Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, дугуй » Контадорын хоёр дахь түрүү

GD Star Rating
loading...

_46114844_albo_get_466Бүтэн сарын турш спорт сонирхогчдын анхаарлын төвд байсан дугуйн олон өдрийн Тур де Франс уралдаан өндөрлөж ялагчдаа тодрууллаа. Тэмцээний сүүлчийн буюу 21 дэх гараа Фолт Ённе хотоос Парис хүртэл нийт 160 км талын замд үргэлжилсэн бөгөөд хэрвээ ямар нэгэн гэнэтийн зүйл болохгүй л бол Астанa багийн лидер Алберто Контадор 2 дахь түрүүгээ хүртэх нь тодорхой болоод байсан юм. Учир нь түүний араас нэхэж явсан Саксо банкын Энди Шлек даруй 4 минутаар хоцроод байсан тул ганцхан гараанд энэ зайг нөхнө гэдэг боломжгүй зүйлд тооцогдож байлаа. Уралдаан ч урьдчилан таамаглаж байсан ёсоор өрнөж Алберто Контадор, Энди Шлект ямарч боломж олгоогүй бөгөөд нийлбэр дүнгээр 85 цаг 48 минут 35 секундын амжилтаар тэргүүлж Тур де Франсад хоёр дахь удаагаа тэргүүллээ. 2007 онд Контадор анх түрүүлэхдээ 941 цагийн амжилт үзүүлж байсан бол энэ жил үүнийгээ таваар ахиулсан нь ямархуу шилдэг тамирчин бэ гэдгийг харуулж байна. Тэрээр уралдааны дараа ”Уралдааны турш намайг дэмжиж байсан, фенүүд болон анд нөхөд, гэр бүлийхэндээ бүгдэд нь баярлалаа. Тур де Франс түрүүлнэ гэдэг ямар ч дугуйчны хувьд мөрөөдөл нь байдаг. Тиймээс би маш их баяртай байна. Тур тийм ч амар байгаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Эцсийн эцэст энэ бүхний ард гарсандаа үнэхээр сэтгэл хөдөлж байна” хэмээн өгүүлжээ. Тэмцээний хоёрдугаар байранд орсон Саксо банкын  Энди Шлек залуу дугуйчны цагаан жерсиг хүртсэн бол Уулсын замын шилдэгт очдог толбот цамцыг Италийн Франко Пелизотти гарджээ. Мөн онооны ангилалд Кервело тес тим багийн Тор Хушовд 280 оноогоор тэргүүлж багийн дүнгээр Казакстаны Астан багийнхан 243 цаг 56 минут 04 секундээр тасархай тэргүүлжээ. Энэ жилийн Тур де Франс уралдаан Их Британий дугуйчдын хувьд үнэхээр онцгой үйл явдлаар дүүрэн боллоо хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Нийлбэр дүнгээр 4-р байр эзэлсэн Жермин Слип-стрим багийн Бредли Уйггинс Британий түүхэнд Тур де Франсад хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчнаар тодорсон аж.  Өдгөө 29 насыг зооглож яваа Британи эр Афин болон Бээжингийн олимпод эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлж байсан юм. Мөн  сүүлийн гараанд түрүүлсэн Колумбиа багийн лидер Марк Кавендиш тур де Франсад хамгийн олон гараанд түрүүлсэн Британи тамирчин хэмээх гуншинг тэмцээний дараа зүүх болсон юм. Өнгөрсөн жилийн тур де франсын 4 түрүүтэй тэрээр энэ жил үүнийгээ 6 болгон ахиулсан аж. 2009 оны Тур де Франсыг дурсахад алдарт Ленс Армстронгийн нэр заавал давхар дурьдагдана. Ирэх улиралаас Радиошэк багийн төлөө зүтгэхээр болсон домогт тамирчин дөрвөн жилийн дараа их спортдоо эргэн ирэхдээ гайхалтай амжилтыг үзүүлж тэмцээний 3-р байранд шалгарсан билээ. Энэ нь Америк эрийг ямархуу чадал чансаатай дугуйчин бэ гэдгийг харуулсан явдал болсон юм. Ийнхүү дуулиан шуугиан, дурсамжтай үйл явдлаар дүүрэн Тур де Франсын нэгэн оны тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.

Ерөнхий ангилал

Дугуйчин баг цаг
1 Флаг Испании Альберто Контадор Astana 85ч 48′ 35″
2 Флаг Люксембурга Энди Шлек Team Saxo Bank + 04′ 11″
3 Флаг США Лэнс Армстронг Astana + 05′ 24″
4 Флаг Великобритании Брэдли Уиггинс Garmin-Slipstream + 06′ 01″
5 Флаг Люксембурга Фрэнк Шлек Team Saxo Bank + 06′ 04″
6 Флаг Германии Андреас Клёден Astana + 06′ 42″
7 Флаг Италии Винченцо Нибали Liquigas + 07′ 35″
8 Флаг США Кристиан Ванде Вельде Garmin-Slipstream + 12′ 04″
9 Флаг Чехии Роман Кройцигер Liquigas + 14′ 16″
10 Флаг Франции Кристоф Ле Мевель Française des jeux + 14′ 25″
GD Star Rating
loading...
Контадорын хоёр дахь түрүү, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Од says:

    “Контадор анх түрүүлэхдээ 941 цагийн амжилт үзүүлж байсан бол энэ жил үүнийгээ таваар ахиулсан нь ямархуу шилдэг тамирчин бэ гэдгийг харуулж байна” энэ чинь шал утгагүй харьцуулал. Жил бүрийн Тур дэ Франс маршрутаасаа шалтгаалан урт богино байдаг. жаахан тархиа ажиллуулж, цэнэглэж байж юмаа бичиж байсан нь дээр шүү, ахын дүү

    GD Star Rating
    loading...
  2. Trap says:

    lens chi shuu. glory

    GD Star Rating
    loading...
  3. Dolgoon says:

    A.Condator unekheer shildeg ni baisan.16-r garaand gaikhamshigtai uraldaj shar tsamtsiig avsnaas khoish terguulj yvsaar negd orloo.
    Astana bagiin khamt olon tuund unekheer tus bolson shuu.Armstrong, Kloden naraas busad ni khar ajiliig ni khiij salkhiig ni khagalan ogch,khool khuns uukh usiig ni zooj baisan.

    GD Star Rating
    loading...
  4. dugui says:

    newline ii duguinii hos omosgol zarna avah hvn zalgaarai.brandiin h shvv zaluusaa.yaaraarai 1 l bga…utas 99625175 call

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: