Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Сепак такрау » Сепак такрау – Хулсан бөмбөг

GD Star Rating
loading...

72518920PS043_15th_Asian_GaМонголд шинээр нэвтэрч буй, цаашид хөгжих бололцоотой сепак такрау хэмээх сонирхолтой спортын төрлийн та бүхэндээ танилцуулъя.

  1. Үүсэл хөгжил

Сепак такрау нь 500-аад жилийн өмнө Малайзын хааны гэр бүл болоод язгууртнуудын тоглодог тоглоом байжээ. Нэрний хувьд малай хэлний “өшиглөх” (сепак), тай хэлний “бөмбөг” (текрау) гэсэн үгнээс бүрддэг.Энэ нь Японы уламжлалт наадаан болох “кемари”-тай нэлээн төстэй бөгөөд бөмбөгөө харилцан өшиглөж байгаад түрүүлж газар унагасан нь оноо алддаг байсан. Харин 1965 онд одоогийн волейболын дүрмэнд тулгуурлан дүрмээ зохиож, тортой болгосон байна. Тиймээс ч сепак такрауг хөлбөмбөг, волейбол хоёрын дундах спорт гэдэг.

  1. Талбай

Талбай нь бадминтоны хос төрлийнхтэй адил. 6,1м х 13,4м харьцаатай. Торны өндөр нь 1,52м (эр), 1,42м (эм). Арын шугамнаас 2.54 м, хажуугийн шугамнаас 3.05 м-ийн огтлолцол дээр 0.3 метрийн радиустай тойрог байх ба үүнийг “давуулалтын тойрог” гэнэ. Энэ тойрог дотроос тоглолтыг эхлүүлдэг. Төвийн шугамын өнцөг бүр дээр 0.9 метрийн радиустай хагас дугуй байна.

  1. Дүрэм

Баг бүр талбайн гурав, нөөц нэг тоглогчтой байх ба “регү” гэдэг нэртэй (“регү” нь манай хэлний баг гэсэн үг). Волейболоос ялгаатай нь сарвуунаас мөр хүртэлх биеийн хэсгээр бөмбөгт хүрч болохгүй. Мөн тоглогчид байраа сольдоггүй. Багууд гурван сетээс түрүүлж хоёр сетэд хожсон нь ялагчаар тодрох ба нэг сетэд 15 оноо авна. Зөвхөн гуравдугаар үед л зургаан оноогоор өндөрлөдөг. Харин өнгөрсөн Азийн наадамд нэг сетед 21 оноо авсан нь трүүлж хожиж тоглосон. Тоглогч өөрийнхөө өндрөөс илүү өндөрт, акроботчин шиг үсрэн довтолж, хамгаалах нь маш үзүүштэй байдаг ба цохилтоос бөмбөгийн хурд 140 км/цаг хүрэх нь бий.

  1. Бөмбөг

1982 онд Тайландын мэргэжилтнүүд одоо хэрэглэгдэж буй синтетик, пластик материалаар сепак такраугийн бөмбөгийг анх бүтээжээ. Бөмбөгийн жин хамгийн ихдээ 250 грамм байх ба гандболынхоос арай жижиг, софтболынхоос арай том буюу 40 см диаметрийн хэмжээтэй байдаг. Эхлэн хичээллэгсэд хөнгөн бөмбөгөөр тоглодог ба шат ахих тусам хүнд болдог. Гадаа тоглох үед танхимд хэрэглэдгээс илүү хүнд бөмбөг ашигладаг нь салхины нөлөөнд бөмбөгийн чиг өөрчлөгдөх байдлыг багасгах зорилготой юм.

  1. Олон улсын байгууллага, холбоод

Олон улсын сепак такраугийн холбоо (ISTAF) 1965 онд байгуулагдсан. Зүүн Өмнөд Азид өргөн дэлгэрсэн спорт бөгөөд одоо дэлхийн бусад орнуудад ч олны сонирхлыг татах болж, гишүүн орны тоогоо эрчимтэй нэмэгүүлж буй холбоо юм. Мөн Азийн Сепак такраугийн лиг (ASTAK), Олон улсын сепак такраугийн лиг (ISTAK) гэсэн хоёр байгууллага Тайландын Бангкокт байрладаг.

Сепак такрау нь Азийн наадам, Зүүн Өмнөд Азийн наадам, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадам зэрэг томоохон уралдаан тэмцээний хөтөлбөрт багтсан нь энэ спортын дэлхий нийтэд эрчимтэй хөгжиж буйн илрэл юм. Монголд ч мөн холбоо нь үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

GD Star Rating
loading...
Сепак такрау - Хулсан бөмбөг, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. nisdeg_melkhii says:

    manaid chin harin hugjih bolomjtoi yum busuu?tor tataad gudamjind ch gsn togloh bolomjtoi yum bna ih zardal bagatai yum bna tevegchid chin maani bgaa daa hugjuuleed ugvul

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: