Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Сумо » “Кёкүшюүзан” дэвжээ байгуулагдана

GD Star Rating
loading...

Монголын сумогийн холбооны ерөнхийлөгч, УИХ-н гишүүн Кёкүшюүзан Батбаяр Монголын анхны сумо бөхийн дэвжээг байгуулахаар ажиллаж байна. Энэхүү дэвжээ байгуулагдсанаар сумогийн спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд залууст маш их боломж олдож байгаа бөгөд эх орондоо бэлтгэл сургуулилтаа хийж, тэмцээн уралдаанд оролцох боломжтой төдийгүй  цаашдаа мэргэжлийн сумо бөхөд орж, амжилт гаргахад ч дөхөм  байх болно гэдгийг гавьяат хэлж байлаа. Сүүлийн жилүүдэд манай оронд мэргэжлийн сумогийн спортыг сонирхож, хичээллэх хүмүүс ихээр нэмэгдсэний дээр, сонирхогчдын сумогийн олон улсын тэмцээн уралдаанд манай тамирчид тогтмол амжилттай оролцож, алт, мөнгөн медальтэй ирэх болсон тул ийнхүү дэвжээ байгуулах болсон нь зүй ёсны болоод байсан юм. Өнгөрсөн зун манай эх оронд зохиогдсон Монгол башё ч Монголд сумогийн спорт хэр хөгжсөнийг хангалттай харуулсан билээ. 8 сарын дундуур нээлтээ хийх Кёкүшюүзан дэвжээний дасгалжуулагчаар улсын заан Ц.Мягмарсүрэн ажиллаж байгаа бөгөөд цаашдаа Японоос, багш дасгалжуулагчид урьж авчран ирээдүйн сумочдыг сурган хүмүүжүүлэхээр Монголын Сумогийн холбоо ажиллаж байгаа юм. Арлын оронд эх орныхоо нэрийг гарган амжилттай барилдаж байгаа манай монголын сумо бөхчүүдийн залуу халаа энэ дэвжээнээс хүмүүжин гарч, мэргэжлийн сумогийн озэки, ёкозуна цолонд хүрэхийг үгүйсгэх аргагүй.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Answer says:

    Zailaa Batbayar fuck shdee zail zail

    GD Star Rating
    loading...
  2. AK-74 says:

    boltguai boltguai

    GD Star Rating
    loading...
  3. DA says:

    ene n tgd haan bdiin

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: