Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Формула-1 » Хуучин танилуудын шинэ ялалт

GD Star Rating
loading...

3Льюис Хэмилтон Унгарын Гран Прид түрүүллээ.Кими Райкконен удаалж Марк Веббер гуравдугаарт орлоо.

Урд өмнө  Макларен болон Феррари шагналын тавцанд гарахад тийм ч гайхалтай явдал биш байлаа. Энэ удаад гайхалтай шинэ содон явдал яах аргагүй мөн байв. 2009 оны улирал эхэлснээс хүчний харьцаа  эргэж хөл толгой нь солигдоод байсан Формула-1ийн  хоёр топ баг анхныхаа өндөрлөг шатанд гарцгаалаа. Формула-1ийн түүхэнд KERS гибрид технологтой машин анх удаа түрүүлсэн нь түүхэн ялалт болж байгаа юм.

Хэмилтон гараанд KERS-ийнхээ хүчийг ашиглан эхний эргэлт хүртэл урагшаа ахиж чадсан бөгөөд Вебберийг гүйцсэн даруйдаа Алонсо ангуучилж эхэлсэн юм. Феттелийг Райкконен хажуугаас нь мөргөж  замаасаа холдуулсан ч ямар ч торгууль хүртсэнгүй. Феттель хожим энэ явдлаас үүссэн гэмтлээс болж уралдааныг орхижээ. Феттель дэлхийн аваргын төлөөх тэмцэлд гол өрсөлдөгч Баттоны оноотой ойртох сайхан боломжыг ашиглаж чадсангүй. Тэргүүн эгнээнээс гарсан Алонсо эхний зогсолт хүртлээ огтхон ч алдаагүй уралдаж уралдааныг хошуучилж байлаа. Харин 12 дах тойрогт  цэнэглэх үед Реногийн механикчид  ажлаа тун тааруухан гүйцэтгэсэн юм. Алонсо замд   гарч ирээд  хурдаа саарсаар  удалгүй  баруун урд дугуйны хаалт нь салж дараа нь  дугуй нь салан унав. Дахин зогсоолд орж дугуйгаа сольсон ч хурдлах боломжгүйгээс уралдаанаас гарсан юм.Веббер, Райкконен нар 19 дэх тойрогт цэнэглэхээр  зэрэг орж ирэв. Ред Буллын механикчидийн алдаанаас болж Веббер  Райкконенд хоёрдугаар байраа бэлэглэсэн юм.

2Уралдаанд дугуй нь чухал байр суурийг эзэлсээр байгаа нь өнгөрсөн уралдаануудаас харагдаж байна. Гараанд 19 нисгэгчээс 4 нисгэгч хатуу резинтэй дугуйг сонгосон байв. Унгарын уралдаанд асфальтийн хэмээс шалтгаалан дугуйны резинд өөр өөр үзүүлэлтүүдтэй байсныг Брижстоуны мэргэжилтнүүд тодорхойлжээ. Энэ удаад Макларений машинд гайхалтай сайн таарсан. Зарим нисгэгч дугуйнд сэтгэл хангалуун бус байлаа. Баттон хоёрдах зогсолтоо хийхдээ зөөлөн резинтэй дугуйг дахин сонгосон нь хатуу резинтэй дугуй сайн халахгүй байсантай холбоотой. Харин уралдааны явцад замын асфальтийн дулааны хэм нэмэгдсэнээр хатуу резинтэй дугуйнд эерэг  болсныг мэргэжилтэнүүд хэлжээ.Тэгхээр  зөөлөн, хатуу хольцтой дугуй нь хоёулаа тэнцүү үр дүн өгсөн гэж Брижстоуныхан  дүгнэж байгаа юм.1

1

1 Л.Хэмилтон McLaren / Mercedes B 1:38:23.876 70
2

4 К.Райкконен Ferrari / Ferrari B 1:38:35.405 + 11.529 70
3

14 М.Веббер Red Bull Racing / Renault B 1:38:40.762 + 16.886 70
4

16 Н.Росберг Williams / Toyota B 1:38:50.843 + 26.967 70
5

2 Х.Ковалайнен McLaren / Mercedes B 1:38:58.268 + 34.392 70
6

10 Т.Глок Toyota / Toyota B 1:38:59.113 + 35.237 70
7

22 Ж.Баттон Brawn GP / Mercedes B 1:39:18.964 + 55.088 70
8

9 Я.Трулли Toyota / Toyota B 1:39:32.048 + 1:08.172 70
9

17 К.Накажима Williams / Toyota B 1:39:32.650 + 1:08.774 70
10

23 Р.Барикелло Brawn GP / Mercedes B 1:39:33.132 + 1.09.256 70
11

6 Н.Хайдфельд BMW Sauber / BMW B 1:39:34.488 + 1:10.612 70
12

8 Н.Пикэ Renault / Renault B 1:39:35.388 + 1:11.512 70
13

5 Р.Кубица BMW Sauber / BMW B 1:39:37.922 + 1:14.046 70
14

21 Ж.Физикелла Force India / Mercedes B 1:38:26.239 + 1 тойрог 69
15

11 Ж.Алгуэсари Scuderia Toro Rosso / Ferrari B 1:38:44.598 + 1 тойрог 69
16

12 С.Буэми Scuderia Toro Rosso / Ferrari B 1:39:11.399 + 1 тойрог 69
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. CHE&LAL Bag says:

    hehe boljdee. Gehdee turuulne gedeg hudlaa baihoo. Alonso haramsaltai bn

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: