loading...

Долдугаар сарын 17-19-нд Азербайжаны Бакуд болсон FILA-гийн “Алтан гранпри” тэмцээний мэдээллийг бид өмнөх дугаартаа хүргэсэн билээ. Азербайжанчууд нутгийн дэвжээнээс таван алт, дөрвөн мөнгө, 11 хүрэл, нийт 20 медаль хүртсэн бол Япон (4-2-2=8), Иран (3-2-5=10), ОХУ (2-6-2=10), Узбекистаны (2-2-2=6) баг амжилтаараа “айрагджээ”. Ням гаригт болсон чөлөөт бөхийн тэмцээний медалийн төлөөх барилдаануудын дүнг сонирхуулъя.
55 кг (17 бөх): 1.Намик Севдимов (Азербайжан) 2.Ясүхиро Инаба (Япон) 3.Ясер Халпур (Иран), Ким Хё-Суб (БНСУ) …12.Баяраагийн Наранбаатар
60 кг (18 бөх): 1.Зелимхан Хусейнов (Азербайжан) 2.Малхаз Курдиани (Гүрж) 3.Сайед Ахмади Заринколай (Иран), Дилшод Мансуров (Узбекистан)
66 кг (23 бөх): 1.Андрей Стадник (Украин) 2.Хаган Сулейманов (Азербайжан) 3.Салехи Сайед (Иран), Трент Полсон (АНУ) …7.Буянжавын Батзориг …16.Пүрэвжавын Өнөрбат
74 кг (18 бөх): 1.Сослан Тигиев (Узбекистан) 2.Ирбек Фарниев (ОХУ) 3.Чамсулвара Чамсулвараев (Азербайжан), Агил Гулиев (Азербайжан)
84 кг (16 бөх): 1.Мирзаей Жамал (Иран) 2.Заурбек Сохиев (Узбекистан) 3.Барзигалех Алиашгар (Иран), Шариф Шарифов (Азербайжан)
96 кг (13 бөх): 1.Курбан Курбанов (Узбекистан) 2.Арсланбек Алиев (ОХУ) 3.Хетаг Газюмов (Азербайжан), Ален Засеев (ОХУ)
120 кг (14 бөх): 1.Тервел Длагнев (АНУ) 2.Али Исаев (Азербайжан) 3.Саифи Хамид (Иран), Георгий Саканделизе (Гүрж)
loading...




Chuluut buhiinhun yavahgui yum aa neg uurchlult hiigeesei…
loading...
Greco-Roman bukhyn medeelelyg taviachee please
loading...