loading...
Монголын Үндэсний Олимпийн хороонд Азийн тулааны спортын анхдугаар наадамд оролцох монголын баг тамирчдыг үдэн гаргах ажиллагаа боллоо. Тайландын нийслэл Бангкок хотноо зохиогдох энэхүү наадамд манай 20 тамирчин, спортын 4 төрлөөр оролцох юм.
Азийн олимпийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа энэхүү тэмцээнд манай улсаас нийт 20 орчим тамирчид кикбокс, муатайбокс, жүдо, кураш гэсэн спортын дөрвөн төрлөөр хүч чадал, авхаалж самбаагаа сорих гэж байна. Өнөөдөр Монголын Үндэсний Олимпийн хороон дээр баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа явагдаж, Тайландын тэнгэрт намирах алтан соёмбот далбааг 2008 оны чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга Эрдэнэсүхийн Нарангэрэлд гардууллаа. Азийн тулааны спортын наадмыг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн бөгөөд энэ оны 10 сард Вьетнам улсын Ханой, Хо ши мин хотуудад болох Азийн заалны спортын наадамд манай тулааны спортын тамирчид мөн эх орноо төлөөлөн оролцох юм.
loading...




amjilt mglchuudee
loading...
Amjilt khusei. Gol ni medal avch MONGOL gedeg neriig gargakh ni chukhal.
Omno ni bid oroltsokh ni chukhal gedeg baisan bol odoo medal bur altan medal avakh ni chukhal bolood baina.
loading...
Judochid bgaa yum chini avna daa.
Tegeed kurash ene ter geed dandaa naidavar tavih torliinhon orson/
loading...