Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Монголын хөлбөмбөг » Г.Төгсбаяр покер хийлээ

GD Star Rating
loading...

150px-mongolia_faМонголын хөлбөмбөгийн холбооны үндэсний лигийн АШТ-ий тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдсаар байна. Одоогоор найман баг тус бүр дөрвөн тоглолт хийгээд байгаа байна. Үүнээс “Сэлэнгэ пресс” гурван хожил, нэг тэнцээтэйгээр тэмцээнийг тэргүүлж буй.  Өнгөрөгч пүрэв гаригт 2008 оны “Боргио кап”-ын аварга “Улаанбаатар” дээд сургууль “Мазаалай”-г 4:2-оор хожсон. Тоглолтын салхийг “Улаанбаатар” дээд сургууль болон шигшээ багийн залуу довтлогч Ц.Түмэнжаргал 13 дахь минутад хагаллаа. Тэрбээр 16 метрийн гаднаас хаалгачийг урагш гарсаныг ашиглан гоёмсог гоолыг оруулав. Хариу бөмбөгийг “Мазаалай”-гийн төвийн хагас хамгаалагч Э.Эрдэнэбаяр ердөө гуравхан минутын дараа оруулж дөнгөсөн. Улмаар “Мазаалай”-гийн довтолгоо илт ширүүсч эхэлсэн ч удаа дараа оновчгүй болсон юм. Харин нэгдүгээр үеийн 36 дахь минутад “Улаанбаатар” дээд сургуулийн ахлагч П.Алтантулга багтаа дахин тэргүүллийг авчрав. Улмаар хоёрдугаар үед 52 дахь минутад шигшээ багийн ахлагч Д.Лүмбэнгарав мөргөн гоол оруулсан бол 70 дахь минутад залуу хөлбөмбөгчин А.Мөрөн хожлын бөмбөгийг “Мазаалай”-гийн хаалгач М.Анхбаярын хаалганд хийлээ. “Мазаалай”-гийн сүүлийн бөмбөгийг  эхний гоолын эзэн Э.Эрдэнэболд хаалттай цохилтоос оруулсан юм. Тус тоглолтын өмнө “Хоромхон” клуб “Хараацай”-г мөн 4:2”оор хожсон. “Хоромхон”-оос  тав дахь минутад А.Улсболд, 19, 41 дэх минутад ахмад довтлогч С.Пүрэвсүх дубль хийсэн бол 61 дээр А.Батболд нар гоолдов. Харин “Хараацай”-гийн хоёр гоолыг хамгаалагч Х.Энх-Од оруулсан байна. Дашрамд сонирхуулахад “Хараацай”-гийн ерөнхий дасгалжуулагч Н.Баттулгын туслахаар ОХУ-ын Игорь Ловцов ажиллаж байна. Тэд одоогоор гурван оноотой долдугаар байрт  бичигдэж байна. Өнгөрөгч бямба гаригийн амралтын өдөр лигийг тэргүүлж буй “Сэлэнгэ пресс” “Хангарьд”-ыг 5:2-оор бут ниргэлээ.  “Сэлэнгэ пресс”-ээс Г.Төгсбаяр “покер” хийснээр мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлсэн хэвээр үлдлээ. Тэрбээр тоглолтын 4, 61, 76, 89 дэх минутад “Хангарьд”-ын хаалгыг мялаав. Мөн түүний багийн хаалгач, хамгаалагч Э.Энхмандах 13 дахь минутад гоолдсон байна.

Харин “Хангарьд”-аас энэ удаад О.Мөнх-Од, М.Идэрсайхан нар тус бүр нэг бөмбөг оруулсан байна. Сүүлийн жилүүдэд манай лигийн багуудад легионер тоглогч илт цөөрөөд байгаа. Харин энэ удаад “Сэлэнгэ пресс” багт япон хоёр легионер Жулиан Ватанабэ, Ватарт Кай нар тоглож байгаа юм. Энэ өдрийн сүүлийн тоглолт мөн 5:2-оор “Хасын хүлгүүд”-ийн давамгайлалаар өндөрлөв. Тэд өнгөрөгч оны лигийн аварга IV цахилгаан станцын “Эрчим” багийг Б.Ганзориг, Д.Энхтайван нарын хоёр, Г.Молор-Эрдэнийн нэг гоолын ачаар хожсон. Эхний үед “Хүлгүүд”-ийн хамгаалагч Г.Молор-Эрдэнэ булангийн цохилтыг мөргөн оруулсан юм. Харин хариу гоолыг Т.Мөнхбаатар оруулснаар нэгдүгээр үе тэнцүү өндөрлөсөн. Гэвч хоёрдугаар үед “Эрчим”-ийн хоёр дахь бөмбөгийг өнөө жилээс багтаа довтлогчийн үүрэг гүйцэтгэх болсон Ц.Энхжаргал орууллаа.

Тэмцээний явц

Баг То Хо Тэ Хд Б/Х Оноо
1.Сэлэнгэ пресс 4 3 1 - 13-5 10
2.Хасын хүлгүүд 4 2 2 - 11-6 8
3.Хоромхон 4 2 1 1 12-8 7
4.Улаанбаатар ДС 4 2 0 2 8-9 6
5.Хангарьд 4 2 0 2 11-10 6
6.Эрчим 4 1 1 2 5-10 4
7.Хараацай 4 1 0 3 8-12 3
8.Мазаалай 4 0 1 3 4-12 1
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

13 Сэтгэгдэл

  1. Ganaa says:

    Hugjuud bay hugjuud bay hul bumbugiyn holboond hiyh zuil ih bn shuu uneheer ih bn. Setgel gargaaray nuhduu

    GD Star Rating
    loading...
  2. Zochin says:

    Huuchnii awarguud boloh Hangarid, Erchim 2 maani yaagad muudaad bna aa.

    GD Star Rating
    loading...
  3. esa says:

    ene Enkhtaivan gej khuug yagaad shigshee baga duudakhgui bgaa yum be ikh sain togoldog zaluu bn lee

    GD Star Rating
    loading...
  4. Ganaa says:

    Enhtayvang duudaj togluulj bsan sh te daanch ene jil forum muutay bn lee uneheer muu togloj bgaa

    GD Star Rating
    loading...
  5. Mend-Amar says:

    Mongoliin xolbombogiin ligiin togloltiin medeelliig togtmol hurgevel dajgui bna.yahav dee 8 bagiin toglolt dajgui sh dee

    GD Star Rating
    loading...
  6. Man U says:

    ochigdor espanyol liverpooliig 3.0 r but nirgesen . liverpool ch uneheer muu blee deee . emirates cup iin togloltond arsenal vs rangers iig 3.0 dson . arsenal iin wilshere , merida geed shine zaluuchuud sain togloj bleee. mon eduardo bertlees ergeed irtsen goe togloj blee. wilshere 2 goal , eduardo 1 goal hiisen , ter wilshere gd 19 dugaartai huhed bol uneheer sn blee dee.

    GD Star Rating
    loading...
  7. BaTuNaW says:

    Xangaridiihan ene jil arail muu bgaadaaa uug ni Manai erdenetiin club.Omno ni ueiihen l sain bsan yum Odoo bgaa hvmvvs ni zarim ni neeh sain bish.

    GD Star Rating
    loading...
  8. MAN UTD says:

    Maradonagiin hurgeng manai avah gej bgaa bololtoi ……yamar ch bsan neg dovtlogch avah n’ todorthoi bolchihloo…za tegeed 12 honogiin daraa shine uliral ehellee dee yanztai yanztai…

    GD Star Rating
    loading...
  9. barca fan says:

    XopoMxoH Uragshaa!!!

    GD Star Rating
    loading...
  10. uka says:

    horomhon uragshaa, dahin league-n avarga boloh boltugai

    GD Star Rating
    loading...
  11. Ball says:

    “Мазаалай”-гийн төвийн хагас хамгаалагч Э.Эрдэнэбаяр
    “Мазаалай”-гийн сүүлийн бөмбөгийг эхний гоолын эзэн Э.Эрдэнэболд

    алдаа харагдав

    GD Star Rating
    loading...
  12. AMAPAA says:

    ENE JILIIN LEAGUE SONIRXOLTOI BOLJ BNA BAGUUD TENTSVVXEN TOGLOJ BGA ALI NI CH TVRVVLEJ BOLOX MAGDLAATAI BGA ENE JIL LEAGUE NEG TOIROG YAWAAD 6N BAG VLDEED DAXIAD 2 ZOOND OROX YUM BNALEE TEGEED 2 BGA GARAAD XAGAS SHIGSHEE EXLENE. MANAI LEAGUE IIN SHVVGCH NAR GEJ VNEXEER TENEGVVD BDAG BOLOXOOR DANDAA L XERVVTEI TOGLOLT BOLJ BGA XULBUMBUGIIN XOLBOO ENE TAL DEER ANXAARLAA XANDUULAASAI GJ BODOJ BNA. ZAZA YAMARCH OLON YUM BICHCHIXEW DE BOLIXOOS ETSEST NI SELENGE PRESS NEG AWARGA AWAXIIN XVSEN ERUUDUU AMJILT AMJILT AMJILT !!!!!!!!!!!!!!!!!!!

    GD Star Rating
    loading...
  13. moogii says:

    xoromxonchuudaa amjilt xusie.Ta nar shuu,abargiin toloo uragshaa.Ganaa chi chadna shuu.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: