минут өнгөрч байхад Сантос 5-0-оор уншиж байлаа. Энэ үед дасгалжуулагч нь Эйсебиог талбайд оруулав. Цаг дуусахад түүний оруулсан 3 гоолын ачаар Бенфика ойрхон тоотой хожигдлоо, гэхдээ яг эндээс л Эйсебиогийн жинхэнэ алдар суу нь түгэж эхэлсэн юм. Тэр Бенфикатай лигид арван удаа түрүүлж, 1962 онд Европын аварга(одоогийн Аваргуудын лиги) боллоо. Арван жилийн дараа Ойсебио Америк уруу явжээ. 1976 оны NASL-ын аваргад тэр Торонтог ахлан оролцож байлаа. Энэ үеэс хойш тэр дэлхийн олон орны багуудад очин тоглосоор хөлбөмбөгийн алдарт замналаа өндөрлөжээ.

8. Франц Бэкэнбауэр

Төрсөн он – 1945
Улс – Герман
Байрлал – Довтлогч либеро

“Эзэн хаан” хэмээх хочоороо алдаршсан Бэкэнбауэр хөлбөмбөгт цоо шинэ уур амьсгалыг оруулсан нэгэн. Тавиад онд улс, баг болгон довтолгоог эрхэмлэн байхад италичууд хамгаалалтын “Ультра-катеначчио” систем гээчийг санаачлан тоглож байсан нь нэрд гарч удалгүй баг бүр тэднийг дуурайж эхэлжээ. Энэ нь ингэхэд ямар гээчийн тактик байсан юм бол оо. Тодруулваас, ойлгоход амархан ажээ. Хамгаалагчдын ард, хаалгачийн урд нэг тоглогчоо зогсоон түүнийгээ либеро гэдэг байжээ. Хамгаалалт довтолгоон ялгаагүй, бөмбөгийг хаалганаасаа хол зайд аваачих нь либерогийн үүрэг. Баруун Герман ч энэ системийг өөрсдөө нэвтрүүлэн Бэкэнбауэрыг либерогоор тавьжээ. Харин Кайзерын бусад sweeper буюу либерогоос ялгаатай нь хамгаалагчдын ард ч, урд ч байрладаг байлаа. Энэ байрлалаас тэр тоглолтын хэмийг ойлгож, довтолгоог эхлүүлдэг байжээ. Багийн нөхөд нь ч ахмадаа гайхалтай ойлгодог байж. Түүний энэ байрлал нь 1974 оны нутагтаа болсон дэлхийн аваргад түрүүлэх эд гол түлхэц болсон гэдэг. Гарч ирж байх үеэсээ чадварлаг тоглолт болон энгийн амархан хөдөлгөөнүүдээрээ өрсөлдөгчөө мангартуулдаг байснаараа алдаршсан тэр Бавари Мюнхен багтайгаа 1974-76 онд дараалан 3 удаа Европын аварга болжээ. Энэ нь тус багийн, түүний ямаршуухан хүчтэй байсныг илтгэнэ. Лигийн 396 тоглолтод 43 гоол хийнэ гэдэг хаалгачийн өмнө зогсдог хүний хувьд бахдам амжилт. Гэхдээ гоолын супер дамжуулалтуудыг нь тоолоход бэрх. 1977 онд тэр үеийн моод болж байсан жишгийг даган тэрээр NASL-д очжээ. Зодог тайлсныхаа дараа улсынхаа шигшээгийн дасгалжуулагч болон 1990 онд дэлхийн аварга болсон билээ. Ингэж тэр тоглогч болон дасгалжуулагчаар дэлхийн аварга болсон 2 дэх хүн болон түүхэнд бичигдсэн юм.

9. Жорж Бест

Төрсөн он – 1946
Нас барсан он – 2006
Улс – Англи
Байрлал – Довтлогч

George_BestЖорж Бест бөмбөг хүлээж авсан л бол шидтэн болж хувирдаг байлаа. Эсрэг багийн тоглогчдоо газарт унатал нь хуурахаас гадна талбайн хаанаас ч гэсэн гоолддог байв. Түүний зоримог тоглолт нь Стэнли Маттеусын тоглолтыг өөрийн эрхгүй санагдуулдаг байлаа. Бөмбөгтэй харьцах алтан мэдрэмж, толгой ба 2 хөлийн ажиллагаа нь Пелегийнхээс дутахааргүй байв. Тэр ур чадвараа дээшлүүлэхийн тулд санаанаасаа янз бүрийн хөдөлгөөн зохиодог байжээ. Өвдөг, гуяа онцгой чадварлаг ашигладаг байсан гэдэг.

Умард Ирландын Белфастад төрсөн Бест Манчестер Юнайтедын төлөө төрсөн хүн байлаа. 350 тоглолтод 135 гоол хийж, 1968 онд Европын аварга болсон тэрээр тэр жилдээ улсынхаа болон тивийн шилдэг тоглогчоор нэрлэгдэж байжээ. Мөн өмнөх жил нь бас Английн оны шилдэг болсон байлаа. Тэр талбайн дотор ч гадна ч тэмцэгч байв. Түүн рүү шавах зурагчид уруу тэрээр элдвээр дайрдаг байсан ч маргааш нь сонин дээр гарчихдаг байлаа. Рок од шиг алдартай тэр үүндээ эхэндээ их тааламжтай байсан ч удалгүй буруу үйлдэл гэдгээ мэдэн энэ зангаа орхисон гэдэг. Тэрээр үзэгчдийг байнга ангайлгадаг байлаа. Нэг удаа бөмбөгөн дээрээ гишгэчихээд Манчестерынхаа улаан цамцыг тайлан бухтай тэмцэгчийн дүрийг үзүүлэн зогсож гэнэ. Үүнд нь шатаж, улайрсан хамгаалагч дайран ирэхэд цамцаа бөмбөгнийхөө урд дэрвүүлснээ хууралт хийн, бөмбөгөө түүний ар талд гаргаад цааш довтолжээ.

1972 оноос нас нь явж, мөн бор дарсанд хэтэрхий орсноос ур чадвар нь саарсан ч НАСЛ-д очин тоглож, хэдэн жил үзэгчдийг гайхашруулах тэнхүү түүнд үлджээ. Түүний тоглолтыг амьдаар нь үзсэн хүмүүс хэн ч түүн шиг чадварлаг биш гэж хэлдэг гэнэ лээ. Тэр хүмүүст түүний урт хар үс, доогтой жуумалзах инээд нь одоо ч санагддаг гэнэм.

10. Диего Марадона

Төрсөн он – 1960
Улс – Аргентин
Байрлал – Довтлогч

MaradonaБусад оддын адил Марадонагийн авьяас багаас нь тодорчээ. 16 настайдаа аль хэдийн улсынхаа шигшээд багтсан байлаа. Намхан пагдгар биетэй ч довтолгооны стиль нь тун удалгүй дэлхий даяар шагшигдав. Марадона гэхээр хүмүүст бусад тоглогчийн дээгүүр нисч байгаа эсвэл хамгаалагчдын хажуугаар асар их хурдтай сүнгэнэж байгаа жижиг эр санагддаг байлаа. Эсрэг багийн хамгаалагчид зүгээр л үзэгчийн үүрэг гүйцэтгэдэг байсан юм. 3 дэлхийн аваргад орсон тэр Пелегээс ялгаатай нь ихэнх тоглолтоо Европын клубүүдэд хийсэн. Эхлээд Барселонд очиж, лигийн 36 тоглолтод 22 гоол хийлээ. Дараа нь 1984 онд Италийн Наполи уруу хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй гэрээг хийн очив. Тэнд тэр гэмтэл, өвдөлтийг үл харгалзан тоглож гоолдсоор л байлаа. Италийн сулхан багийг тэр Европын аварга болгосон юм.

1986 оны дэлхийн аваргын их шөвгийн тоглолтоос эхлээд тэрээр гоолын бороо оруулж эхэлсэн ба шигшээ тоглолтонд Баруун Германтай 2-2-оор тэнцэж явах үед хожлын гоолын дамжуулалтыг өгчээ. Уг тэмцээнийг хүмүүс “Марадонагийн дэлхийн аварга” гэдэг. 4 жилийн дараа Италид болсон дэлхийн аваргын финалд тэр хүрсэн ч бүтэн тэмцээний турш түүнд гоолдох аз тун байсангүй тул аваргалж чадсангүй. Гэсэн хэдий ч Марадона хөлбөмбөгийн түүхэнд баларшгүй мөртэй нэгэн билээ. 1980-аад оны дэлхийн хамгийн шилдэг тоглогч байсан түүнийг ФИФА-ын 100 жилийн ойгоор үзэгчид бүх үеийн хамгийн шилдэг хөлбөмбөгчөөр нэрлэсэн юм.

GD Star Rating
loading...
Шилдэг 10, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

20 Сэтгэгдэл

  1. bulgaa says:

    bobbi charilton n tegeed top-10t orohgui yum uu bas l tuuhend uldsen biz de bas gerd muller bn. goe niitlel blaa top-20 gj bichsen bol bur goe boloh bj. odoo boon margaan degdeene de heheh. ter orno ene orno geed l

    GD Star Rating
    loading...
  2. Answer says:

    Hun hunii huvid top 10 uur baih blgui dee Goy niitlel bna

    GD Star Rating
    loading...
  3. GG says:

    Tsaana chini PAVEL NEDVED INTERT orj magadgui gsen yaria garsan bhiin. BAs ZLATAN IBRAHIMOVIC MANU-D orj magadgui gesen yaria bas garsan bna.

    GD Star Rating
    loading...
  4. ronaldo9 hala madrid says:

    odoo tegvel ronaldo gj orj irne dee ehehe

    GD Star Rating
    loading...
  5. ronaldo9 hala madrid says:

    brasil onaldo s

    GD Star Rating
    loading...
  6. nisdeg_melkhii says:

    yag unen top 20 gsn bol….neeree odoo shuugiuulj bgaa mun bsan 20 zuunii suulch 21 zuunii ehnii odod maani 21-r zuunii top 10-t hed ni oroh bol hehe

    GD Star Rating
    loading...
  7. sa;ldf says:

    Christiano Ronaldo buh tsag uyiin shildeg 10 zagvar umsugch gevel orj ireh bailgui yun hul bumbugchin

    GD Star Rating
    loading...
  8. Haaak. says:

    bas unetei toglogch uu aa yriad bwal tsaadah chin owoo heden ym deeguur dawhin shuu za tegeed ta bugd saihan naadatsgaaj bn uu huwiin chanartai 1 asuudaliig bi dewshuuleh gesen ym gishuunchlel heregtei ym bishuu tanai site comment bicheed uldeeehed 1 huuhed araas uilj mailaad tamtai ym zugeer yaasan iisench genwee mun adilaar chat hiij chadahguu bol ooor site iin baner-g copy dood 1 muharch hamaaguue chiheed hiichehguu yu tiim sanal bna ÆÆ ìèíèé àðààñ ñàéí õóöàæ áàé ÷àìä õîîë ºãºìö

    GD Star Rating
    loading...
  9. blue son says:

    nuguu Lottar matteys.,,,, ynagariin aldart Frank pyshkas, nisdeg gollandCrouff, ban basten ,,Bustar Platani,dino zoff nar ordoogui um yy

    GD Star Rating
    loading...
  10. blue son says:

    Cristi ronaldo emegteichuudiin bux tsag ueiin shildeg hi um bish uu

    GD Star Rating
    loading...
  11. real says:

    orchin tsagiin top 10iig harmar bh ym yahuu

    GD Star Rating
    loading...
  12. Trap says:

    Zizu ordoggiu ymu

    GD Star Rating
    loading...
  13. davka says:

    keke hey blue ee emegteichuudees gadna bas gay nariin… top 20 baisan bol… manai muu shudet zizou 2 maani bas baihgui bn bas nisdeg holland aa bas bobby gdll za tehde hen yaj medhu hun bolgon l uur uuriin demjdeg humuusiig oruulah bh za tehdee ene jagsaaltand 21 zuunii shildegeer zidane brasiliin ronaldo aa bas kaka maani orno gj bodoj bn.. hulbumbug uu gj bas l aguu sport yumaa.. ene pele stefana 2 ymar aimar yum be toglolt bolgondoo goal hiisen baihiin barag estoi nugu burhan n delhiid ochood hulbumug togol gd yawuuljee gaihamshigtai

    GD Star Rating
    loading...
  14. arda says:

    ronaldo oroogui n jhan tiim bailaa gehdee zugeeree shuted ronaldo shu!

    GD Star Rating
    loading...
  15. Haaak. says:

    dirol uu haha tasartsan tasartsan tsaad chin õîñáàÿðàà chat yu bolson be molgi umhuuleed

    GD Star Rating
    loading...
  16. storm says:

    bayrallaa saihan niitlel bna

    GD Star Rating
    loading...
  17. poo says:

    nisdeg golland baixgui b,a

    GD Star Rating
    loading...
  18. erka says:

    nisdeg golland mollanduud ed nariin xajuud yu ch bish shuudee
    .c ronaldo diroliinxoo amjiltand ch xurj chadaagui .gants champoins leagiin tsomoos uur yum bdag yum uu
    .xarin manai shudet bol 2 udaagiin delxiin avarga 2 udaagiin delxiin shildeg xulbumbugchin shuudee
    ta nar yu xiij chadax yum be .amjixuuuuuuuuuuuuu.

    GD Star Rating
    loading...
  19. Erka says:

    lumbengarav haan bnaaa

    GD Star Rating
    loading...
  20. puujee says:

    sain jagsaalt boljee. gehdee togs bish. uchir in togs jagsaalt gargah bolomj baihgui. uchir in hun hunii bodol sanaa oor oor baidag. deerh toglogchid bugd super toglogchid ch gesen tednii zarimtai in duitsuileed bichchih toglogchid zondoo l baina sh dee. toochwol neleen olon boloh baih.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: