loading...
Олон улсын модон бөмбөгийн нээлттэй гуравдугаар тэмцээнийг Монголын модон бөмбөгийн холбооноос эрхлэн Улаанбаатар хотноо Гачуурт дахь “Монгол шилтгээн” ХХК-ний “Их Монгол ” зочид буудлын цогцолборын модон бөмбөгийн талбайд 2009 оны 7 дугаар сарын 29-наас 7 дугаар сарын 31-ны өдрүүдэд зохион явуулахаар бэлтгэж байна. Тэмцээнд Японы 8 тамирчин, Хятадын Тайваны 7, ОХУ-ны 30 тамирчин, Монголоос 28 хүний бүрэлдэхүүнтэй шилдэг баг тамирчид оролцохоор ЗБХороонд нэрс, мэдүүлгээ ирүүлжээ. Тэмцээн эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, эр, эм багийн төрөл, эрэгтэй хос, эмэгтэй хос, холимог хос гэсэн 7-н төрлөөр 3 өдрийн турш явагдаж, 48 медалийн эзэд тодорно. Тэмцээн нь олон улсын дүрмийн дагуу 12 замд зохиогдож, 24 замын нийлбэрээр дүнгээ гаргах ба ОУМБХолбооны мэргэжлийн шүүгч нар удирдан зохион байгуулна.
Тэмцээнд оролцох Монголын баг тамирчдыг 2009 оны 6 сард явагдсан улсын аваргын тэмцээнээс сонгон шалгаруулж Дархан-Уул аймгаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 6 хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг, Улаанбаатараас эрэгтэй 2 баг, эмэгтэй 1 багуудыг оролцуулах эрх олгосон. Одоогоор тэмцээнд оролцох Дарханы тамирчид Зулзагын голын амралтын төвд, Улаанбаатарын тамирчид БХЯ-ны цэргийн амралтын газарт бэлтгэл сургуулилтаа хийж байна. Монголд оронд олон улсын анхдугаар тэмцээн 2005 онд болж 6 орны тамирчид оролцон Төв цэнгэлдэх хүрээлэн, Тэрэлж дэх “Тэрэлж лоож” жуулчны баазуудад явагдаж байсан бол хоёр дах тэмцээн 2007 онд “Бага баян” дах цэргийн амралтын төвийн модон бөмбөгийн талбайд тус тус зохиогдож байжээ.
Уг арга хэмжээний үеэр 2009 оны 7 сарын 28 ны өдөр Спортын төв ордонд олон улсын модон бөмбөгийн холбооны сургалт семинар зохиогдох ба ОХУ, Монголын баг тамирчид номын дуу сонсох юм. Энэ сургалтыг ОУМБХ-ны гүйцэтгэх захирал Сеан Вен, олон улсын шүүгч В. Батодоржиев, Д. Жаргалсайхан нар удирдан явуулж, сургалтын төгсгөлд олон улсын сертификат олгох гэнэ.
Тэмцээнийг М.Сономпил захиралтай “Залуу Монгол” корпораци, “Монгол шилтгээн” ХХКомпани, Т.Баттулга захиралтай “Лоок Монголиа” ХХК, У. Эрдэнэ-очир захиралтай “Хатан сувд” ХХК нь “ОКУС” цэвэр усаар, Боловсрол ТВ нь мэдээллийн ивээн тэтгэгчээр тус тус ажиллаж байна.
loading...




TSOGOO sain oroltsooroi, hamt baiga shu, hairtai shu ^8^
loading...