loading...
Теннисний ертөнцөд шинээр цахиур хагалж буй Францын залуу теннисчдийн нэг болох Ришар Гаске өнгөрсөн 3 сард сэргээш хэрэглэсэн хэргээр шийтгэгдсэн билээ. Тэгвэл олон улсын теннисний холбооноос 23 настай эрийн асуудлыг дахин хянаж үзээд буруугүй болохыг нь нотолсон байна. Өнгөрсөн хавар Миайми мастерс тэмцээний үеэр авсан шинжилгээгээр түүний биенээс кокайн илэрсэн тул 2 жил хүртэл хугацаагаар теннис тоглох эрхийг нь хасахаар шийдвэрлээд байсан юм. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар Гаске шөнийн клубт наргиж явахдаа санамсаргүй байдлаар кокай хэрэглэсэн бөгөөд энэ нь түүний бие болон тоглолтонд ямар нэгэн нөлөө үзүүлээгүй гэнэ. ATP-гийн чансааны 32-т эрэмбэлэгдэж буй Франц эр их спортдоо эргэн ирж байгаадаа тун их баяртай байгаа тухайгаа BBC тв-д ийн өгүүлсэн байна. ”Өнгөрсөн 2 сар миний хувьд үнэхээр хар дарсан зүүд шиг өнгөрлөө. Хийгээгүй хэргийнхээ төлөө ингэж шийтгүүлэх үнэхээр хэцүү байсан. Гэхдээ эцсийн эцэст шударга үнэн ялсан учир би маш их баяртай байна. Одоо бэлтгэл сургуулилтаа сайн хийж, алдсан нэр хүндээ эргүүлэн олох болно” гэжээ. Ришар Гаске мэргэжлийн карьераа 2002 оноос эхлүүлсэн бөгөөд 2007 оны Уймблдоны хагас шигшээд үлдсэнийхээ дараа ATP-гийн чансааны 7-д эрэмбэлэгдэх болж, олны анхаарлыг татах болсон юм. Тус тэмцээнд Гаксе Швеицарийн алдарт Рожер Федерерт ялагдаж байсан билээ.
loading...




bolj dee gehdee muusavsag zolig hehe
loading...