loading...
Өнгөрсөн шөнө Манчестрийн Мен Арена ордонд WBO-гийн хагас хөнгөн жингийн бүсийн төлөө Их Британы Амир Хан, Украйны Котельниктэй тулалдлаа. Залуу нас-туршлага хоёрын аль нь ялах нь үзэгчдийн сонирхлыг нилээдгүй татаж байсан бөгөөд 12 раундын өрсөлдөөнтэй тулааны эцэст Амир Хан 120-108, 118-111, 118-111 гэсэн үнэлгээгээр ялж хамгийн залуу дэлхийн аварга гэсэн гуншинтэй боллоо. Өдгөө 22 настай Амир Хан өмнө нь сонирхогчийн боксын рингэнд чамгүй амжилт гаргаж Афиний олимпийн мөнгөн медаль хүртэл зүүж байсан юм. Гэвч 2005 оноос Амир мэргэжлийн боксод урваж, шилдэгүүдийг айлгах болсон билээ. Ийнхүү тэр карьерийнхаа хамгийн анхны дэлхийн аваргын бүсээ хүртлээ.BBC тв-д өгсөн ярилцлагадаа Амир ”Үнэхээр баяртай байна. Миний ялалт амжилт үүгээр дуусахгүй гэдгийг хүн болгон мэдэх ёстой. Энэ бол дөнгөж эхлэл, тун удахгүй би IBF, WBA гээд бусад холбоодын бүсийг ч гэсэн өөрийн болгох болно. Тэр цаг тун удахгүй ирнэ гэдэгт би итгэлтэй байна” гэжээ. Одоогоор Палестин гаралтай залуу мэргэжлийн боксод нийт 22 тулаан хийгээд байгаагаас 15-д нь хүнд цохилтоор ялж, ердөө ганцхан ялагдал хүлээсэн байна. Он гарснаас хойш Амир ийнхүү 2 дахь тулаандаа оролцож байгаа юм. Өнгөрсөн 3 сард тэр дэлхийн аварга Мексикийн Марк Антонио Баррератай тулалдаж техникийн оноогоор ялаад байсан юм.
loading...




Before T-Mac got his 1st big injury in 2005 his individual performance was equal to Kobe, even little bit better. Because he led 2000-2001 and 2001-2002 season for average points and scored 62 points in 1 game and in 2004 he made the famous 13 points in 33 sec. But what was Kobe doing? Kobe’s individual status, categories and performances were lower and worse than T-Mac before T-Mac got injured. So this proves that Kobe is not better than T-Mac, they are equal.
loading...