loading...
Льюис, итгэмээргүй ялалт байлаа.Чиний хувьд ямар ач холбогдолтой вэ?
Л.Х: Энэ бол маш том өөрчлөлт. Улирал эхлэхэд хэрэв чадах бол Макларен Мерседес үүнийг хийж чадна гэж хэлж байсан. Феррари ч, бид ч алдсан. Улирлын эхэнд бидэнд ийм машин байсан бол олон ялалт авах байсан нь тодорхой. Гэхдээ бид тэргүүлэгч багуудаас зургаан сараар хоцорч яваа гэж үргэлж тодотгож байлаа, зургаан сарын дараа бид эргээд тэргүүн эгнээнд ирлээ.
Энэ жил анхны ялалтаа хэзээ авна гэж найдаж байв?
Л.Х: Үнэнийг хэлэхэд Германы уралдаанд. Тэнд надад үүнийг гүйцэтгэж чадах хангалттай сайн машин байсан гэж итгэсэн. Бидний гол зорилго Унгарт шагналын тавцанд гарах байсан ч машин маань үнэхээр гайхалтай байв. Багийхан надад сүүлийн тойрог чинь гэж хэлэхэд нь үнэн эсэхийг заавал баталгаажуулж асуух ёстой, сүүлийн удаа уралдааныг тэргүүлж байснаас маань хойш бүхэл зуун өнгөрсөн мэт сэтгэгдэл төрж байв.
Энэ бол аравдугаар сард Хятадад түрүүлснээс хойшхи анхны ялалт чинь.
Л.Х: Бараг нэг жил өнгөрсөн маш удаан, дахин уралдаанд түрүүлнэ гэсэн сэтгэгдэл мартагдах шахаж. Би удаан энэ өдрийг хүлээсэн ба маш сайн болж өнгөрсөнд итгэж ядна. Би урд явахдаа явдлаа хянаж чадаж байсан. Энэ нь хэцүү боловч ням гарагт дугуй, шатахуун ба хөдөлгүүрээ бүрэн дүүрэн ашиглаж чадсан. Машиндаа санаа зоволтгүй бүх зүйл гайхалтай сайн тохирч байв. Кимиг бас довтлоход би хойшоо ухрахгүйнээ гэдгээ бүр мэдэрсэн.
KERS-ийн давуу тал хэр их байв?
Л.Х: Би одоо өөрийнхөө машинд хайртай-энэ удаагийн тохиргоо багц тун гайхамшигтай болсон. Гэхдээ Мерседес Бенз хөдөлгүүрийг сайжруулж энэ нь Формула-1 ийн хамгийн шилдэг мотор болоод байна. Мөн KERS ч ялгаагүй сайн байсан. Эхний тойрогт тэргүүн хэсэгт хүрч эхний тойрогтоо гүйцэж чадсан нь их чухал хэрэг болсон.
Одоогоор онооны өөрчлөлтийг тодорхойлоход эрт байна уу?
Л.Х: Бидний хувьд зөвхөн илүү нэмэгдэнэ. Шинэчлэл том алхам болсон ба даралтын хүчийг сайжруулахад ихээхэн ахиц гарсан. Энэ машиныг унах үнэхээр зугаатай. Бид машинаа дахин илүү болгох төлөвлөгөөгөө гаргасан ба шинэчилж эхлээгүй хэсгүүдээ ашиглаж Валенсиад дээгүүр өшөө дээгүүр давхина гэдэгт найдаж байгаа. Бид гишгэж өгөх болно, гэхдээ болгоомжтой байх ёстой. Дараагийн уралдаанд дахин Q3 т шалгарвал гайхалтай.
loading...




boljdee.. kk
loading...
hamilton ch deee
loading...
Mashin ni sain bol Hamelton turuulne!Muu bol budaa!
Ur chadvar tiim sain bish!Delxiin abarga gexed!
loading...