Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » дугуй » Контадор тэргүүлсээр

GD Star Rating
loading...

Дугуйн олон өдрийн Тур де Франс уралдааны  энэ оны шилдэгүүд тодроход  ердөө дөрөвхөн гараа үлдээд байна. Өчигдөр тэмцээний 17 дахь гараа Францын зүүн өмнөд хэсгийн Сан Морис хотоос Ле Гранд хот хүртэл 169 км замд үргэлжиллээ. Уулын замд болсон энэхүү гарааны үеэр дугуйчид дөрөв таван өндөрлөг газрыг туулж барианд орсон байна. Нийлбэр дүнгээр шар цамцыг эзэмшиж байгаа Астанa багийн дугуйчин Альберто Контадор уулын замд амжилттай уралддаг заншлаараа тэмцээний тэргүүн эгнээнд явж байсан ч Саксо банк багийн ах дүү Энди Шлек, Фрэнк Шлек нар гайхалтай өрсөлдөөнийг үзүүлж Испани эрийн өмнө орж чадсан байна. Бараг таван цаг гаруй үргэлжилсэн ширүүн өрсөлдөөний эцэст Фрэнк Шлек 4 цаг 53 минут 54 секундын амжилтаар тэргүүн байранд орсон бол Альберто Контадор, Энди Шлек нар түүнтэй адил цагийг үзүүлж хоёр, гуравдугаар байранд заларчээ. Эдгээр гурван дугуйчид хамгийн ойрын өрсөлдөгчөөсөө даруй 2 минутаар тасарсан аж. Ийнхүү 17 дахь гарааны дараа тэмцээний тэргүүлэгчдийн байр нилээдгүй өөрчлөгдлөө. Контадорын араас нэхэж байсан Тур де Франсын 7 удаагийн аварга Ленс Армстронг 4-р байр луу ухарсан бол 5,8-р байранд жагсаж байсан Люксембургийн ах дүүс 2,3- байр луу дэвшин томоохон шуугиан дэгдээлээ. Гэхдээ тэд Контадороос 1 минут 37 секунд алдаж байгаа гэдгийг дурьдах нь зүйтэй. Сонирхуулахад Энди Шлек залуу дугуйчны цагаан цамцыг мөн эзэмшиж байгаа юм. Оноогоор тэргүүлэгчийн ногоон жерсиг Данийн Тор Хушовд, уулын шилдэгийн толбот цамцыг италийн Франко Пеллизотти тус тус эзэмшиж байна. Тур де Франсын ээлжит гараа өнөөдөр Францын Анси хотын 40 км замд хувийн үзүүлэлтээр үргэлжилнэ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. 911 says:

    Armstrong barahguinee kontador naidwartai bhoo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: