loading...
Ювентус клубын довтлогч Давид Трезеге ирэх улирлаас АС Милан багийн төлөө тоглож магадгүй байна. Франц эрийн агент Антонио Калиендогийн ярьснаар гол тоглогч Какагаа явуулсан тул Россонеричүүд түүнийг орлох хүчирхэг довтлогч хайж байгаа бөгөөд, тэдний санаанд Давид тун их нийцэж байгаа бололтой. Өнгөрсөн долоо хоногт Калиендо Миланы дэд ерөнхийлөгч Адриано Галлианитэй оройн хоолонд орж энэ талаар ярьсан бололтой. Трезегийн Ювентустай байгуулсан гэрээ албан ёсоор 2011 онд дуусах учиртай. Одоогоор түүнийг багаа солиход хамгийн их саад болж байгаа зүйл нь цалин мөнгөний асуудал болоод байна. Мөн Ювентусаас түүнийг явахын тулд нөхөн төлбөр 10 сая еврог төлөх болоод байгаа нь Миланыг эргэлзэхэд хүргэсэн хэмээн Италийн хэвлэлүүд мэдээлж байна. 31 настай Давид 2000 оноос Ювентусын төлөө үнэнчээр зүтгэж байгаа бөгөөд энэ хугацаанд 285 тоглолтонд 161 гоол оруулжээ. Сери А-гийн хоёр удаагийн аварга тэрээр өнгөрсөн улиралд бэртэл гэмтлээс болж ердөө наймхан тоглолтонд ганц гоол оруулсан тааруухан амжилт үзүүлсэн юм.
**
Ливерпулийн Словак хамгаалагч Мартин Шкртел нөхөрсөг тоглолтын үеэр бэртэл авсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Шкртел гурван долоо хоног талбайд гарах боломжгүй болсон байна. Тайландын шигшээ багтай хийсэн нөхөрсөг тоглолтын үеэр шөрмөсөө бэртээсэн түүнийг эзгүй хооронд баг нь Эспаньёл, Олимпик Лион, Атлетико Мадрид зэрэг багуудтай нөхөрсөг тоглолт хийх юм. Эмч нарын үзэж байгаагаар Мартин 8 сарын 15-нд Тоттенхэмтэй хийх тоглолтоос өмнө эргэн ирэх боломжтой ажээ. Харин Эль Зарын хувьд харьцангуй хүнд бэртэл авсан бололтой. Марокко залуу дор хаяж 9 сарын эхээр ногоон талбайдаа эргэн ирэх тухай скайспорт сайт мэдээлжээ.
**
Английн шигшээ багийн хагас хамгаалагч Девид Бекхэм 1000 доллароор торгуулжээ. Тэрээр саяхан болсон Лос Анжелес Гэлэкси болон АС Милан багуудын нөхөрсөг тоглолтын үеэр үзэгчид рүү зохисгүй авир гаргасан тул ийнхүү шийтгүүлсэн аж. Энэхүү тоглолтын үеэр Гэлэкси багийн фенүүд ”Бекстэй, Бексгүй бид болно”, ”Цагийн ажилчин”, ”Бидэнд чи хэрэггүй” гэсэн утгатай самбарууд барьж түүнийг элдвээр харааж байсан юм. Уг тоглолтын дараа Бекхэм ”Би өөрийн тоглодог тоглолтоо л үзүүллээ. Онцгой зүйл юу ч байсангүй. Миний тоглолт зарим хүмүүст таалагдахгүй байж болно, гэхдээ баг, хамт олондоо тус болж байгаа цагт би үүнийг анзаарахгүй байж чадна. Ер нь би өөрийгөө ямар буруу зүйл хийснийг нэг л ойлгохгүй байна”’ хэмээн ярьжээ. Өдгөө 34 настай Бекхэм 2007 оноос Лос Анжелесийн багийн төлөө зүтгэж байгаа бөгөөд өнгөрсөн өвлөөс Милан багт зээлээр тоглож байгаад багтаа буцан ирж буй нь энэ юм.
**
Энэ зуны солилцоо наймааны зах дээр хамгийн идэвхтэй ажиллаж байгаа Реал Мадрид ээлжит тоглогчоо авахаар ярилцаж байна. Тэд Ливерулийн хамгаалагч Алваро Арбелоаг авахаар 5 сая фунт санал болгосон тухай Их Британий The Sun сонин мэдээлжээ. Реалын спорт эрхэлсэн захирал Хорхе Волдано ”Энэ зуны бидний төлөвлөгөөнд Арбелоа багтаж байгаа” хэмээн мэдэгдсэн юм. Мөн тус багийн захиралуудын зөвлөлийн гишүүн Мигель Пердоза ”Түүний Ливерпультэй байгуулсан гэрээ ирэх жил дуусна. Гэхдээ цонх хаагдахаас сар гарангийн зай байгаа учир бидэнд боломж байсаар байгаа. Алваро манай багт ирнэ гэдэгт би лав итгэлтэй байна” гэжээ. 26 настай баруун жигүүрийн хамгаалагчийн тухай энэхүү шуугиан үүсэх болсон шалтгаан нь Глен Жонсоныг ирсэнтэй холбоотой хэмээн хэвлэлүүд бичиж байна. Мөн түүний агент ирэх долоо хоногт асуудал бүрэн шийдэгдэнэ гэсэн үгс ч энэхүү наймааг бүтэж болзошгүй гэсэн бодлыг төрүүлж байна.
loading...




ontsiin sonin mede alga shiv dee. bdag l ali deer uyiin medee gargah ym aa..________^^
loading...
hehe milan buurch yavaa hugshin dovtlogchoor yah gej bgaan bol tegehiyn oron luis Fabionoogiynhoo hoinoos l yavj baival barav munguu urj yadahiymaa zarim ni hehehe
Beks-iyg min yahnav dee. Hen ch uuriyn shigsheedee amjilt togtooj gaihamshigtaygaar neree uldeehiyg husdeg shuu dee. egelgui saihan toglogchiyg oilgoj bolmoor l yum daa ene amerikchuuduu hehehe urund oruulchihiyn gej hehehe
loading...
Hosbayar adminaa nuguu chatniy asuudal yu bolson be? yavtsaa neg medeeleech teghu?
Setgegdel baga bgaa deer n helchiheye. Unshin gedegt naizdaj bn
loading...
milan odooo yu hiigeeed bgaan boldooo….
loading...
oon onts yum algoooo.
loading...
Ирэх долоо хоногтоо болноо
loading...
ziak shiidegdsen naimaa 1 ch bhgui shiw dee ontsgui yumaa PL hurdan ehleeseidee
loading...
Odoo ratingeere 1st La liga 2nd PL 3rd Seria A gej bodoj baina kk munuu?
loading...
munhuu[r9]3..?kaka+ronaldo irchheer laliga 1st bolchdiim mu sonin nuhurvee ene hun chine
loading...
Trezegue yavahgui baihaa Juventusiin tsereguud unench baidagsan Ac Miland ireed utgagui shdee….. Arbeloa ircheesei tegvel Realiin jiguuriin hamgaalalt unen goy bolno doo
loading...
tiim shuu ali deeriin herregui medee bnshdee sda gej te1 ym aa
loading...