loading...
Нэр хүнд цар хүрээгээрээ дэлхийд тэргүүлдэг дугуйн олон өдрийн уралдаан болох Тур де Франсын долоо дахь гараа өчигдөр явагдлаа. Каталоны нийслэл Барселон хотоос, Андорра улстын Вольнард цанын бааз хүртэл нийт 224 км замыг дугуйчид туулжээ. Уралдааны сүүлийн хоёр км өндөр уулсын замд үргэлжилж тамирчдын авхаалж, самбаа тэсвэр тэвчээрийг шалгасан байна. Ингээд зургаан цаг үргэлжилсэн ширүүн тэмцлийн эцэст Ажритубел багийн тамирчин Брайс Фейлью хамгийн хурдан буюу 6 цаг 11 минут 31 секундын амжилтаар тэргүүн байранд заларсан байна. Түүний араас нутаг нэгт Кофидис багийн дугуйчин Кристоф Керн 5 секунд , Иоханнес Фролингер 25 секунд, Риналдо Ночентини 26 секундын алдагдалтайгаар тус тус оржээ. Энэхүү гарааны дараачаар Францын Ла Мондиале багийн тамирчин Риналдо Ночентини 25 цаг 44 минут 32 секундын амжилтаар шилдэгүүдийн өмнө гишгэж шар цамцны эзэн болжээ. 31 настай итали эрийн хувьд энэ нь карьерийнх нь оргил амжилт бөгөөд тэрээр он гарснаас хойш Калифорны турын 7-р гараанд түрүүлснээсээ хойш олигтой амжилт үзүүлээгүй байсан юм. Тур де Франсын ээлжит байруудад Астан багийнхан удаалж байна. Испаний Алберто Контадор 6 секунд, Америкийн Ленс Армстронг 8 секунд, Америкийн Леви Лайфаймер 39 секундээр тус тус тэргүүлэгчээс хоцорч байна. Өнөөдөр Тур де Франс уралдааны 8 дахь гараа Андорра ла Велла хотоос Францын Сень Жиронь хот хүртэл 176 км замд үргэлжилнэ.
loading...




Armstrong agua yumaa gaihamshigtay zodog tailchihaad ergej sportdoo irj iym amjilt uzuulj bsan uur tuuh bdag bolov uu? Uldsen heden honogt turuuleh magadlal undur bn shuu
loading...