loading...
Эспаньол де Барселона клуб (Reial Club Deportiu Espanyol de Barcelona) нь Каталоны нийслэл, 3 сая гаруй хүн амтай, урлаг соёлын маш том төв Барселон хотод оршдог, Испанийн төдийгүй дэлхийд алдартай клубүүдийн нэг билээ. Тэдний цэнгэлдэхийг 1992 оны зуны олимпын үеэр байгуулсан бөгөөд 53 мянга орчид үзэгчийн суудалтай. Ирэх улиралд 40000 хүний суудалтай цоо шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй болж байгаа бөгөөд Корнелла Эль Прат гэдэг нэртэй аж. Энэ шинэ цэнгэлдэх нь яг 2 долоо хоногийн дараа нээлтээ хийнэ.
Эспаньолынхон гэртээ цэнхэр, цагаан судалтай өмсгөл өмсдөг нь Каталаны алдарт адмирал, Итали гаралт Лаурагийн Рожерын сүлдний өнгө ажээ. Барселона, Эспаньол бол дэлхийн хамгийн ширүүн дербинүүдийн нэг юм.
Түүх
1900 оны аравдугаар сарын 28-ны өдөр Барселоны их сургуулийн инженерийн факультетын оюутан Анхель Родригез гэгч “Сосиедад Эспаньол” нэртэй клуб байгуулжээ. Барселон хот бол Каталанчуудын зүрх, тэдний нийслэл хот. Тэнд бас Испаничууд буюу Кастиллууд амьдарна. Аварга том уг хотод БАРСА хэмээх Каталаны клуб байдаг. Харин тэндхийн Испаничуудын клуб бол Эспаньол юм. Чухамдаа Испаничууд Барселона болон бусад Каталаны клубүүдийг сөргүүлэн тэдний зүрхэн дунд Эспаньол хэмээх Кастилын тугийг хатгажээ.
Клуб байгуулагдмагцаа л маш амжилттай тоглох болж, 1903 онд Каталоны цомын аварга болж, тухайн үеийнхээ хамгийн том тэмцээн болох Эзэн хааны цомын тэмцээнд оролцох эрх олж байв.
1906 онд санхүүгийн хямралд орж, зарим тоглогчид нь өөр клубт оржээ. Гэвч амжилт арвинтай байлаа. Каталоны аварга шалгаруулах тэмцээнд 1906-1908 оны хооронд дараалан 3 түрүүлж, уг амжилтаараа 1912 онд Испанийн эзэн хаан Альфонсо XIII зарлигаар Реал хэмээх цол хүртэл багийн нэрээ Реал клуб Депортиво Эспаньол болгожээ.
Испанийн иргэний дайны үед бүгд найрамдахчууд болон Каталанчуудад илүү таатай харагдахын тулд нэрнээсээ Реал цолыг хасч байв. Дайн дууссны дараа эргэн Испани нэрээ авчээ. 1995 оноос эхлэн клубын нэрээ Каталан маягийн дуудлага оруулан засварласан байна. Депортиво гэх Кастил үгийг Каталан аялгад тааруулан Депортиу болгон өөрчилжээ. Гэвч Депортиво гэх үгийн жинхэнэ утга нь Каталан хэлээр “Эспортиу” аж. Мөн Эспаньол клуб өөрийгөө Каталанизмын нэгэн хэсэг хэмээн зарлаж байгаа ч олонхи Каталанчуудад “Тэд бол Кастилчууд” гэх үзэл бодол бат оршсоор байдаг.
Европын тавцанд Эспаньол нилээд сайн тоглодог. Тэд УЕФА-ын цомд 7 удаа оролцож, 2 удаа дэд аваргаар шалгарч байв. Сүүлийн удаагийн оролдлогоороо тэд Севийятай финалд үлдэж байв. Испанийн Эзэн хааны цомын тэмцээнд 4 удаа түрүүлж байжээ.
Өнгөрсөн улирал маш муу тоглож, улирлын ихэнхийг релегэйшн зонд өнгөрөөсөн ч төгсгөлөө гайхалтай сайн хийж, бүр 10-р байранд ороод ирсэн.
Онцлох мэдээлэл
- 1928 онд Ла лигийг анхлан үүсгэн байгуулагч клубүүдийн нэг бол Эспаньол бөгөөд тухайн үед Рикардо Саприсса хэмээх алдарт тоглогчийнхоо манлайлал дор, Эзэн хааны цомуудыг хүртэж байв. Саприсса хожим нь Коста Рика руу цагаачлан Депортиво Саприсса клуб байгуулжээ.
- 7 удаа УЕФА цомд, 2 удаа Интертото цомд, 73 улирал Ла лигт, 4 улирал Сегундад тогложээ.
- Тэд Европа цом хэмээн нэрлэгдэх болсон УЕФА-ын цомын тэмцээний финалд 2 удаа шалгарахдаа эхнийхэд нь буюу 1988 онд Байер Леверкузен клубт торгуулийн цохилтоор, 2-3 харьцаагаар ялагдаж байсан бол 2007 онд Севийя клубт дахин пенальтиар (1-3) хожигдож байжээ. Тус тоглолтын үндсэн цаг 3-3 -аар өндөрлөж байв.
- 1994 онд өөрийн нөөц багийн байгуулж, Сегунда Б дивизионд тоглуулах болсон юм.
- Тэд Барселоны олимпод зориулан байгуулсан Эстади Олимпик Луйс Компани цэнгэлдэхэд тоглодог бөгөөд 2009 оны наймдугаар сарын 2-нд Барселоны дагуул хотууд болох Корнелла, Эль Прат хоёрын дунд байгуулсан 40000 хүний суудалтай цэнгэлдэхтэй болж байгаа ажээ.
Эспаньолд хүчин зүтгэж байсан, байгаа зарим алдартай тоглогчид
|
|
|
Эспаньолын өнөөгийн бүрэлдэхүүн
Онцлох тоглогч
Мэдээж эдний хамгийн сайн тоглогч бол хаалгач Камени. Ер нь Эспаньол үеийн үед хаалгачдаараа алдартай. домогт хаалгач Замора, Уррути нар нэгэн цагт энд тоглож байсан. Камеруны шигшээ багийн үндсэн хаалгач Камени хаалгачийн хувьд цэл залуу 25 настай. 20 настайгаасаа Эспаньолын хаалгыг манаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 158 тоглолтод оролцоод байгаа аж.
Тэрээр 2006-2007 оны улирлын Африкийн шилдэг хаалгачаар тодорч байсан. 2000 оны Сиднейн олимпын аварга цолтой гэж байгаа. Тэр үед тэрээр дөнгөж 16 настай байж. Энэ цагаас л Европын томоохон багууд сонирхох болж, Францын Ле Хавр клуб өөрийн болгожээ.
МанЮ-ын улаан хамарт босс Ван Дер Сарын залгамжлагчаар Камени байж болох юм гэж нэгэнтээ ам алдаж байсан нь түүний хэр авьяаслаг болохын илэрхийлэл юм.
Селтикийн хаалттай цохилтын хаан энэ зун Эспаньолынх болоод байгаа. 31 настай самурай маань Селтикийн төлөө 128 тоглолтод оролцож, 29 гоол оруулсны олонх нь чөлөөт цохилтынх. Гайхалтай, гайхамшигтай фрийкикүүдийг нь бид мартаагүй байна. Ван Дер Сарыг хоёронтоо хэмжиж байсан нь нүднээ тодхон харагдаж байна. Испанид хэр тоглохыг цаг хугацаа харуулах биз дээ. Накамура бол Бекхэм, Жуниньо нартай л эн зэрэгцэхүйц мастер фрийкикер шүү дээ.
Эспаньолын домогт ахлагч тэрээр Эспаньолын академийг төгсөж, Эспаньолын үндсэн багт 334 тоглолт хийж, 129 гоол оруулаад байна. Түүнийг Эспаньолоос салган ойлгох бололцоогүй. Барса, Реал хоёр оноо тэнцэж, Реал түрүүлдэг жил Тамудо Дербигийнхээ хаалганд хоёр гоол оруулж, тэнцээ хийснээр Реалд бодит боломж гарч ирж байсан. Хэрэгтэй үедээ хэрэгтэй цагтаа Эспаньолынхоо төлөө зогсч чаддаг нэгэн.
Дэлхий нийтэд танигдсан эдгээр тоглогчдоос гадна энэ зун Челсигийн академиас Жүүд залуу Бен Сахарыг 1 саяар зулгааж дөнгөсөн. Хэдхэн жилийн дараа Сахар гялалзах болов уу? Бас Пабло Камачо гэж хамгаалагч болон төвийн хагас хамгаалагч Лола, Вингэр Каллежон нар тун давгүй өсөх байх.
loading...




Daraa n England PL-iin baguudiig bicheerei
loading...
тэгьеэ.
Одоо ла лигийн 9 баг үлдсэн байгаа. Тэд дуусахлээр нь Английн ПЛ-ийн багуудаас оруулах болно.
loading...
Before T-Mac got his 1st big injury in 2005 his individual performance was equal to Kobe, even little bit better. Because he led 2000-2001 and 2001-2002 season for average points and scored 62 points in 1 game and in 2004 he made the famous 13 points in 33 sec. But what was Kobe doing? Kobe’s individual status, categories and performances were lower and worse than T-Mac before T-Mac got injured. So this proves that Kobe is not better than T-Mac, they are equal.
loading...
barca real 2 iin bvx amjiltiig bicheech
loading...
goy medeelluud ogch bgaad bayaarlalaaaaaaaaaaa
loading...
bayrallaa bayrallaa La lig-teen changa bag l daa Nakamura ntr irsen bol ireh jil amjilt n deeshleh bailgui dee
loading...