loading...
Мотоциклын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 10 дахь гараа өчигдөр Их Британий Донингтон паркт сонирхолтой өрсөлдөөнтэй явагдаж өндөрлөлөө. Хонда, Ямаха багийн нисгэгчдийн давамгайлал дор өрнөсөн уг уралдааны ялагчаар Хонда багийн залуу нисгэгч Андрэй Довизиосо тодорсон бөгөөд тэрээр 30 тойргийг хамгийн хурдан 48 минут 26.267секундэд туулжээ. Тэмцээний сүүлийн гурван гараанд оролцож чадаагүй Довизиосогийн хувьд нийлбэр дүнгээр 94 оноотой 6-р байранд жагсаж явна. Ямаха багийн супер нисгэгч дэлхийн 5 удаагийн аварга Валентино Росси энэ гараанд бага зэрэг азгүйтэж 5-р байр эзэллээ. Гэхдээ энэ нь итали эрийг тэргүүлэгчийн байраа алдахад ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй юм. Харин түүний багийн анд Хорхе Лорензо энэ өдрийн хамгийн азгүй уралдагчаар тодорсон юм. Хонда багийн Тони Элиастай мөргөлдсөнийхөө улмаас уралдааныг дөнгөж 8-р тойргоос орхисон Лорензо , Валентинoг гүйцэх гэсэн хүслээ биелүүлэхэд тун хүндрэлтэй болсон бөгөөд одоо хоёр нисгэгчийг бүхэл бүтэн 25 оноо зааглаж байна. Дукати багийн лидер Кэйси Стоунер тэргүүлэгчээс нэг тойргоор хоцорч 14-р байранд орсон бол Хондагийн Дани Педроза 9-р байранд заларч 7 оноог халаасалсан байна. 250 ким см-н ангилалд Хироши Аяама 159 оноогоор, 125 куб см-н ангилалд Априлья багийн Юльян Симон 129 оноогоор тус тус тэргүүлж байна. Moto GP-гийн зохион бүтээгчдийн ангилалд Ямаха багийнхан 230 оноогоор тасарахай тэргүүлж байгаа юм. Харин бусад ангилалд Априлиа багийн машинууд 153, 187 оноогоор тэргүүлэх ажээ. Мотоциклын дэлхийн аваргын дараагийн гараа 8 сарын 13-нд Чехийн Борно хотын авто тойруулгад явагдана.
Тэмцээний явц Moto GP
| # | нэр | баг | QAT |
JPN |
SPA |
FRA |
ITA |
CAT |
NED |
USA |
GER |
GBR |
CZE |
IND |
RSM |
POR |
AUS |
MAL |
VAL |
оноо |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | Yamaha | 2 | 2 | 1 | 16 | 3 | 1 | 1 | 2 | 1 | 5 | 187 | ||||||||
| 2 | Yamaha | 3 | 1 | - | 1 | 2 | 2 | 2 | 3 | 2 | - | 162 | ||||||||
| 3 | Ducati | 1 | 4 | 3 | 5 | 1 | 3 | 3 | 4 | 4 | 14 | 150 | ||||||||
| 4 | Honda | 11 | 3 | 2 | 3 | - | 6 | - | 1 | 3 | 9 | 115 | ||||||||
| 5 | Yamaha | 4 | 12 | 7 | 7 | 6 | 7 | 4 | 7 | 9 | 2 | 103 |
loading...



