loading...
Барселона клуб нилээд олон хоногийн өмнө Палмейрастай тохиролцсны үндсэн дээр Бразилийн залуу од Кейррисонг авахаар болоод байсан билээ.Тэгвэл өнөөдөр тэрээр албан ёсоор Каталаны нэр төрийн өмнөөс тоглохоор болж байна. Барселона клуб түүний төлөө 14 сая евро бэлнээр төлөх ба үзүүлэх амжилт, оролцох тоглолтын тооноос нь шалтгаалан 2 сая евро нэмж өгөхөөр болжээ.
Түүнтэй 5 жилийн гэрээ байгуулсан бөгөөд ирэх улиралд зээлээр аль нэг багт тоглуулахаар төлөвлөөд байгаа аж. Кейррисон маргааш орон нутгийн цагаар 16.30 үед Барселона клубын төв оффист ирэх юм байна.
Баасан гаригт болох эмчийн үзлэгээр тэнцвэл клубтэй нэгдэх юм байна.
Барсагийн дасгалжуулагч Пэп Гуардиола өнгөрөгч даваа гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр:
“…Тэр бол маш залуу боловч маш гайхалтай статистик үр дүнг үзүүлээд байгаа. Клуб түүнтэй гэрээ байгуулсан байгаа ч миний дараа улирлын төлөвлөгөөнд байхгүй. Кейррисонг зээлэх болно…” гэжээ.
Кейррисон да Соуза Карнейрогийн тухай товчхон
1988 оны 12-р сарын 3-нд Бразилийн Доурадос хотноо төржээ. 20 настай тэрээр 181 см өндөртэй, 70 кг жинтэй. Тэрээр 2006 оноос Бразилийн хөлбөмбөгийн Сери Б дивизионы Коритиба багийн үндсэн бүрэлдэхүүнд багтах болж, дараагийн улирал нь багтайгаа нэгдүгээр дивизионд дэвшин оржээ. 2008 оны кампеонатогий н мэргэн буучаар тодорч, улмар 21 гоолтойгоор тэр жилийнхээ мэргэн бууч болжээ.
Дараа улирал нь 2009 оны нэгдүгээр сард Палмейрас клуб өөрийн болгожээ. Тэрээр Коритибагийн бүрэлдэхүүнд 63 тоглолтод оролцож, 33 гоол оруулсан байна.
Харин Палмейрасын бүрэлдэхүүнд 7 тоглолтод оролцож, 5 гоол хийжээ.
Одоо дөнгөж 21 нас хүрэх гэж байгаа түүний хувьд чамгүй олон шагналтай.
- Клубтэйгээ
- Brazilian League Série B: 2007 (Coritiba)
- Paraná State League: 2008 (Coritiba)
- Хувийн амжилтаараа
- Brazilian League Série A top scorer: 2008 (21 goals) (Coritiba)
- Melhor Atacante do Campeonato Paranaense de Futebol: 2008 (Coritiba)
- Melhor Jogador do Campeonato Paranaense de Futebol: 2008 (Coritiba)
- Chuteira de Ouro Campeonato Paranaense de Futebol: 2008 (Coritiba)
- Trófeu Mesa Redonda: 2008 (Coritiba)
- Chuteira de Ouro (Placar) 2008 (Coritiba)
- 2008 – Bola de Prata (Placar) – Artilheiro do Campeonato Brasileiro 2008 (Coritiba)
- 2008 – Rei do Gol Brasileirão (Coritiba)
- 2008 – Revelação do Brasileirão (Coritiba)
- Prêmio Friedenreich (for the top scorer of Brazil): 2008 (41 goals) (Coritiba)
loading...




oon owoo hoorhon cv-tei yum bna.heheheheeh gaigui neg jil zeeleer yvj ireed gaigui baij magadguie.
loading...
chamaig harnaa novshoo her zereg hojigdoj heden gool hiihiichen
chamaig zugeerel eto shig barsa nusaa niij baigaa shig hajn duu
loading...
ibraag avaasai tegvel goj 2lantain tsug alahgui uu manai real
loading...
Ibrag avchihsan sh te
loading...
Pep uneheer medremj sain yumaa gej
loading...
hushga realuud yu gd bnaa kk, Barca-g amjihgui shu, Pep sain bn, nudee oljiin,
loading...
real barca-g alsiin haraatai naimaa hdeg bolohoor ni ataarhaad bgaamuu.kkk.clubuudiin neesen oddiig mungu zeelen bj avdaa medehgui kkk
loading...
zeelne kkkkk
loading...