loading...
“Тал нутгийн марафон-2009” олон улсын гүйлтийн тэмцээн өчигдөр “Цонжин болдогт”-т амжилттай болж өндөрлөлөө. 13 дах удаагийн энэхүү тэмцээнд Япон, АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ болон манай гээд нийт 400 орчим тамирчин оролцов. Түүнчлэн 1992 оны Барселоны олимпийн марафон гүйлтийн алтан медальт Солонгосын тамирчин Хван Ён-Жо уг арга хэмжээнд уригдан ирсэн байв.
“Улаанбаатар хотын аялал жуулчлал-2015” хөтөлбөрийн хүрээн дор болсон тэмцээний зорилго нь Монгол-Японы найрамдалт харилцааг бэхжүүлэх, хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх мөн тус спортыг олон нийтэд сурталчлахад оршжээ. Энэ ч үүднээс Япон улсын элчин сайдын яам, Монгол-Японы төв тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажилласан байна.
Тэмцээний нээлтийн ажиллагаа Сүхбаатарын талбайд 10.00 цагт болсон бөгөөд оролцогчид тэндээс Цирк хүртэл бие халаах зорилгоор гүйж Циркийн урдаас автобусанд суун “Цонжин болдог”-т хүрсэн.
Энэ жилийн “Тал нутгийн марафон-2009” олон улсын гүйлтийн тэмцээнд Дархан-уул, Орхон, Төв аймаг гээд орон нутгийн тамирчид идэвхитэй оролцсон юм. 15 хүртэлх, насанд хүрэгчид, 50-60 насныхан, 60-аас дээш, хагас марафон гэсэн таван төрөлд тамирчид хүч үзсэнээс 15 хүртэлх насны 1000 метрийн эрэгтэй тамирчдын төрөлд 43 дугаартай Дархан-уул аймгийн тамирчин Б.Анхбат тэргүүлсэн бол эмэгтэйд мөн тус аймгийн тамирчин Ц.Ундрал хошуучлав. Харин насанд хүрэгчдийн 10 км-ийн эрэгтэйд “Алдар” спорт хорооны А.Ахыт эхний байранд орж, эмэгтэй төрөлд МУБИС-ын тамирчин Д.Эрдэнэчимэг түрүүлэв. 50-60 насны буюу 5 км-ийн эмэгтэйчүүдийн өрсөлдөөнд спортын мастер Н.Батцэцэг түрүүлсэн бол эрэгтэйд ахмад тамирчин Т.Одхүү тэргүүлсэн. 21 км-ийн эрэгтэй төрөлд “Хүч” нийгэмлэгийн Д.Цэрэнпил, эмэгтэй төрөлд “Хүч” спорт хорооны Л.Отгонбаяр нар тэргүүллээ.
Энэ жилийн тэмцээнд манай тамирчид амжилттай сайн оролцож 21000 метрийн зайнд гүйсэн тамирчид хол тасархай түрүүлж ирчихээд амьсгаадахгүй шахам байсан нь гадны тамирчид, үзэгчдийг гайхашруулж байв.
Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын хөнгөн атлетикийн холбоо зохион байгуулсан энэхүү тэмцээний хамгийн бяцхан тамирчин хоёр настай А.Хүслэн охин байсан бол хамгийн ахмад 80 настай Ч.Бадарч гуай байсан.
loading...




Mongolchuud nutagtaa hojigdoj baival muuhai l daa ……….. Ene ircheeree l baigaasaidaa
loading...
Bi bagadaa 400m 800m-d guij bailaa Darkhanii Ankhbatdaa bayar hurgeye ulam amjilt gargaarai.Ankhbayar gej manai nz sain tamirchin bas baisan odoo darkhand bgaa saihan sport shuu
loading...
Dandaa tanidag humuus bh chin ee.Amjilt
loading...