loading...
Юнион Депортиво Алмериа (ЮД Алмериа) нь Алмериа мужийн Алмериа хотод орших хөлбөмбөгийн клуб юм. Тус клуб 1989 онд байгуулагдсан бөгөөд 2006-2007 оны улиралд гайхалтай тоглон Ла лигт дэвшин оржээ. Хэтафэ 1983 онд байгуулагдсан бол Алмериа 1989 онд байгуулагдсан. Ердөө 20 жил болж байгаа клуб.
Түүх
1971 онд АД Алмериа нэртэй клуб байгуулагдсан бөгөөд 1979-1981 оны хооронд Ла лигт дэвшин гарч тоглож байв.1982 онд тус клуб санхүүгийн хүндрэл орж, үйл ажиллагаагаа зогсоожээ. 7 жилийн дараа 1989 онд Алмериа хотод шинэ клуб мэндэлсэн нь өнөөгийн Алмериа.
Хэд хэдэн улирал хоёрдугаар дивизионд тоглосны эцэст 2006-2007 оны улирал огцом сайжирч, Сегундагийн дэд аваргаар тодорч, Ла лигт анх удаа дэвшин гарчээ. Ла лигийн эхний улиралдаа Унай Эмэригийн дасгалжуулалт дор 8-р байрт орж, довтлогч Альваро Негредо нь 13 гоол оруулжээ. Негредо Алмериагийн төлөө 70 тоглолтод оролцож, 32 гоол оруулаад байгаа нь тус клубын түүхэнд тодоор бичигдэн үлджээ.
Эмэри Валенсигийн дасгалжуулагч болж, Гонзало Арконада багийг удирдах болсон ч маш муу тоглуулж, улирлын эхээр Алмериа хүснэгтийн шалыг арчиж байв. Улирлын дундуур түүнийг халж, Мексикийн бөгөөд Реал Мадридын аугаа довтлогч Уго Санчезийг авчирч, энэ улирал 10-р байрт ороод байна. Түүх дөнгөж эхэлж байна.
Ла лигт 2 улирал, Сегундад 6 улирал, Сегунда Б-д 6 улирал, Терсерад 2 улирал, орон нутгийн лигтээ 3 улирал тоглосон юм.
Бүрэлдэхүүн
Онцлох тоглогч
Негредо байсан бол гарцаагүй хурцаар гялалзагч од нь байхаар байлаа. өнөөгийн бүрэлдэхүүнд хэд хэдэн гялалзах одод тоглож байна. Тэдний нэг нь Пабло Пиатти. туслах довтлогч, зүүн жигүүрийн вингэр, довтолгооны хагас хамгаалагчаар тоглодог Аргентин залуу бол хөлбөмбөгчдийн дундаа пони л гэсэн үг. Түүний өндөр Ердөө л 161 см. Месси түүнээс 8 см өндөр. Алмериагийн 11 дугаарыг эзэмшигч Аргентин залуу маань дөнгөж 20 настай.
Тэрээр өнгөрсөн улирал 31 тоглолтод оролцож, 5 гоол оруулаад байгаа билээ.
Бас Чико гэж хамгаалагч бий. Түүнийг ноднин Кадисаас авсан. 20 тоглолтод оролцож, 1 гоол оруулаад байгаа. хамгаалалтын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлогч гэж хэлж болно. Чико хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчаар хааяахан гарчихдаг. Тэрээр Испанийн Ю21 шигшээ багийн үндсэн хамгаалагчдын нэг.
Алмериа нас залуу, цус шингэн, эрч хүчтэй тоглогч олонтой клуб. Ноднин Вайядолидод тоглож байсан Гойтомыгоо эргүүлэн авчирсан. Бас Бернарделло, Диего Алвес, Пеллерано, Уче, Гуйлерме гэх мэт ирээдүйтэй тоглогчид бий. Хашир туршлагатай бурхиуд ч бас бий. Дээрээс нь Кастилаас Негредо шиг хэд гурван гайгүй тоглогч зээлчихвэл болчихно доо.
loading...




Before T-Mac got his 1st big injury in 2005 his individual performance was equal to Kobe, even little bit better. Because he led 2000-2001 and 2001-2002 season for average points and scored 62 points in 1 game and in 2004 he made the famous 13 points in 33 sec. But what was Kobe doing? Kobe’s individual status, categories and performances were lower and worse than T-Mac before T-Mac got injured. So this proves that Kobe is not better than T-Mac, they are equal.
loading...
Ene Chico uneheer sain zaluu baina lee. Say U21-r harsan. Toglogchdiig bol gargaahgui l haragdsan. Zaluu haluun nasan dre baina yadarch tsutsahgui ch gesen baga zereg turshlaga dutuu. Gehdee ene bol ehen uydee baidag l zuil. Huchirheg bie byaldartai tolgoigooroo sain toglodog haa ochij hamgaalagch gehed uneheer hurdtai. Ene zaluug ch ih ireedui huleej baina daa. Gemtchihgui l baigaasai bilee. P.S : kiriller bicheed comment uldeeh geheer bolohgui baih yum. Ug n unshihad amar gej bodson yumsan. Yagad bolohgui baigaa yum boloo? Sportnews-nhan haynaj shalgaj uzeerei.
loading...
zaluu bureldehuuntei zaluu bag bna daa amjilt
loading...