Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг, Түүх, баримт » Расин Сантандер

GD Star Rating
loading...

logoРеал Расин Клуб де Сантандер нь Кантабриа мужийн нийслэл Сантандер хотын Испанийн Примера дивизионд тоглодог Франкогийн засаглалын үед Испани маягаар нэрээ өөрчилж байв. Клубын хамгийн өндөр амжилт нь 1930-1931 оны улиралд дэд аварга болсон явдал юм. 2007-2008 оны улиралд Ла лигийн 6-р байраар шалгарч УЕФА-ын цомд оролцох эрх авсан нь Европын тавцан дах хамгийн өндөр амжилт юм.

Түүх

Тус клуб 1913 онд байгуулагдсан бөгөөд төдийлөн өндөр амжилт үзүүлж байсангүй. Сантандер нь Баскийн гүнлэг, Астуриа мужийн хооронд оршдог, 200000 орчим хүн амтай хот юм. 1936 онд анх удаагийн бөгөөд цорын ганц цомоо Алжирт болсон олон улсын тэмцээнээс авчээ.

Тэд 41 улирал Примера дивизионд тоглож, 32 улирлыг Сегундад өнгөрөөж, 1 улирал Сегунда Б –д тулалдаж, 4 улирлыг Терсерад үджээ.

Багт тоглож байсан зарим алдартнууд

  • Flag of Argentina Эзкиел Гарай
  • Flag of Argentina Flag of Italy Лионель Скалони
  • Flag of Belgium Эрвин Леммэнс
  • Flag of Brazil Flag of Italy Артуро
  • Flag of Brazil Фелипе Мело
  • Flag of Sweden Олоф Меллберг
  • Flag of Serbia Николья Зигич
  • Flag of South Korea Лий Хо-Жин
  • Flag of Spain Хавьер Гаскеро
  • Flag of Israel Ёосси Бенаюун
  • Flag of Mexico Flag of Spain Жерардо Торрадо
  • Flag of Norway Сигурд Рушфелдт
  • Flag of Poland Эйсибио “Эби” Смоларек
  • Flag of Russia Владимир Бесчастных
  • Flag of Russia Илшат Файзулин
  • Flag of Russia Димитрий Попов
  • Flag of Russia Димитрий Радченко
  • Flag of Russia Сергей Шустиков

Багийн өнөөгийн бүрэлдэхүүн

No. байрлал нэр
1 Flag of Switzerland GK Fabio Coltorti
2 Flag of Spain MF Toni Moral
7 Flag of Burundi FW Mohammed Tchité
8 Flag of Spain MF Colsa
10 Flag of Spain FW Pedro Munitis
11 Flag of Spain MF Óscar Serrano
13 Flag of Spain GK Toño
14 Flag of Spain DF Pinillos (captain)
15 Flag of France MF Peter Luccin
17 Flag of Spain DF Luis Fernández
21 Flag of Portugal DF Zé António
No. байрлал нэр
22 Flag of Spain DF Moratón
23 Flag of Spain DF Christian
24 Flag of Algeria MF Mehdi Lacen
25 Flag of Spain MF Vitolo
27 Flag of Spain MF Sergio Canales
28 Flag of Spain MF Edu Bedia
Flag of Spain FW Iván Bolado
Flag of Poland FW “Ebi” Smolarek
Flag of Spain MF Arana
Flag of Spain DF José Ángel Crespo
Flag of South Africa DF Nasief Morris

Онцлох тоглогч

Эби Смоларек

Польшийн шигшээ багийн довтлогч, Португалын алдарт хөлбөмбөгч Эйсибиогийн нэрээр нэрлэгдсэн Смоларек 2007 онд 4,8 саяар Расинд ирсэн ч 34 тоглолтод дөнгөж 4-хөн гоол оруулж, маш хангалтгүй тоглосон. Тиймээс өнгөрөгч улирал Болтон Вандерерс руу зээлдэгдэж, бас л олигтой тоглоогүй. Гэвч тэрээр шигшээ багтаа гайхамшигтай тоглодог. 28 настай тэрээр шигшээ багтаа 40 тоглолт хийгээд байгаа ба 19 гоол оруулсан амжилттай.

дунджаар 2 тоглолтод 1 гоол гэсэн үг. Хэрвээ шигшээ багтаа үзүүлж байгаа формоо Расинд ирэх улирал харуулбал клубын амжилт ч маш сайжирна даа.

http://www.as.com/recorte/20081002dasdasftb_33/C280/Ies/20081002dasdasftb_33.jpgХосе Анхель Крэспо

Севийягийн академийн бүтээгдэхүүнүүдийн нэг Креспо энэ улирал Расинд зээлдэгдээд байгаа. 2005 оноос буюу 18 настайгаагаасаа Севийягийн үндсэн багт багтаж, 25 тоглолт хийгээд байгаа жигүүрийн хамгаалагч Креспог Испанийн ирээдүйтэй тоглогчдын нэг гэдэг байсан. Баруун хөлөөрөө сайн тоглодог тэрээр зүүн жигүүрт ч сайн тоглодог. Ориол, Торрехон нартай хамтарч хамгаалалтын бүсийг бүрдүүлэх Креспо ирэх улирлыг амжилттай үдвэл цаашдын замнал нь дардан болно. Өнгөрсөн зун түүнийг Астон Виллагийн хашир дасгалжуулагч Мартин О’Нейл ихэд сонирхож байсан гэхлээр муугүй л нөхөр дөө.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. storm says:

    towchhon tuuhtei bga bna doo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: