loading...
Дэлхийн оюутны спортын их наадмын жүдо бөхийн тэмцээн Белград хотноо үргэлжилж байна. Өчигдөр /VII.10/ жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-ын болон үнэмлэхүй жингийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Өмнөх өдрүүдийн барилдаанаас нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байсан Монголын жүдочид өчигдрийн тэмцээнд мөн амжилттай оролцож, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өрсөлдсөн М.Уранцэцэг мөнгөн медаль хүртсэнээр Ч.Насантогтох дасгалжуулагчтай Монголын баг тамирчид одоогоор хоёр мөнгө, нэг хүрэл медалийн эзэн болоод байна.
Манай тамирчин М.Уранцэцэг эхний тойргийн барилдаанд гоц мөргөж, дараагийн тойрогт Алжирын Мансер Соухила, Испанийн Гарсиа Нунес нарыг ялсан бол зооны аваргын төлөөх барилдаанд Унгарын бөхийг базари үнэлгээгээр яллаа. Ийнхүү манай тамирчин Унгарын бөхийг ялснаар мөнгөн медалийн болзол ханган, үдээс хойш Японы бөхтэй алтан медалийн төлөө барилдаж, Японы тамирчин Асами Харунад ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.
М.Уранцэцэг мөнгөн медаль хүртсэнээр Монголын жүдочид анх удаа Дэлхийн оюутны “Универсиад” их наадмаас гурван медаль зэрэг хүртэж байна. Өмнө нь 1999 оны оюутны спортын наадмаас гавьяат тамирчин Х.Болдбаатар алт, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од хүрэл медаль хүртэж, хоёр медальтай ирж байсан бол 2003 онд Х.Цагаанбаатар ганцаараа хүрэл, 2007 онд М.Бундмаа ганцаараа алтан медаль хүртэж байв.
Монголын жүдочдын амжилтыг эвдсэн мөнгөн медалийн эзэн М.Уранцэцэг өдгөө 19 настай залуу тамирчин бөгөөд түүнийг Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас өөрөө сонгон авчирчээ. Тиймээс бид М.Уранцэцэгийг медаль авсан даруй Х.Баттулга гишүүнтэй Сербиэс утсаар холбогдож, өөрийнх нь сонгосон залуу бөх Дэлхийн шилдэг тамирчдын хуран цугласан “Универсиад” наадмаас медаль хүртсэнийг дуулгаж, баяр хүргэлээ.
Энэ өдрийн барилдаанд эрэгтэйчүүдийн 60 kг-ын жинд өрсөлдсөн Д.Амартүвшин эхний тойрогтоо Бельгийн Винс Сеннег ялсан бол хоёрдугаар тойргийн барилдаанд Японы Фукуока Масакид ялагдлаа. Эрэгтэйчүүдийн үнэмлэхүй жинд хүч үзэж буй Б.Сугаржаргал эхний тойргийн барилдаанд Францын Ле Норманд Маелтай барилдан ялагдаж, дагах барилдаанд зодоглосон бөгөөд торгуулийн барилдаанд манай бөх БНХАУ-ын Лиу Жианыг цэвэр ялсан бол дараагийн өрсөлдөгч болох Латвийн бөхөд ялагдав. Харин эмэгтэйчүүдийн үнэмлэхүй жинд өрсөлдсөн Я.Дулмаагийн хувьд эхний тойрогтоо БНСУ-ын Ким На Юнгтэй барилдаж ялагдсан бөгөөд манай бөхийн хувьд өмнөх барилдаанд өвдгөндөө бэртэл авсан байсан юм.
Б.Бадмаа
loading...




tgd alt avahgui bol yamar hereg bgaan be?
loading...
М.Уранцэцэг altiin tolooh barildaaniig n uzsen japan boh arai liluu bna lee ene naadam buheldeen goy bolson shuu
loading...