loading...
Тоттенхэмийн довтлогч Даррен Бент сүүлийн үед эрэлттэй байна. 25 настай эрийг багаа орхих сургаар олон клубууд өөрийн эгнээнд нэгтгэхээр хичээж байгаа бөгөөд эдгээр багуудад Сандерлэнд, Халл сити, Астон Вилла нар багтаж байгаа аж. Бент өнгөрсөн улиралд амжилттай тоглолтыг үзүүлж 17 гоол оруулсан ч дасгалжуулагч Харри Реднап түүнээс илүү Робби Кийн, Жермайн Дефое нарыг илүүд үзэж байгаа нь мань эрд таалагдаагүй аж. Үүгээр ч зогсохгүй Портсмутаас Петер Краучыг авчирсан нь Дарренийг гарцаагүй байдалд оруулсан хэмээн английн хэвлэлүүд бичиж байна. Тоттенхэмчүүд одоогоор Бээжинд улирлын өмнөх нөхөрсөг тоглолтоо хийж байгаа бөгөөд Бент Англидаа үлдэж шинэ багаа эрэхээр болсон гэнэ. Сүүлд авсан мэдээллээр Астон Вилла, Халл сити багууд түүний төлөө 14 сая фунт цацахад бэлэн байгаагаа мэдэгджээ.
**
Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шинэ улиралын урьдчилсан шатны тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр гуравдугаар шатны эхний тоглолтууд явагдаж өндөрлөжээ. Чехийн Спарта Праг клуб талбайдаа Грекийн Панатинайкосыг хүлээн авч 3 : 1-ээр буулган авчээ. 26 дахь минутад Чехийн багийн Оленда тоог нээсэн бол 6 минутын дараа тус багийн залуу хагас хамгаалагч Камил Васек 2 : 0 болгосон гоолыг оруулсан аж. Хоёрдугаар хагасын 67 дахь минут үргэлжилж байх үед Димитрис Салпингидис тооны харьцааг 2 : 1 болгон Грекийн багт бага ч гэсэн найдварыг бэлэглэжээ. Гэвч тэдний энэ баяр хөөр удаан үргэлжилсэнгүй цаг дуусахаас 4 минутын өмнө Лубос Калудо тоог 3 : 1 болгосноор Грекийн аваргууд хүнд байдалд орлоо. Хариу тоглолтонд Панатинайкос өрсөлдөгчөө дор хаяж 3 гоолын зөрүүтэй хожих болоод байна. Мөн энэ өдөр Бельгийн Андерлехт клуб Туркийн Сивасспорыг 5 : 0-дож дараагийн шатанд шалгарах эрхээ бараг халаасалжээ. Тус багт гоолуудыг Том де Шуттер 17, 76 дахь минутад, Челсигийн академаар хүмүүжсэн Мбарк Боусоуфа 22 дахь минутад, Томас Четале 32 дахь минутад тус авчирсан байна. Ингээд хэн Бент овоо хараанд ялах нь тодорхой болсон 90 дахь минутад үлэмж биет Николас Фрутос нэмж гоол оруулснаар Андерлехт өрсөлдөгчөө цэвэр буулган авч, хөгжөөн дэмжигчдээ баярлуулжээ. Бусад тоглолтуудын мэдээллээс хүргэхэд Азарбэйжаны Баку клуб , Болгарын Левски Софиатай талбайдаа 0 : 0 – р эвийн гэрээ байгуулжээ. Мөн Казакстаны Азабе, Израйлын Макааби Хайфи клубуудын тоглолт мөн энэ үр дүнгээр өндөрлөсөн байна. Өнөөдөр Спортинг-Твенте, Селтик-Динамо Москва, Ред булл, Динамо Загреб зэрэг бусад тоглолтууд явагдана.
loading...




first nter haha
ugiin yvah bhoo
aston villa-d ochchoosoi
loading...
Za daa hurdan ehleesey dee
loading...
5 gaigui dovtlogchtoi ene bagaas yadaj 1 ni yvaasai da 1niihe zameni ni bolj bhaar
Pavlychenko
Keane
Defoe
Bent
Crouch
loading...
Harin tiime Tottenham Hotspur-t sain nootstei dovtlogchid arai l olon bnaa…Barag bugd l garand garah hemjeenii toglolt uzuldeg (Crouch ergelzetei)
loading...
neereee bent yvsan deer bhoo.bent ch bas goy toglogch shu.crouch gehde selgegeer garah bhoo.
loading...
harin teh baih bent uul ni tsagtaa anglin shigsheed duudagdaad usch yava dovtlogch gedeg baisimdaa pavlyuchenkog yavuulah baisimda
loading...
Pavlyu uul n sain sh te bas l shaggui dovtlogch sh te
loading...
leskott man city-d barag ochih ni todorhoi bolson bna shdee
ta nar medsen uu morientes maani valencia-s marsield irjee
loading...
Aviyas chadvartay murtluu unelegdej chaddaggui haramsaltay dovtlogch shuu Morientes
loading...
Pavlyuchenko yavna geed baisan yavahgui yum shig baina daa…. Crouch odoo bol jinhene zamen bolno shdee ……….. Defoe harin goy shaagaasai daa …. Bent goy bagt ochoosoi doo
loading...
unelegdej chadaagui gej neg heseg morientes chin budaa bolgoj bsiishd
loading...