loading...
Марк Веббер Нюрбургрингэд Формула-1 ийн 131 дэх гараагаа хийжээ. Тэрээр 130 удаа уралдахдаа нэг ч удаа ялагч болсонгүй. Харин өнгөрсөн Ням гарагт үүнийг чадлаа.Энэ бол шинэ рекорд юм. Түүхэнд ямар ч нисгэгч ийм урт хугацаанд ялалтыг хүлээж эцэст нь гүйцэлдүүлж байсангүй. Тийм ч учир Ред Булл багийхан түүнийг яг л дэлхийн аварга мэт хүлээн авсан билээ.
Хоёр хоног өнгөрлөө.Та өөрийн амжилтандаа бялхсаар байна уу?
М.Веббер: Тиймээ. Энэ бол тун онцгой өдөр байлаа. Миний хувьд маш сайхан байлаа, мэдээж багт гол хэрэг нь биднийг дахиад давхар ялалт байгуулсанд байгаа юм. Бид сүүлийн уралдаанаас чадах бүхнээ шавхсан, бид үүнээс илүү сайн хийж чадахгүй. Би хоёр удаа хоёрдугаар байр эзэлсэн, сая надад боломж олдлоо би түрүүллээ, үнэхээр гайхалтай.
Энэ нь амжилт олсноос илүүтэйгээр санааг тань амрааж байгаа мэдрэмж мөн үү?
М.Веббер:Магадгүй ээ.Би маш олон удаа уралдаж байсан ч машин сайн байгаагүй учир ихэнхи уралдаанд амжилт олооогүй.Энэ амжилтыг Феррари эсвэл Макларентай авч болно. Одоо Формула-1ийн шинэ эрин эхэлж байна.Ялалт байгуулах боломжтой өөр багууд бий боловч энэ тохиолдолд би Ред Буллд байгаадаа сэтгэл хангалуун байна. Бид уралдаан бүрт ялалт байгуулах боломжтой нөхцөл байдалд байгаа.
Уралдааны өмнө та олон тооны амжилт хүссэн үгтэй захиа авсан. Сэтгэлзүйд нөлөөлж, дарамт нэмэгдсэн үү?
М.Веббер:Байрлал эзлэх шалгаруулалтын дараа 80 эсвэл 90 ийг, уралдааны дараа 160 орчим баяр хүргэсэн мэдээг авсан. Тийм олон хүн миний утсыг мэддэг гэж мэдээгүй. Яг үнэндээ уралдааны замд гарахдаа би тун тайван байсан шүү. Надад Браунуудыг ялах мэдрэмж төрж байсан ба миний гол өрсөлдөгч Себасьтян болно гэж тооцож байв. Дараа нь гараа, торгууль гээд үйл явдлууд маш хурдан болж өнгөрсөн. 40 дэх тойргоос би машинаа зөвхөн гэртээ эсэн мэнд хүргэх ёстойг мэдсэн.
Менсел, Хейккинен зэргийн зарим нисгэгчид анхны ялалтаа авах хүртлээ их удаан хүлээсэн.Үүний дараа тэднийг зогсоох аргагүй болсон шүү дээ.Та түгжээтэй хаалгыг нээсэн бол ялалт байгуулхад хялбар болно гэдэгт итгэж байна уу?
М.Веббер: Цаашид хүнд хэцүү уралдаан тохиолдсон ч ямар ч эргэлзээгүйгээр би өөрийн ололтоо бататгаж чадна гэж найдаж байгаа.
Таныг түрүүлсний дараа Австраличууд маш ихээр талархан хүлээж авсан. Улс даяараа л Формула-1 д дуртай болж байх шиг.
М.Веббер: Тиймээ, би сонингийн эхний нүүрэнд бичигдэх хүртлээ их удаан хүлээсэн. Одоо надад үгээр хэлэхийн аргагүй сайхан сэтгэгдэл төрж байна.Ред Булл багт ч мөн Австралид ч тэр тамирчин нь гэж бүртгэгдээд амжилт гаргасан нь сайн юм.
Уралдааны дараа бас Сэр Жек Брабхэмаас талархлын үгс сонсоо биз?
М.Веббер:Тэгэлгүй яахав.Тэр надад захиа илгээсэн.Брабхэмийн гэр бүлийнхэн бүгдээрээ надад тун сайн ханддаг. Жек надад, Европод ирээд европуудыг ялах нь үнэхээр гайхалтай гэж 15 жилийн өмнө хэлж байсан нь санагдаж байна.
Parc Ferme зогсоол руу явж байхдаа юуны тухай бодож байв?
М.Веббер:Надад хоёрхон бодол байлаа.Эхлээд багийнхнаа хархыг хүссэн.Энэ бол үргэлж хамгийн түрүүнд хийхийг хүсдэг зүйл минь юм.Хоёрдахь нь Австралийн төрийн дууллыг бушуухан сонсохсон гэж бодож байв.
Одоо С.Феттель та хоёрын хооронд 1,5 онооны зөрүү байна.Та нарын хувьд байдал цаашид хэрхэн яаж эргэх бол, та юу гэж бодож байна?
Нисгэгч бидний хийж чадах зүйл бол ажилаа боломжийнхоо хэрээр сайн гүйцэтгэх юм.Бид хоёр, байрлал эзлэх шалгаруулалт маш чухал гэдгийг ойлгож мэдэж байгаа. Магадгүй өнгөрсөн долоо хоногт надад эсвэл Себастьяны хувьд төлөвлөсөнөөс өөрөөр эргэсэн байж болох юм. Өөр нисгэгчидтэй өрсөлдөх нь чухал .Себастьян болон бидний хоорондын шууд тэмцэл байхгүй.
loading...




F1iin medeeg oruulj bgaarai Thanks Sportnews
loading...