loading...
Ред Буллын нисгэгч Марк Веббер анхныхаа Гран Приг авч, багийн хамтрагч Себастьян Феттель удааллаа.
Германы Нюрбургрингийн тойрог замд болсон Формула-1-ийн аварга шалгаруулах 9 дэх гараанд Ред Булл баг амжилттай уралдаж давхар ялалт байгуулсан юм. Хэдийгээр М.Веббер байрлал тогтоох шалгаруулалтанд тэргүүлсэн ч уралдаанд түрүүлэхэд багагүй бэрхшээлтэй учирсан.Тэр гараанаас гол өрсөлдөгч болоод байгаа Браун ГП багийн Р.Барикеллотой эхний эргэлт хүртэл ширүүхэн тэмцэлдсэн бөгөөд түүнтэй бяцхан мөргөлдөөд өнгөрсөн юм.Үүнийг стюартууд хянан үзээд Вебберийг буруутайд тооцон “Drive-Through” буюу цэнэглэх зогсоолоор өнгөрөх торгууль оноосон билээ. Гэвч тэрээр Ред Буллын машины хурд, алдаагүй цэвэр ажлынхаа ачаар ялалтанд хүрсэн юм. Багийн хамтрагч С.Феттель гараанд хэдэн байрлал алдсан ч хожим энэ алдаагаа засаж чаджээ.
Браун ГП сэтгэл дундуур байна
Нэг жилийн өмнө Хондагийн үед тус баг долоон оноо авахад л гайхалтай баяр хөөртэйгөөр амжилтаа тэмдэглэж байсан цаг саяхан. Гэтэл энэ удаа их л өөр байдалтай угтав. Яагаад гэвэл энэ удаад авсан долоон оноо нь Браун ГП ийн улирлын хамгийн муу үзүүлэлт нь болсон юм. Тэдэнд өмнөх уралдааныхтай адил дугуйны бэрхшээл тулгарсан. Дугуй нь тохиромжтой температур хүртэл халж чадахгүй байснаас Баттон, Барикелло нар уралдах явцдаа дугуйгаа халаах үйлдлийг хийж байлаа. Тактикийн хувьд ч оновчтой байгаагүйг багийн дарга Росс Браун хүлээн зөвшөөрсөн. Уг нь шагналын тавцанд гарах боломжийг судлан 3 удаа зогсох стратегийг хэрэгжүүлсэн гэнэ. Харин хоёр нисгэгч нь бүхэл уралдааны турш өрсөлдөгчидтэйгээ бус дугуйтайгаа тэмцэлдэхэд хүрчээ. Хоёрдахь зогсолтоор Барикеллод шатахуун цэнэглэхэд хугацаа алдсанаас чухал байрлалаа алдсан юм. Ред Буллын машинуудтай харьцуулахад Браун ГП-гийн хурд, явдал хангалттай сайн байсангүй.
Макларен Мерседесийн гэртээ хийсэн уралдааны гараа эерэгээр эхэлсэн. Л.Хэмилтон сайжруулсан KERS ийнхээ тусламжтайгаар пуужин шиг харван урагшилж хошуучлагчидтай зэрэгцэн ирсэн. Гэсэн ч баруун хойд дугуй нь хагарснаар замаас гаран цувааны сүүлд очиж уралдаанаас оноо хүртэх боломжгүй болсон юм. Багийн хамтрагч Х.Ковалайнен удаан хугацааны турш 3 дугаар байранд уралдсан ч үүнийгээ хадгалж чадалгүй алдсан юм.
Ферраригийн Ф.Масса 3 дугаар байр эзэлснээр тус баг 2009 онд анхны удаа шагналын тавцан дээрээ гарлаа. Харин К.Райконен уралдааныг дуусгаж чадалгүй орхисон юм.
Уильямсийн Н.Росберг 4 дүгээр байрт орсон бол сүүлийн оноот байруудыг Ф.Алонсо, Х.Ковалайнен нар эзэллээ.
| 1 |
|
14 | М.Веббер | Red Bull Racing / Renault | B | 1:36:43.310 | 60 | |
| 2 |
|
15 | С.Феттель | Red Bull Racing / Renault | B | 1:36:52.562 | + 9.252 | 60 |
| 3 |
|
3 | Ф.Масса | Ferrari / Ferrari | B | 1:36:59.216 | + 15.906 | 60 |
| 4 |
|
16 | Н.Росберг | Williams / Toyota | B | 1:37:04.409 | + 21.099 | 60 |
| 5 |
|
22 | Ж.Баттон | Brawn GP / Mercedes | B | 1:37:06.919 | + 23.609 | 60 |
| 6 |
|
23 | Р.Барикелло | Brawn GP / Mercedes | B | 1:37:07.778 | + 24.468 | 60 |
| 7 |
|
7 | Ф.Алонсо | Renault / Renault | B | 1:37:08.198 | + 24.888 | 60 |
| 8 |
|
2 | Х.Ковалайнен | McLaren / Mercedes | B | 1:37:42.002 | + 58.692 | 60 |
| 9 |
|
10 | Т.Глок | Toyota / Toyota | B | 1:37:44.767 | + 1:01.457 | 60 |
| 10 |
|
6 | Н.Хайдфельд | BMW Sauber / BMW | B | 1:37:45.235 | + 1:01.925 | 60 |
| 11 |
|
21 | Ж.Физикелла | Force India / Mercedes | B | 1:37:45.637 | + 1:02.327 | 60 |
| 12 |
|
17 | К.Накажима | Williams / Toyota | B | 1:37:46.186 | + 1:02.876 | 60 |
| 13 |
|
8 | Н.Пике | Renault / Renault | B | 1:37:51.638 | + 1:08.328 | 60 |
| 14 |
|
5 | Р.Кубица | BMW Sauber / BMW | B | 1:37:52.865 | + 1:09.555 | 60 |
| 15 |
|
20 | А.Сутил | Force India / Mercedes | B | 1:37:55.251 | + 1:11.941 | 60 |
| 16 |
|
12 | С.Буэмэ | Scuderia Toro Rosso / Ferrari | B | 1:38:13.535 | + 1:30.225 | 60 |
| 17 |
|
9 | Я.Трулли | Toyota / Toyota | B | 1:38:14.280 | + 1:30.970 | 60 |
| 18 |
|
1 | Л.Хэмилтон | McLaren / Mercedes | B | 1:38:07.232 | + 1 тойрог | 59 |
|
1 |
Ж.Баттон |
68 |
|||
|
2 |
С.Феттель |
47 |
|||
|
3 |
М.Веббер |
45.5 |
|||
|
4 |
Р.Барикелло |
44 |
|||
|
5 |
Ф.Масса |
22 |
|||
|
6 |
Я.Трулли |
21.5 |
|||
|
7 |
Н.Росберг |
20.5 |
|||
|
8 |
Т.Глок |
13 |
|||
|
9 |
Ф.Алонсо |
13 |
|||
|
10 |
К.Райкконен |
10 |
|||
|
11 |
Л.Хэмилтон |
9 |
|||
|
12 |
Н.Хайдфельд |
6 |
|||
|
13 |
Х.Ковалайнен |
5 |
|||
|
14 |
С.Буэми |
3 |
|||
|
15 |
Р.Кубица |
2 |
|||
|
16 |
С.Бурдэ |
2 |
|||
|
17 |
Ж.Физикелла |
0 |
|||
|
18 |
А.Сутил |
0 |
|||
|
19 |
Н.Пике |
0 |
|||
|
20 |
К.Накажима |
0 |
loading...




Ovoo shyy ingeed bicheed bgaarai !
loading...
hamilton sugarch bna aa turuu jiliin avraga baij . 11-t bhdaa yahavdee.
loading...
hamilton yahwe nugu F1 iin mangasuud ferrari maclaren nter chin yagad buur yawhaa baichaa we yu we shagnalt onoonii bairand ch baihgui shuu F1 ene n iluu sonirholtoimu aliin bolgon ferrari maclaren 2 l 1 2 t orohwede te
loading...
za bolio oo ali deeriin mede shdee
loading...
11t bisheee hamgiin suuld orson bgaazde hamilton. ugaasaa aznii avarga bsiimdooo ene
loading...
Man U tai sanal niilj b.na!Unexeer aziin avagrga shuu!
Adikxan mototrtoi baij BraunGP baraxgui b.na shuu dee!
loading...