loading...

Солилцоогоор Барселона багаас Интер Милан багт ирсэн Камерун довтлогч Самуэль Это’Ог өчигдөр албан ёсоор олон нийтэд танилцууллаа. 46 сая еврогийн хамт “хар хөхүүд” дээр ирсэн Камерун довтлогчийн танилцуулах ёслолд 40000 хөгжөөн дэмжигчид ирсэн байна. 9 дугаартай тоглох Это’О таван жилийн гэрээг Интер Милан багтай байгуулжээ. Ирэх улиралд Это’О гэрээ ёсоор 10-10,5 сая еврогийн цалинг авах юм байна. 28 настай камерун довтлогч хэвлэлийн хурал дээр хэлэхдээ “Би Интер Миланд түүхийг бүтээх гэж ирсэн. Аваргуудын лигт түрүүлэх ямар байдгийг би мэднэ. Харин одоо “хар хөхүүдийн” хамт түрүүлэх шинэ тэмүүлэл надад төрж байна” гэжээ. Интер Милан нь сүүлийн 45 жил Аваргуудын лигт түрүүлээгүй юм. Харин Это’О 2006 болон 2009 онд Аваргуудын лигийн цомыг Барселона багийн хамт хүртэж байсан билээ. Тэгэхдээ шигшээ тоглолт бүрт гоол оруулж байсан юм. Түүнээс Ибрагимовичийн тухай асуухад “Намайг хэн нэгэнтэй битгий харьцуулаасай хэмээн хүсч байна. Тэр Барсагийн өмсгөлийг үнссэн нь тухайн багийнханд сайн л хэрэг. Харин би ялалтаараа багтаа мэндчилнэ” гэжээ. Интерийн дасгалжуулагч Жозе Моуриньо ч Это’Ог энд ирсэнд маш баяртай байгаагаа хэлсэн байна. Это’Огийн багтаа хийх албан ёсны эхний тоглолт нь 8 сарын 8-нд болох Италийн Супер цомын төлөө Лациотой хийх тоглолт байж магадгүй аж.
loading...




ibra gej neg tahia od l um bhdaa inter goe naimaa hiisen ibra intert hereggyi ee eto haana ch gilalzana seria sunuj bna l geh um.. ireh jiliin avarguudiin ligt harj bgaarai seria a.n baguud neleen deegyyr vzne yagaaad gevel ibra metiin amia toglogch bhgyi uchiraas manutai toglohod harsan biz dee
loading...