loading...
Английн Хотон шувуунууд улирлын өмнөх аялан тоглолтоо Азиар хийж байгаа билээ. Тэд саяхан Тайландын Бангкок хотноо нөхөрсөг тоглолтонд оролцож 1 : 1-ээр тэнцсэн бөгөөд 26-нд Сингапурын шигшээ багтай ээлжит тоглолтоо хийх юм. Харин тус багийн хамгаалагч Мартин Шкртел, Эль Зар нар бэртлийн улмаас тус тоглолтонд оролцох боломжгүй болсон байна. 24 настай Словак эр өвдөгөндөө бэртэл авсан бол Эль Зар шагайны асуудалтай байгаа юм. Одоохондоо хоёр тоглогчийн бэртэл хэр хүнд гэдэг нь тодорхойгүй байна. Ямар ч байсан тэд Англид ирж эмчийн үзлэгт орсон сурагтай. Нөхөрсөг тоглолтуудын мэдээллээс хүргэхэд Манчестер Юнайтед маргааш Солонгост зочлон Сөүл багтай нөхөрсөг тоглолт хийнэ. Мөн өдөр Европын аварга Барса Английн Тотенхэмтэй, Милан-Челситэй, Андерлехт-Женоатай , Аякс-Атлетиктой тус тус тоглох юм. Харин 26-нд Челси, Өмнөд Америкийн шилдгүүдийн нэг Америка багтай ээлжит тулаанаа хийнэ.
loading...




hairin toglogch aygui sain hamgaalagch bsan yumsan
loading...
oon.gehdee gaigui bertel bhooo hongon taldaaa gej bodjino.
loading...
Ovdognii shormos gej bas baina aa ? haha
loading...