loading...

Азийн мотоциклийн холбоо, Монголын автомашин мотоциклийн спортын холбоо, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, БТСГ-ын дэмжлэгтэйгээр мотоциклийн бартаат замын Азийн АШТ-ний цуврал II шатны уралдааныг өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, олны нэрлэж заншсанаар Морингийн даваанд явагдсан тус тэмцээнийг “АПУ” ХК, “Капитал” групп, “Таван богд” моторс, “Наран трейд” компани ивээн тэтгэв.
Тэмцээнд БНХАУ-аас хоёр, ОХУ-аас дөрөв, БНСУ, Филиппин, Иранаас хоёр, Тайланд, Индонез, Японоос тус бүр нэг тамирчин, Монголын 14 төмөр хүлэгтэн авхаалж самбаа, эр зоригоо сорин өрсөлдсөн. Тэмцээний өмнөх өдөр буюу бямба гаригт тамирчид хоёр удаагийн нэгдсэн бэлтгэл хийж уралдаанд оролцлоо. Энэ удаагийн тэмцээний аваргуудыг “Наран трейд” компани “Tissot” фирмийн бугуйн цагаар урамшуулсан юм.
Азийн АШТ-ий салхийг 12-14 насны 85 см ангиллын өсвөр үеийн мотоциклчид хагаллаа. Тус тэмцээнд Филиппиний залуу тамирчин Жеррик Митра хоёр гараанд хол тасархай тэргүүлснээр аваргын алтан медаль, цомын эзэн болсон. Энэ ангилалд нийт найман мотоциклчин өрсөлдсөний дотор Монголын мото спортын цорын ганц эмэгтэй тамирчин Э.Янжмаа байв. Тэрбээр хөлдөө гэмтэлтэй байсан хэдий ч уралдааны замаа дуусгаж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Энэ ангилалд мотоциклийн ОУХМ Б.Батцэнгэлийн хүү, залуу тамирчин Эрхэмбаяр мөнгөн медаль хүртлээ. Аав, хүү хоёр эх орондоо зохиогдсон Азийн АШТ-д хамтдаа тоосоо өргөсөн юм. Ахмад мастер Б.Батцэнгэл “Open class” буюу чөлөөт ангилалд уралдсан. Өсвөрийн мотоциклчдын хүрэл медалийн болзлыг Х.Ариунбат хангав. Тэрбээр мөн хоёр гараанд тус бүр гуравдугаарт хурдаллаа.
Монголчуудын гол найдар болох 125 сс ангилалд 2008 оны Азийн аварга Э.Халиунболд өрсөлдөв. Энэ ангиллын эхний гараанд тэрбээр зургадугаар тойрогт алдаа гарган мотоциклоосоо унасан ч уралдааныг итгэл төгс тэргүүлсэн. Түүний гол өрсөлдөгч Тайландын Пен Жан мөн эхний гараанд алдаа гаргаж өмнөө гурван ч тамирчинг алдсан юм. Гэвч тайланд эр өмнөх тамирчдаа гүйцэж түрүүлсээр энэ гараанд гуравдугаар байр эзэлсэн. Харин түүний өмнө манай оронд жил бүр ирж “Tissot cup Mongolia” уралдаанд оролцдог ОХУ-ын Ангарскийн тамирчин Евгений Голушка орлоо. Е.Голушка мөн энэ гараанд хамгийн хүнд харайлт дээр алдаа гаргасан ч хоёрдугаар байраа хадгалж үлдсэн юм. Энэ гарааны удаах байруудад Ираны Амир Реза, Монголын Х.Тэмүүжин нар ороод байв.
Азийн АШТ-ий ялагчийг тодруулах шийдвэрлэх гарааны эхний хоёр тойрог нэн сонирхолтой өрнөсөн. Тэргүүн байрын төлөө Э.Халиунболд, Тайландын Пен Жан нарын хоорндох өрсөлдөөн үзэгчдийн анхаарлын төвд байв. Гэвч ОУХМ Э.Халиунболд гуравдугаар тойрогт Тайландын тамирчныг гүйцэх үедээ осолдож хүнд гэмтэл авснаар уралдааныг орхисон. Ингэснээр тайланд эрд цаашид уралдааныг өнгөлөхөд саад тотгор байхгүй болов. Тэрбээр энэ гараанд алдаа гаргалгүй уралдсаар тэргүүлсэн. Улмаар хоёр гарааны нийлбэр дүнгээр Азийн аваргын II шатны уралдааныг тэргүүлж алтан медаль хүртлээ. Тэрбээр урадааны дараа барианы туг өргөн Монголын үзэгчдийн өмнө баярын тойрог хийсэн. Тайландын мотоциклчин өмнө нь Филиппинд болсон Азийн АШТ-ий цувралын эхний шатанд мөн тэргүүлээд байв. Ингэснээр тэрбээр нийлбэр дүнг мөн тэргүүлсэн хэвээр үлдлээ. Харин удаах байрт ОХУ-ын Евгений Голушка орсон бол хүрэл медалийг Ираны Амир Реза хүртэв. Удаах байрт Индонезийн Дадан, Японы Табүчи нар орсон байна
Моторын хөдөлгүүр харгалзахгүй оролцдог чөлөөт ангилалд нийт арван мотоциклчин оров. БНСУ, БНХАУ, Япон, Индонез, Тайландын тамирчид энэ ангилалд техникээ гамнах үүднээс оролцсонгүй. Учир нь тэд Азийн мотоциклийн холбооноос түрээсээр мотоцикл авч, тус уралдаанд оролцсон аж. Тиймээс Монгол, ОХУ-ын арван тамирчин энэ ангилалд өрсөлдөв. Эхний гараанд 125 сс ангиллын мөнгөн медальт Евгений Голушка тэргүүлж, ОУХМ Х.Тэмүүжин, ОХУ-ын Андрей Ружныков, Ираны Мачитаба нар удаалсан. Шийдвэрлэх хоёрдугаар гараанд ОХУ-ын Е.Голушка барианд орохоос хоёр тойргийн өмнө алдаа гаргасныг ОХУМ Б.Ган-Од ашиглан уралдааныг тэргүүлсэн. Түүний дараагаар ОХУ-ын А.Ружныков, А.Голушка нар орлоо. Хоёр гарааны нийлбэрээр Е.Голушка тэргүүлж, Монгол дахь гурав дахь түрүүгээ авлаа. Тэрбээр 2006, 2008 онуудад “Tissot cup Mongolia”-д аваргалж байв. Харин мөнгөн медалийг А.Ружныков хүртсэн бол монголчуудын цорын ганц медалийг Б.Ган-Од хүртэв. Тэрбээр эхний гараанд аман хүзүүдэж, хоёрдугаар гараанд тавд хурдалсан нутаг нэгт Х.Тэмүүжингээс ердөө нэг онооны илүү гарсан байна. Шийдвэрлэх гарааны ялагч болсон нь түүнийг шагналын тавцанд гаргалаа.

loading...


































































Aa!Goe boljee!
Daana ch MGL baixgui boloxoor uzj chadsangui dee!Daraa daxij bolox bailgui dee!
loading...
Яг хажуугаас нь үзэх үнэхээээээээээээээээээээээээээээр тасарцан гоё юм байна лээ дээ.
loading...
haliunboldoo chi shuu
loading...
saihan temtzeen boljee
loading...
http://www.panoramio.com/user/2344458
loading...
khaliunbold chi yag aawinxa shiirig xataaj bnaa te kkkk. amjilt
loading...
USA-с хямд чанартай компьютер болон сэлбэг хэрэгсэл худалдан авахыг хүсвэл http://www.uyangastore.com руу зочлоорой.
loading...