loading...
Өнгөрсөн өвлөөс багаа орхино хэмээн мэдэгдэж байсан Рома багийн хамгаалагч Кристиан Пануччи Пармагийн эгнээнд шилжлээ. 36 настай Итали эрийн Роматай байгуулсан гэрээ 6 сарын 30-наар дуусгавар болоод байсан бөгөөд түүнийг авахаар Сери А-гийн хэд хэдэн багууд өрсөлдөж байсан ч тэрээр Пармаг сонгосон аж. 2001 оноос Мөнхийн хотын багт хүчин зүтгэхдээ Пануччи нийт 311 тоглолтонд оролцож 29 гоол оруулсан амжилт үзүүлсэн байдаг. Түүний шагналын цуглуулганд 2 Италийн цом, 1 Супер цом байдгаас гадна 1994, 1998 оны Аваргуудын лигийн түрүү, 1994, 1996 оны Италийн лигийн алтан медаль байдаг ажээ. Эдгээр амжилтыг Пануччи Милан, Реал Мадрид багуудад тоглож байхдаа үзүүлсэн юм. Баруун, зүүн, төв гээд хамгаалалтын аль ч байрлалд сайн тоглодог тэрээр хэрэгтэй үед урагшаа орж цөөнгүй гоолыг оруулдаг шилдэг тоглогч юм.
***
Рома багийн тухай бусад мэдээллээс хүргэхэд тус багийн залуу хагас хамгаалагч Алберто Аквилани, Английн Ливерпуль багийн эгнээнд шилжихэд ойрхон байгаа аж. Ромд байрлалтай Италийн Il Messaggero сонины мэдээлж байгаагаар Чави Алонсо багаа орхих юм бол түүний орон зайг Аквиланигаар орлуулахаар Хотон шувуунууд төлөвлөж байгаа гэнэ. Гэхдээ Ромчууд академийн авьяаслаг залуугаа тийм ч амар тавьж явуулахгүй бололтой. Санхүүгийн хүнд байдалд ороод байгаа тэд дор хаяж 20 сая еврог Английн багаас салгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Аквилани өнгөрсөн 5 сард багтайгаа 4 жилийн гэрээ байгуулсан ч ийнхүү багаа орхихоор болсон нь тус багийн фенүүдийг нилээдгүй цухалдуулж байгаа бололтой.
***
Коло Туре болон Адебайорыг зарж нилээдгүй мөнгөтэй болсон Буучид шинэ тоглогч авахаар ярилцаж байна. Тэд халаасандаа цуглараад байгаа 40 сая фунтынхээ ихэнхийг Итали руу чиглүүлж буй бөгөөд Ромагийн хагас хамгаалач Даниель Де Росси гол бай нь гэнэ. Тодруулбал 30 сая фунтыг Де Россигийн төлөө Венгер цацахаар төлөвлөж байгаа ажээ. Италийн шигшээ багийн гол тоглогчийг авахаар оролдож буй анхны баг нь Арсенал биш юм. Зуны наймааны цонх нээгдсэнээс хойш Реал Де Россиг идэвхтэй сонирхож байсан ч үр дүнд хүрч чадаагүй билээ. Харин энэ удаа Буучид тэдний хийж чадаагүйг гүйцээх эсэхийг цаг хугацаа л харуулах байх.
***
Интер Милан багийн Аргентин довтлогч Хулио Круз Лацио багт тоглохоор болжээ. 1.6 сая еврогоор нэг жилийн гэрээ байгуулсан Хулио Ромд эмчийн үзлэгээр ороод маргаашнаас тус багийн албан ёсны гишүүн болох гэнэ. Ийнхүү Крузыг ирсэнээр Горан Пандевийн гарах хаалга нээгдлээ гэж Италийн хэвлэлүүд бичиж байна.
***
Румыний хөлбөмбөгч Адриан Муту Челсид 17 сая фунтын торууль төлөх болоод байна. 2004 онд тус багт тоглож байхдаа хар тамхины хэргээс болж хөөгдсөн Муту тухайн үедээ ямар нэгэн багтай гэрээ байгуулах эрхгүй байсан ч Ювентусын эгнээнд шилжсэн билээ. 2006 онд Юве түүнийг 8 сая еврогоор Фиорентинад зарж чамгүй ашиг олсон бөгөөд энэхүү асуудлыг олон улсын арбитрийн шүүх хянаж үзээд бүх бурууг Муту дээр тохож байгаа аж. Учир нь Челси түүнийг анх авахдаа 29.4 сая фунт зарлагадсан атал хөлбөмбөгийн карьераасаа илүү зугаа цэнгэлдэ анхаарлаа хандуулж, дураараа авирлан клубыг хөрөнгө мөнгөөөр хохироосон тул одоо ийнхүү торгуулах болоод байна. Сонирхуулахад Муту Италид хэд хэдэн шөнийн цэнгээний газар ажиллуулдаг бөгөөд магадгүй хэмжээний мөнгийг гаргах бэлтэй ч байж мэднэ. Гэхдээ сүүлд авсан мэдээллээр мань эр давж заалдахаар шийдээд байгаа бололтой.
***
Луйс Фабианогийн агент Жосе Фуэнтес саяхан өгсөн ярилцлагадаа ”Би клубын удирдлагатай ярилцсан. Тэд Фабианог зарах бодолтой байгаагаа тодорхой хэлсэн. Хэрвээ ямар нэгэн багаас санал ирвэл би түүнтэй яриад зөвшөөрүүлэхэд асуудал үгүй” гэжээ. Одоогоор Бразил эрийг авах хамгийн боломжтой баг нь Милан байна. Тэдний шинэ дасгалжуулагч Леонардо Луйсыг багтаа нэгтгэх хүсэлтэй байгаагаа нуугаагүй юм.
***
Баяртай Сэр Бобби…
Хөлбөмбөгийн ертөнцийн домогт нэгэн дасгалжуулагч хорвоог орхилоо. Олноо Сэр Бобби Робсон хэмээн алдаршсан энэ эрхэм хөлбөмбөгтэй амьдралаа холбосон 60 жилийн хугацаандаа гайхамшигтай амжилтанд хүрч, хатан хааны хамгийн нэр хүндтэй цол хэргэмүүдийн нэг Сэр хэмээх хэргэмтэй болсон юм. Робсоны хөлбөмбөгийн карьер тийм ч дардан байгаагүй. Английн премьер лигийн Фулхэм, Вест Бромвич зэрэг дундаж багуудад харьяалагдан явсаар 1968 онд зодог тайлсан бөгөөд энэ үеэс дасгалжуулагчийн албанд шилжиж олны анхаарлыг татах болсон юм. 1969-1982 оны хооронд Испвич таун багийг удирдан чамлахааргүй амжилтанд хүргэсэн тул Английн хөлбөмбөгийн холбооноос тэр жилээ шигшээ багийн дасгалжуулагч болох саналыг хүлээн авчээ. Мэдээж энэ сайхан саналыг тэр шууд л зөвшөөрсөн. 1982 оны дэлхийн аваргад амжилт муутай оролцсон Гурван арслангуудыг дөрвөн жилийн дараах тэмцээнд амжилттай оролцуулах даалгавар түүний толгой дээр буужээ. Робсон ч авьяаслаг мэргэжилтэн болохоо харуулж фенүүдийн итгэлийг хүлээгээд байсан түүний мөрөөдлийг Диего Марадонагийн Аргентин зогсоосон гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Нэгэнтээ Робсон Марагийн ”Бурхны гар”-ын тухай ”Тэр бол бурхны гар биш, луйварчны гар байсан. Бурхан хэзээ ч ийм зүйл хийхгүй, тэр өдөр Марадонагийн хийсэн зүйл миний сэтгэлд үүр хадгалагдан үлдсэн” хэмээсэн байдаг. 1990 оны дэлхийн аваргад ч Робсоны Англи сайн тулалдаж хагас шигшээ хүртэл тэмцсэн. Харамсалтай нь баруун Германы шигшээд пеналтиар дийлдэж тэмцээнээ өндөрлүүлсэн байдаг. Тэмцээний дараа Робсон ажлаа хүлээлгэн өгч клубын албанд шилжсэн бөгөөд PSV, Спортинг Лиссабон, Барселона, Ньюкасл Юнайтед клубуудыг удирдан очсон баг болгондоо доод тал нь хоёр цом бэлэглэж байсан байна. Ялангуяа Каталоны алдарт Барселонаг ганцхан жил дасгалжуулахдаа Европын цомтой багуудын цом, Испаний цом, супер цомд түрүүлүүлж, Шүдэрхэг Роналдог дэлхийн тавцанд гаргаж, өөрөө оны шилдэгээр тодорсон билээ. Роналдо түүний тухай ”Робсон шиг менежер ховорхон шүү, түүний толгой бүх л бүтэн улсыг ч аваад явчих ухаан мэдлэг бий” гэсэн байдаг.
Харамсалтай түүнийг өөрийн бүх хүч бололцоогоо дайчлахад хорт хавдар хэмээх өвчин саад болсон юм. 1992 оноос энэ өвчнөөр шаналах болсон ч Робсон хэзээ ч сэтглээр унаж, өөрийгөө чамлаж байсангүй. Харин ч улам эрүүл саруул мэт, шинийг эрэлхийлж , өөрийн санг үүсгэн байгуулах зэрэг олон олон үйл ажиллагаа явуулж байсн билээ. Ийнхүү хөлбөмбөгийн ертөнцийн нэгэн домог насан өөд боллоо.
Ингээд эцэст нь Сэр Алекс Фергюсоны хэлсэн үгээр энэхүү бяцхан нийтлэлээ өндөрлөе.
”’Сэр Боббигоос ямар нэгэн зөвлөгөө авна гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг байсан. Хүнд туслах, зөвлөгөө өгөхөөс түүнийг цааргалж байхыг би хэзээ ч өмнө нь харж байгаагүй. Англид ажилласан 23 жилийнхээ хугацаанд уулзаж, танилцсан хүмүүсийнхээ дотроос түүнийг л би хамгийн их хүндэтгэдэг байсан. Робсон хүнийхээ хувьд ч тэр, ажил дээрээ ч тэр жинхэнэ шилдэг нэгэн байж билээ”
loading...

yun de rossi ve matuidig avchihlaa viearag bas de rossi d yu gj wenger bid 2 30 iig tsatsdag yum holduu yumu
loading...
1st ooor MN site medhvv football-n heleed ogooch all PLS
loading...
walcott turuuleed shas zda
loading...
D.Villa yaj bnaa. Liverpoold ochoosio. Gerrard+torres+Alanso+D.Villa
loading...
Oor ontsloh hun gevel ribery l bndaa. yu bolj bgaa boldoo. soriivt mine
loading...
ENE BOBBY GEJ HUN CHIN MOURINHOGIN BAGSH SHU DEE
loading...
R.I.P Bobby from MN..
loading...
zooz 8 sar garchihlaa udahgui PL ehellee dee. uur sonin sodon medee bna uu all
loading...
neeh onts medeelel alga shiwde ene bobby gj nuhur marag bur uzen yadchije keke tehdee ch ter goal ch bas muuhai goal shu yag l gar hursen l yumda aztai zolig shu tegj bgad haha.england uudad neg az gj yum dutaad bhima te dandaa l butelguitne nom nter unshuulaasai haha
loading...
Ene neg mergelj husseniig bieluuldeg togloom nadruu hun yavuulsan bn. Yag end helsneer bicheed uzsen ih sonin yum, yag l unen garch bn. Yostoi gaihlaa. Ta nar turshaad uzeerei. Gol dyrem ni – bygdiin shuud unshij bolohgui neg neg moroor ni unshih heregtei OK Aygyi sonin gehdee togloom yag yneniig helne Dyremiig HATUGAAR sahih heregtei Ene bol 3 minutiin ajil Eniig nadruu ilgeesen hyn 10 minutiin daraa hyslen bielsen gesen Togloh yavtsdaa bitgii bulhaatsaarai Za tegeed yzeg tsaas avaad tegeed hynii ner bich geheer ooriihoo meddeg hynii neriig bicheeree Dooshoo neg neg moroor unsaarai tegehgui bol yamar ch kaifgui shyy • Daalgavar::: za exlii ene ni tsoohon minutiin hugaatsaan d l duusna 1).Ehleed 1-11 hyrtel toog dooshoo baganaar bich; 2) daraa ni 1 ba 2 dugaariin esreg tald ni duriin 2 toogoo bich; 3). 3 ba 7 giin ard ooriihoo esreg huistnii nernuudiig bich (tsaash n bitgii unsaarai bogloj duusxaasaa naash tegvel togloom buruu bolno shyy) • 4). 4,5,6 deer duriin neree bich (ger byliin gishuun naiz nohod ), (bitgii bulxaitsaarai daraa ni tolgoigoo saaah hereg garan shyy) 5).4 shirheg duunii ner bich 8.9.10.11 deer (bitgii bulxaits neg neg moroor ni hiigeerei ) • 6.za odoo hyslee bodooroi nomer bol TOGLOOMIIN TYLHYYR •odoo chi ene togloomiin talaar 2dahi moron deer chinii bichsen tootoi tentseh hynd yarij og •3 nomeriin hyn bol chinii hairtai hyn •7 chamd taalagddag hyn gehdee chi yaagaad ch yum hajuud ni baij chaddaggui • •4 nomeriin hyn chinii halamj tavih yostoi hyn •5 nomeriin hyn chamaig mash sain meddeg hyn bna •6 nomeriin hyn bol chinii aziin od •8 nomeriin duu 3 nomeriin hyntei ih holbootoi •9 nomeriin duu bol 7 nomeriin hynruu haritsah chinii haritsaa •10 ooriihoo tuhai chinii bodol •11 nomeriin duu bol chinii amidralruu haritsah haritsaa •1 dygeer nomeriin too yu ilerhiilj bgaag ni hench medehgui gehdee chi bichsen yum chin chinii huvid neg yum ilerhiilj bgaa •unshasniihaa daraa eniig 20 ni hynd tsagiin dotor yavuulaarai yavuulbal hysel chin bielne harin yavuulaagyi bol ygyi • onoodor shono dund chinii hairt chin chamd hichneen hairtaigaa oilgono margaash 13:00-16:00 tsagiin hoorond chinii suuliin ued bodoj baigaa tom ajil chin butne, aztai zyil tohioldono chamaig haana ch bxad tohioldoj magadgui:: interneteer ajildeer chin…
loading...
Ashgui dee Cruz min Latsiogiyn garaand garch ireed chimegleed uguurey
loading...
sain medku ch haramsaltai bn!!! sir her bargin huni avdag tsol bishdee

ene odoo yu yumbe merge tulug uzdeg humuus tsuglartsiimu haashaain be lalruuda naad t1 yuma uur gazar bicheech
loading...