loading...
Дугуйн олон өдрийн уралдаан болох Тур Франсын 10 дахь гараа Францын төв хэсгийн Лимож хотоос өмнөд хэсгийн Исодун хот хүртэл 193 км замд үргэлжилсэн байна. Францын үндэсний баярын өдөр тохиодог энэхүү гарааны онцлог нь дугуйчид ямар нэгэн радио станцгүй уралддаг тул , багийнхантайгаа холбоо барих боломжгүй байдаг юм. 4 цаг гаран үргэлжилсэн ширүүн өрсөлдөөний эцэст Колумбиа багийн тамирчин Марк Кавендиш 4 цаг 46 минут 43 секундын амжилтаар тэргүүлж, шагналын тавцанд гарчээ. Хоёрдугаар байранд мөн адил цагийг үзүүлсэн Кервелио багийн Тор Хушовд, гуравдугаар байранд Жермин слип-стрим багийн Тейлор Фаррар тус тус орсон байна. Харин ерөнхий дүнгээр тур де Франсыг тэргүүлж байгаа Астана багийн дугуйчид энэ уралдаанд олигтой амжилт гаргасангүй. Марк Кавендиш энэ ялалтынхаа дараа ”Миний хувьд үнэхээр гайхалтай уралдаан боллоо. Барианы ойролцоо бага зэрэг хүндрэлтэй учирсныг эс тооцвол ер нь гайгүй нэг их асуудал тулгарсангүй. Дараагийн гараандаа улам хичээж энэ амжилтаа давтахыг оролдоно’ гэжээ.
Уралдааны эхний хоёр км үргэлжилж байх үед Михайль Игнатев, Тьерри Хупонд, Бенойт Ваугренард зэрэг хэд хэдэн дугуйчид осолдож чамгүй цаг алдсаныхаа гайгаар сүүлийн байруудад бичигдсэн байна. Тур де Франсыг 10 гарааны дараах байдлаар Ла Мондиале багийн тамирчин италийн Риналди Нoчентини 39 цаг 11 минут 4 секундын амжилтаар тэргүүлж шар цамцыг өмсөж байгаа юм. Түүний араас Астана багийн Алберто Контадор, Ленс Армстронг нар 6, 8 секундын алдагдалтайгаар нэхэж байна. Өнөөдөр Тур де Франсын ээлжит гараа Францын Сатан хотоос Сент Фаргуе хот хүртэл 192 км замд үргэлжилж шилдэгүүдээ тодруулна.
| тамирчин | баг | цаг | |
|---|---|---|---|
| 1 | Ag2r-La Mondiale | 39ч 11′ 4″ | |
| 2 | Astana | + 6″ | |
| 3 | Astana | + 8″ |
loading...




Lens turuuleesei hehe
tegvel jinehen shan bhgui yu…
loading...