Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » дугуй » Контадор Астанаг орхино

GD Star Rating
loading...

t1_0728_contadorЭнэ жилийн Тур де Франс уралдаанд Астана багийнхан амжилттай уралдаж багийн дүнгээр бусдыгаа хол тасархай хаясан билээ. Гэвч тус багийн дотоод уур амьсгал, мэргэжилтнүүдийн үзэж байсан шиг сайн байгаагүй нь уралдааны дараа илэрсэн юм. Ленс Армстронг тэмцээний дараа багаа орхиж Радиошэк клубт харьяалагдах болсон бол одоо Алберто Контадор ч бас түүний замаар замнах бололтой. Испани эрийн агент болон гэр бүлийнхний өгүүлж байгаагаар түүнд Астана багийнхан дөрвөн жилийн урт хугацааны гэрээ санал болгосон ч, хүлээж авахаас татгалзсан аж. Алберотгийн ах Фран саяхан өгсөн ярилцлагадаа ”Тэр өөрийн шийдвэрээ гаргасан. Ийм хүнд улиралын эцэст бага зэрэг амарч энэ их үймээн шуугианаас бага ч гэсэн холдох хэрэгтэй гэж би түүнд хэлсэн. Мэдээж түүнийг ийм шийдвэр гаргахад багийн зүгээс ямар нэгэн шахалт үзүүлээгүй. Энэ зөвхөн түүний ирээдүйг л бодсон хэрэг” гэжээ. Өдгөө 26 нас хүрч яваа Испани дугуйчин Алберто Контадор 85 цаг 48 минут 35 секундын амжилтаар Тур де Франс уралдаанд тэргүүсэн бөгөөд энэ нь түүний хоёр дахь түрүү нь болсон юм. Өмнө нь тэрээр 2007 онд 24 настайдаа анхныхаа түрүүг хүртэж тэргүүлэгчийн шар цамц болон, залуу дугуйчны цагаан жэрсиг зэрэг хүртэж байсан ажээ.

GD Star Rating
loading...
Контадор Астанаг орхино, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. dugui says:

    newline ii duguinii hos omosgol zarna avah hvn zalgaarai.brandiin h shvv zaluusaa.yaaraarai 1 l bga…utas 99625175 call

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: