Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Барселона, Ливерпуль, МанЮ, Челси » Өнгөрсөн шөнө ногоон талбайд

GD Star Rating
loading...

The_Wembley_Cup_2009-1-207-250-85-nocropЕвропын шилдэг клубууд шинэ улирлынхаа бэлтгэлээ эрчимтэй хийсээр байна. Өчигдөр нилээд олон нөхөрсөг тоглолтууд явагдаж өндөрлөсөн бөгөөд эдгээр тоглолтуудын мэдээллээс хүргэе. Ливерпулийн хотон шувуунууд Сингапурын Каллан дүүрэгт тус улсын шигшээ багтай ээлжит тоглолтоо хийж 5 : 0-оор бут ниргэжээ. Тоглолтын эхний гоолыг 46 дахь минутад Германаас эргэн ирэд байгаа Андрей Воронин оруулжээ. Үүнээс 9 минутын дараа Алберт Риерa гайхалтай гоол оруулж тоог холдуулсан бол 74 дэх минутад Ливерпулийн академиас төрөн гарч ирж буй Унгарын залуу довтлогч Немет 3 : 0 болгосон гоолыг оруулсан байна. Ингээд бүх зүйл тодорхой болсон 81, 84 дэх минутад Фернандо Торрес, Немет нар дахин хоёр гоол оруулснаар Ливерпульчууд ээлжит ялалтаа байгууллаа. Хотон шувуунууд ирэх 8 сарын 2-нд Испаний Эспаньол багтай тулна.

Энэ хoоронд Манчестер Юнайтед Азиар хийж байгаа аялан тоглолтынхоо хүрээнд Xятадын Ханжоу багтай тоглож 8 : 2-оор илүүрхжээ. Тэдний шинэ цэрэг Майкл Оуэн форм сайтай байгаагаа харуулж 24, 40 дэх минутад дубль хийсэн бөгөөд Чөтгөрүүдийн төлөө оруулж буй гоолууд нь үүгээр дуусахгүй гэдгийг тоглолтын дараа Оуэн өгүүлсэн байна. Бусад гоолуудыг Димитер Бербатов 31 дэх минутад, Горан Тошич – 33 дахь минутад, Андерсон Нани 50 дахь минутад тус тус оруулжээ. Мөн клубын домогт тоглогч Райн Гиггз харих болоогүй гэдгээ нотолж 62, 71,. 88 дахь минутад гурван гоол оруулж хет-трик хийлээ. Энэ нь шинэ улирлын анхны хет-трик болж байгаа юм. Сэр Фергюсоны цэргүүд ирэх 29-нд Аргентений Бока Хуниорс багтай ээлжит тоглолтоо хийнэ.

Энэ жилээс анх удаа зохиогдож байгаа Уэмбли цомын тэмцээн  өчигдөр өндөрлөж, ялагчдаа тодрууллаа. Селтик Аль Альи, Барселона, Тоттенхэм гэсэн дөрвөн баг өрсөлдсөнөөс Шотландын Селтик клуб талбайн эзэн Тоттенхэмийг 2 : 0-оор буулган авч цомын эзнээр тодорчээ. Шотландын багт гоолуудыг Киллен 9 дах минутад, Георг Самарас 40 дэх минутад тус тус авчирсан аж.

Мөн өдөр Каталоны нэр төр гэгддэг Барса клуб Египетийн Аль Альи багтай тулж, тоглогчдынхоо формыг шалгасан.  Хэдийгээр Пеп ихэнхи сэлгээний тоглогчдоо талбайд гаргасан ч баг нь 5 :1-ээр учраагаа илүүрхсэн байна. Эхний гоолыг 11 дэх минутад Бояан Кркич оруулсан бол Ла Масиагаас төрөн гарч буй залуу одод болох Реудо, Жеффрон, Педро нар 15,  55, 66 дахь минутанд тус тус оруулж багийнхаа ялалтад хувь нэмрээ оруулжээ.

Бусад тоглолтуудын мэдээллээс хүргэхэд Интер-Милан багууд ээлжит тулаанаа Сан Сирод хийж Диего Милитогийн дублийн ачаар Хар-хөхүүдийн ялалтаар өндөрлөсөн бол Челси Америкаг 2 : 0-оор, Бенфека Аяксыг 3 : 2-оор, Сандерлэнд Атлетико Мадридийг мөн 2 : 0-оор, Фейноорд Сампдориаг 3 : 0-оор тус тус буулган авчээ. Харин Италийн Катанья, Недерландын Утрехт багтай 0 : 0-ээр эвийн гэрээ байгуулсан байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

55 Сэтгэгдэл

  1. chelsea fan says:

    Ajliin udruuded yum bna. Teheer ajiltai humuus orj bolohgvi bna tiimuu? Dandaa zavtai 10 jiliin garuud l oroh yum bna daa.

    GD Star Rating
    loading...
  2. chelsea fan says:

    FIFA09 ihenhdee QW ashiglaj oruuldag. Hetsuun bna daa.

    GD Star Rating
    loading...
  3. eee says:

    Hi zaluusaa! Heduulee hoorondoo Hamachigaar 09 togloj baiyaaaa!!! Gatsahgui dajgui yum bailee.Bas medehgui negendee zaaj ugue!

    GD Star Rating
    loading...
  4. Iron says:

    sdp

    GD Star Rating
    loading...
  5. Iron says:

    Ug ni minii biye 5 sard bolson Esportiin undesnii avarga shalgaruulah tsemtseend FiFA09 turuluur oroltsood 3-d orsiin. Tegeed 2 sar huduu yavaad irsen chini aimaaar

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: