loading...
Унгарын Гран Пригийн байрлал эзлэх шалгаруулалтын үеэр Ферраригийн нисгэгч Фелиппэ Масса хүнд осолд орж бэртлээ.
Энэхүү осол нь Массагийн гэр бүлийхэн болон Феррари багийн гишүүд бусад Формула-1 ийн үзэгчид олон нийтийг цочроосон явдал байлаа.Осол гарсан шалтгааныг видео бичлэгийг удаашруулснаар тодруулсан юм. Байрлал эзлэх уралдааны хоёрдугаар шалгаруулалтанд Браун ГП багийн Р.Барикеллогийн машинаас салж унасан металл нь Ф.Массагийн дуулгыг нь оножээ. Масса тэр даруйдаа ухаан алдсан байна. Жолоодох чадвараа алдсан тэрээр дугуйн хашлагыг мөргөж зогссон юм.Үүний дараа түүнийг нисдэг тэргээр Будапештэд аваачин яаралтай хагалгаанд оруулав.Ферраригийн мэдээллийн албаны дарга Лука Колажаннигийн хэлснээр амь насанд нь халгүй бөгөөд одоогоор биеийн байдал нь тогтвортой байгаа гэж мэдэгдэв. Массагийн духанд оёдол тавьж, нүүрний зүүн хэсэгт хагалгаа хийсэн ба нүдэнд нь хэр аюултай эсэхийг нь албаны мэдээнд дурдаагүй байна. Массагийн аав болон жирэмсэн эхнэр нь осол болсны дараа Унгарыг зорин нисчээ. Массаг Будапештын AEK клиникийн сэхээн амьдруулах тасагт эмчилж байгаа юм. Ням гарагт түүнийг хиймэл амьсгалаас эргээн ухаан оруулсан ба зарим эмчилгээг хийжээ. Анагаах үйл явцыг түргэсгэх үүднээс Массад дахин 48 цаг хиймэл амьсгал залгах аж.Одоогоор ямар ч бэрхшээл гараагүй биеийн байдал хэвийн гэв.
Байрлал эзлэх шалгаруулалтын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр Браун ГП багийн дарга Росс Браун Массагийн ослын талаар ярьсан юм.”Манай машины хитэгт асуудал гарсан. Бид одоогоор FIA гийн судлан шинжилж байгаа металл эдийг машинаасаа алдсан гэж үзэж байгаа .Үүнийг эргүүлэн авсны дараа яг ямар учраас машинаас салж унасныг тодорхойлох болно” гэлээ.” Барикелло машинаас нь ямар нэгэн зүйл салсныг радио холбоогоор мэдэгдсэн ч араас нь ирж явсан нисгэгчид анхааруулах хугацаа байсангүй.Массаг оносон металл нь 800 грамм жинтэй бөгөөд 220 орчим км цагийн хурдтайгаар нисэж байсан нь аминд хэр халтай гэдэг ойлгомжтой. Азаар Ферраригийн нисгэгч амьд үлдсэний ач гавьяа нь түүний дуулгыг үйлдвэрлэн нийлүүлж байсан “ Schubert” үйлдвэр нь сүүлийн жилүүдэд чанарыг маш их сайжруулсантай холбоотой гэнэ.
Массагийн ослоос зургаа хоногийн өмнө Формула-2 ийн нисгэгч 18 настай Хенри Сиртус зам дээр нисэж явсан дугуйнд оногдож амь насаа алдсан гунигт явдал тохиолдсон. Долоо хоногийн дотор мотоспортын хоёр том осол гарсан нь аюулгүй байдлыг дахин сайжруулах талаар яригдаж эхэллээ.Урд өнгөрсөн хугацаанд Формула-1ийн нисгэгчид энгийн хувцастай уралддаг байжээ.1953 оноос заавал дуулга өмсөж уралдах журамтай болжээ.Дуулгыг бөх бат галд тэсвэртэй байлгах гэж нүүрстөрөгчийн нийлмэл, арамид, полиэтиленийг ашигладаг. Жин нь 1,3 кг-аас багагүй 1,8 кг-аас хэтэрч болохгүй гэж FIA-гийн дүрэмд заадаг. Орчин үеийн Формула-1 дуулгыг олон тооны туршилтаар шалган үздэг билээ.
loading...






![020[1] 020[1]](http://www.sportnews.mn/wp-content/uploads/2009/07/0201-150x150.jpg)
![028[1] 028[1]](http://www.sportnews.mn/wp-content/uploads/2009/07/0281-150x150.jpg)
![02031] 02031]](http://www.sportnews.mn/wp-content/uploads/2009/07/02031-150x150.jpg)
![51037[2] 51037[2]](http://www.sportnews.mn/wp-content/uploads/2009/07/510372-150x150.jpg)
![86673[1] 86673[1]](http://www.sportnews.mn/wp-content/uploads/2009/07/866731-150x150.jpg)
![0203825[1] 0203825[1]](http://www.sportnews.mn/wp-content/uploads/2009/07/02038251-150x150.jpg)
![0203829[1] 0203829[1]](http://www.sportnews.mn/wp-content/uploads/2009/07/02038291-150x150.jpg)
![0203833[1] 0203833[1]](http://www.sportnews.mn/wp-content/uploads/2009/07/02038331-150x150.jpg)
formula1, tuunii daraa GP gesen uraldaan tegeed formula3 baidag. formula2 gedeg uraldaaniig eruusuu sonsoj bgaa gui yum bna baihguil dee.
loading...
Хуучин Formula3000 -ийг буцаагаад Formula2 гэж нэрлэдэг болсон гэж сонссон
loading...
Ferrari uneheer azgui baina daa ………….
loading...
Hmmm 800 gr jintei yum tegej huchtei buuh gej. Argagui hurdtai yavj dee. Massa-d hurdan idgehiig husey dee. Nodlin barag avraga bolson shuu
loading...
Formula 2 gej bailgui yah ve dee mashin sonirhodog hun bol meddeg l dee hahahaha
http://en.wikipedia.org/wiki/Formula_Two
loading...
TTS yasan maanag gar ve?1,3 ni bgaa yum chin 2 ni bj l taarna shd g_amaraa chi 800gr metall-r zgr tsohiulav yumuu shiduulvel gazar deeree shd maanag garuud bh yum aa bas
loading...
tsohiulah
loading...
neeree erguu garuud ih bhima kkkk TTS g_amaraa ene ter genuu
loading...
F-2 gedeg bol urd n F3000 gedeg uraldaan neree uurchilun F=2 bolson tyyhte yum!
loading...