Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » дугуй » Дахиад л Марк Кавендиш түрүүллээ

GD Star Rating
loading...

1247692941Тим Коламбия багийн дугуйчин Марк Кавендиш Тур де Франсын 11 дэхь шатны гараанд түрүүллээ. Тэрээр барианд Тайлер Фаррартай өрсөлдөж тэргүүн байранд шалгарсан байна. Их Британийн дугуйчин ингэснээр Тур де Франсын 2 дахь дараалсан түрүүгээ авч байгаагаас гадна энэ жилийн Тур де Франсын 4 дэхь түрүүгээ аваад байна. Дугуйн алдарт Тур де Франсын 11 дэхь гараа Ватанаас Сэйн Фаргогийн чиглэлд 192 км замд болж өнгөрлөө. Гараа эхлэнгуут Йохан ван Саммерен Марчин Сапа нар урагш тасрах оролдлого хийлээ. 45 км-ийн заалтыг өнгөрөхөд энэ 2 дугуйчин пелотоноос 4 минут 45 секундээр түрүүлж байсан юм. Харамсалтай нь энэ 2 дугуйчныг пелотон барианд орхоос 5 км-ийн өмнө гүйцэж түрүүлсэн байгаа.

Ногоон өмгөлийг хадгалж байсан Тор Хашовд энэ гараанд өөрийн дээд хурдаа гаргаж байсан ч уулын замд тэрээр балчирдаж ногоон өмсгөлөө алдахад хүрсэн байна. Дэлхийн 7 удаагийн аварга Ленс Армстронг энэ мөчид өөрийн байр сууриа хадгалж тайван уралдсан гэхэд болно. Ингээд барианд орхоос 3 км-ийн өмнө спринтерүүд өөрийн ажилдаа шуурхайлан орж бариа хүртэл ширүүн өрсөлдөөнийг гаргажээ. Дугуйчин болгон өөрийн өрсөлдөх хэмжээнд өрсөлдөж цагаа хянаж байлаа. Эцсийн мөчид Тийм Коламбия багийн дугуйчин Маок Кавендиш барианд хамгийн түрүүнд орж 2 дараалсан түрүүгээ авсан юм. 10 дахь шатны гараанд тэрээр мөн аварга болж байсан бөгөөд энэ гараанд түрүүлснийхээ төлөө тэрээр онооны лидер болох ногоон өмсгөлийн эзэн болсон байна. Марк Кавендиш нийт замаа 4 цаг 17 минут 55 секундэд туулсан бол түүнтэй хамт Тайлер Фаррар, Беларусын Евгений Гутарович зэрэг барианд орлоо. Тур де Франсын 11 дэхь шатны дараах байдлаар тэргүүлэгчийн шар өмсгөлийг Италийн дугуйчин Риналдо Ночентини хадгалж үлдлээ. Тэрээр 43 цаг 28 минут 59 секундээр тэргүүлж байгаа бол Астана багийн Алберто Контадор 6 секундын алдагдалтай, Лэнс Армтронг 8 секундын алдагдалтай нэхэж байна. Тур де Франсын 12 дахь шатны гараа өнөөдөр 200 км замд болж өнгөрнө.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Trap says:

    armstrong yaay yaay 8 han second

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: