Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Сумо » Нагоя башё 7 дахь өдөр

GD Star Rating
loading...

TKY200907170177Японы мэргэжлийн сумо бөхийн 7 дахь өдрийн барилдаан өнөөдөр Нагоя хотын Айчи ордонд явагдлаа. Манай бөхчүүдээс зүүн жигүүрийн маэгашира Асасэкирюү дэвжээн дээр гарч барилдлаа. Эхний 6 өдрийн дараах байдлаар 2 даваатай байсан манай бөх өрсөлдөгч Тосаютакаг ёритаоши мэхээр өвдөг шороодуулснаар 3 даваа 4 унаатай болсон байна. Маргааш манай бөх Вакакоютай оноолт таарчээ. Дашнямын дараа дэвжээн дээр гарсан Тамаваши Мөнх-Оргил Солонгосын бөг Касугаод өвдөг шороодож 5 унаатай болжээ. Манай бөхийн ээлжит өрсөлдөгч нь Тосаютака байх юм. Дээд зиндаанд манай 10 бөх зодоглож байгаа болохоор өдөрт дор хаяж нэг удаа монгол бөхчүүд маань хоорондоо учраа таарч байгаа. Энэ өдрийн барилдаанд Шотенро Нямсүрэн, Моконами Базарсадтай барилдаж ёрикири мэхээр ээлжит даваагаа авчээ. Дээд зиндаанд анх удаагаа зодоглож буй Моконами ийнхүү 4 унаатай болж байна. Маргааш Базарсад үлэмж биет Ямамотаяматай барилдах бол Шотенро Аминишикитэй учраа таарчээ. Ганц хан унаатай башёг тэргүүлэгчдийн эгнээнд явж байсан Токитенкү Хүчитбаатар энэ өдөр Хомашогоор ээлжит даваагаа авч качикоши хийхэд 2-хон даваа дутуу үлдлээ. Энэ эрчээрээ манай бөх сайн барилдвал ирэх тэмцээнд маегаширагийн нилээд дээгүүр бичигдэх боломжтой. Ёкозуна цолны төлөө өрсөлдөж байгаа Озеки Харүмафүжи нутаг нэгт Какүрюүгээр 5 дахь даваагаа авч, бага ч гэсэн найдвартай үлдлээ. Харин шинэ сэкиваке Ананд одоогоор 5 унаатай тун тааруу барилдаж байна. Кёкутенхо Цэвэгням ганц ч унаагүй явсан озеки Котоошюгийн амжилтыг зогсоож чадалгүй ёрикири мэхээр ялагджээ. Маргааш гавьяат маань озеки Кайотой барилдана. Энэ өдөр хамгийн сүүлд уламжлал ёсоор манай 2 их аварга дохё дээр гарч ид чадлаа гайхууллаа. 6 өдрийн дараах байдлаар ганц ч унаагүй яваа Ёкозуна Асашёорюү Ивакияамаг хатакомидож, Хакухо Кисеносатог цукиотошидож тус тус ээлжит даваагаа авчээ. Ирэх өдрийн барилдаанд Хакухо Ивакияаматай, Асашёорюү Кисенесатотой оноолт таарсан байна.

зүүн мэх баруун
E-M16
Вакакоюу
2-5
ёрикири W-M12
Ёшиказе
4-3
E-M12
Асасэкирюү
3-4
ёритаоши W-M14
Тосаютака
3-4
W-M15
Касугао
4-3
ёрикири W-M11
Тамаваши
2-5
E-M11
Ямамотояма
4-3
котенаге W-M13
Дежима
2-5
E-M15
Хомашо
5-2
хатакикоми W-M10
Токитенкү
6-1
E-M14
Шимотори
3-4
сукуйнаге W-M9
Точинонада
2-5
E-M9
Такеказе
3-4
хикиотоши E-M13

Футено
3-4
E-M10
Шотенро
5-2
ёрикири W-M7
Моконами
3-4
W-M8
Какизое
2-5
хатакикоми W-M6
Таманошима
5-2
E-M5
Аминишики
6-1
уватедашинаге E-M6
Бушуяама
2-5
W-M5
Точинишин
4-3
ёрикири W-M4
Такамисакари
3-4
зүүн мэх баруун
E-M4
Миябияма
4-3
ошидаши E-M8
Коккай
3-4
E-M7
Тоёоношима
2-5
уватенаге W-M3
Баруто
6-1
E-M2
Точиозан
0-7
кимедаши W-K
Котошогикү
3-4
E-O
Харүмафүжи
5-2
цукидаши E-S
Какүрюү
2-5
E-O
Чиётайкай
4-3
ошидаши E-M1
Аран
1-6
W-M1
Гойэдо
1-6
ёрикири W-O
Котомицуки
6-1
E-O
Кайо
4-3
хатакикоми W-M2
Тоёохибики
0-7
E-K
Кёкүтэнхо
2-5
ёрикири W-O
Котоошю
7-0
E-M3
Ивакияама
2-5
хатакикоми W-Y
Асашёорюү
7-0
E-Y
Хакухо
7-0
цукиотоши W-S
Кисеносато
5-2
Саяхан явагдаж өндөрлөсөн 21 хүртэлх насны Европын аваргын мэргэн бууч болсон Шведийн залуу довтлогч Маркус Берг Бундеслигт ирлээ. 22 настай түүнтэй Гамбург клуб 5 жилийн гэрээ байгуулсан аж. Маркус клубын албан ёсны вэб хуудсанд өгсөн ярилцлагадаа ”Миний мөрөөдөл одоо л биелэлээ. Шинэ багтайгаа хамт ирэх улиралд өндөр амжилт үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Гамбург бол герман төдийгүй европдоо шилдэгт тооцогдох баг” гэжээ. Берг нь хөлбөмбөгийн карьераа нутгийнхаа Гётберг багаас 2005 онд эхлүүлсэн бөгөөд 2007 оны зунаас Голландын Гронинген багт хүчин зүтгэж байгаа юм. Хэдийгээр Шведчүүд 21 хүртэлх настны европын аваргад түрүүлж чадаагүй түүний оруулсан 7 гоол багаа хагас шигшээ хүртэл явуулсан билээ.***

Алессандро Дель Пьеро 2011 он хүртэл гэрээгээ сунгалаа. Ювентусын домогт тоглогч тэрээр энэ талаараа ”Одоо би хайртай багтайгаа хамт дахин 2 жилийг өнгөрөөж чадахаар боллоо. Шинэ түүх, шинэ амжилт бидний өмнө хүлээж байна. Ер нь аль болох олон жил хөлбөмбөг тоглохыг мөрөөддөг. Тиймээс хоёр жилийн дараа ч гэрээгээ сунгахыг үгүйсгэх аргагүй. Дараа нь дасгалжуулагчын албанд шилжихээр төлөвлөж байгаа” гэжээ. Өдгөө 34 настай Дель Пьеро 1993 оноос хуучин ноёдын төлөө үнэнчээр зүтгэж байгаа ба клубын бүх цаг үеийн хамгийн олон тоглолтонд оролцсон амжилтыг 617 тоглолтоор эзэмшдэг билээ.

***

Челсигийн менежер Карло Анчелотти Жон Терригийн тухай шуугианыг үгүйсгэсэн байна. Итали мэргэжилтний үзэж байгаагаар энэ бүхэнд мөнгө төгрөг огт хамаагүй бөгөөд, Терри олон жил хамт хүчин зүтгэсэн анд нөхөд, фенүүдээ орхиж явахаар хүн биш гэнэ. ”Терри үлдэнэ гэдгийг би 100 хувь баталж байна. Түүний Челситэй байгуулсан гэрээ 3 жилийн дараа дуусна. Иймээс хэвлэлүүдээр гарч буй элдэв яриа худал гэдгийг би баталж байна. Ирэх улиралын манай амжилтын гол хүн тэр байх болно” гэжээ. Одоогоор Лондоны баг АНУ-д аялан тоглолтоор явж байгаа юм.

***

Тоттенхэмийн менежер Харри Реднап английн шигшээн довтлогч Петер Краучыг багтаа харах хүсэлтэй байгаагаа өгүүлжээ. Портсмут багийн ”өндөр” довтлогчын тухай тэрээр Скай Спорт сайтад ”Би багийн эзэдтэй энэ талаар ярилцсан. Тэд татгалзаад байх зүйл байхгүй л гэж байна лээ. Петер шиг авьяаслаг довтлогчтой байхад манай баг хүссэн амжилтаа үзүүлж чадна гэж би бодож байна. Одоо зөвхөн Портсмутын хариу л үлдээд байгаа. Тэд зөвшөөрвөл Крауч тун удахгүй манайхантай нэгдэнэ” гэжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: